Top StoriesЯрилцлага

Б.Амарсанаа: Хүзүү гоёодох гэдэг нь булчингийн гэмтэл бөгөөд тарилга, физик эмчилгээгээр л төгс эдгэдэг

"Бриллиант" нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн их эмч Б.Амарсанаатай ярилцлаа.

Тэрбээр "Хүмүүс сэргээн засах эмчилгээг уламжлалт анагаах ухааны эмчилгээтэй андуурдаг. Сэргээн засах эмчилгээ бол европ анагаах ухааны салбар. Яс булчингийн үйл ажиллагааг хэвийн болгож байж өвчнийг даамжруулахгүй, өвдөлт зовиургүй, чадвар алдагдалгүй, амьдралын чанараа алдахгүйгээр амьдрах боломжтой хэмжээнд хүргэж эмчилдэг гэсэн үг" гэх тайлбараар тодотгосон юм.
-Танай сэргээн засах эмчилгээний тасагт нийтлэг тохиолдож байгаа өвчлөл юу байдаг вэ?
-Манайд ирж байгаа үйлчүүлэгчдийн ихэнх нь нурууны өвдөлттэй. Судалгаанаас харахад 10 хүн тутмын ес нь амьдралынхаа хугацаанд нуруу нь өвдсөн гэсэн асуумж хэлдэг байна. Өнөөдөр хотжилт, стресс, суугаа ажил хийдэгтэй холбоотой хүмүүсийн нуруу маш их өвдөж, нурууны өвдөлт их залуужиж байна. Нурууны эмгэгийг 10 хувь нь тодорхой мэдрэлийн дарагдал, үений үрэвсэл, өвдөлт гэх мэт шалтгаан байдаг бол 85 хувийг нь тодорхой бус нуруу өвдөх хам шинж гэж нэрлэдэг. Булчин чангарлаас үүдсэн өвдөлтүүд байдаг гэсэн үг. Ер нь бусад эмгэгүүдийн хувьд эм уугаад, тариа хийлгээд эдгэрдэг бол сэргээн засах салбар бол идэвхтэй эмчилгээ хийгддэг. Эмчилгээний үр дүн үйлчлүүлэгчээс 50 хувь, бид нараас 50 хувийг шаарддаг онцлогтой.


-Хүмүүс нуруугаа өвдөхөөр сэргээн засах эмчилгээний тасагт хандахаасаа илүүтэй бариа засал, эсвэл амнаас ам дамжсан арга чарга хэрэглэх нь нийтлэг ажиглагддаг. Танай сэргээн засах эмчилгээний тасагт ирснээр ямар үйлчилгээ авдаг вэ?
-Эмчийн үзлэгтээ ороод онош тогтооно. Тэгээд оношлогдсон эмгэгээс хамаарч хүн болгон дээр өөр өөр онцлогтой, өвөрмөц эмчилгээнүүдийг хийдэг. Танд хийсэн эмчилгээг өөр хэн нэг таарахгүй. Учир нь манай төрлийн өвчнүүд үүссэн нөхцөл байдал, тухайн хүний ажил мэргэжил, амьдралын дадал гээд бүгд өөр өгүүлэмжтэй, өөр өөрийн онцлогтой байдаг. Тухайн хүний онцлогт тулгуурласан эмчилгээний аргуудыг ашигладаг. Физик эмчилгээнд хамгийн сүүлийн үеийн аппаратуудыг ашиглаж хэсэг газрын булчин суллах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Харин үе дээр ирж байгаа ачааллыг бууруулахад хөдөлгөөн засал эмчилгээ хийдэг. Хөдөлгөөн засал нь дотроо гар засал, дасгал эмчилгээ гэж орно. Манай иргэд хөдөлгөөн л сайн юм байна, дасгал хийх ёстой юм байна гэсэн ойлголтоор дур мэдэж өөрийгөө хүчилдэг. Энэ нь эргээд маш сөрөг нөлөөтэй.

-Ууланд алхаж, гүйх нь өвдөгний өвчнийг улам даамжруулдаг, ийм үед үеэнд ачаалал өгөхгүй дасгал хийдэг-


-Хөдлөөд л байвал эрүүл урт насална гэдэг нийтлэг ойлголт байгаа. Тэгэхээр яах ёстой гэж?
-Биед ямар нэгэн зовиур байгаа тохиолдолд гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй. Жишээ нь, өвдөг нь өвддөг хүмүүс өвчин намдаах эм уугаад л яваад байвал үндсэн асуудал нь улам даамжирна. Харин мэргэжлийн эмчийн тусламжтайгаар дасгал хийх нь өвдгийг хамгаалдаг, булчингуудыг хөгжүүлдэг. Өвдөг дээр ирэх ачааллыг багасгаж өвдөлт намжаан удаан өвдөхгүй байх боломжийг бүрдүүлдэг бөгөөд тухайн дасгалыг эмч тэр хүний өвдөгний өвчин хэддүгээр үедээ явааг оношилсоны үндсэн дээр тохирсон дасгал сонгодог. Гэтэл хүмүүс дасгал сайн гээд сонсонгуутаа ямар ч хамаагүй дасгалыг идэвхтэй хийж эхэлдэг. Ууланд алхах, гүйх, магадгүй фитнессээр хичээллэдэг ч юмуу энэ бүхэнд тэр хүний зовиур улам даамжирдаг. Яагаад гэхээр үенд ирэх ачаалал улам ихсээд байна. Манай тасгийн эмчилгээний онцлог нь суугаа болон хэвтээ байрлалаас үенд ачаалал өгөхгүйгээр дасгалыг хийлгэдэг.
-Өвдөгний өвчний үе шатыг тодорхойлоод тэрэнд нь тохирсон дасгал хөдөлгөөнийг суугаа болон хэвтээ байрлалд хийлгэдэг юм байна. Иргэд өвчний явцаа ч мэдэхгүйгээр мөн дураараа дасгал хийж өвчнөө даамжруулдаг байх нь. Үе шат гэдгийг тодруулаад тайлбарлаж өгөөч?
-Эмнэлзүйн хэлбэрээр нь 1, 2, 3 4 дүгээр үе гэж авч үздэг. Хоёр өвдөгний дунд чөмөг, шилбэний яс тэр хоёрын хооронд үүссэн үеийг өвдөгний үе гэж нэрлэдэг. Энэ үе хоорондын зайн нарийслаар нь дөрвөн үе болгоод ангилчихдаг. 1, 2, 3 дугаар үед нь болохоор сэргээн засах ач холбогдолтой, үр дүнгээ өгнө. Харин 4 дүгээр үе зай бүтцийн өөрчлөлт нь даамжраад сэргээн засах эмчилгээнд үр дүнгүй болохоороо мэс засал хийхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Монголчууд ихэнхдээ 3, 4 дүгээр үе дээрээ ирээд байгаа. Тэгэхээр сэргээн засах эмчилгээ хожуудсан байдаг гэсэн үг. Үүнээс өмнө хүмүүс юу хийдэг вэ гэхээр өвчин намдаах эм, өвчин намдаах тос түрхэж, мөн мэдлэггүйгээр маш их дасгал хийсэн байдаг. Тухайн үедээ өвдөлт намдаад байгаа юмшиг боловч өвдгөнд үүсэх асуудал улам л архагшиж байдаг. Үен дээр ирэх ачааллыг л бууруулах нь гол асуудал байтал улам нэмээд ачаалал өгөх нь маш буруу зүйл.


-Хүмүүс бас л нийтлэгээрээ хүзүү өвдөөд, чилээд гэж байдаг. Энэ дээр бас л бидний мэдлэг мэдээлэл дутуу, буруу алхмууд хийдэг үү?
-Аль ч өвчин дээр манай иргэн нэгнээсээ ам дамжиж сонсоод дур мэдэж их эмчилгээ хийдэг. Саяхан нэг хүн хүзүүний булчин чангараад байхаар гэртээ татлага эмчилгээ хийсэн байсан. Аппаратаар орон дээрээ хэвтээд хүзүүгээ татсан гэсэн өгүүлэмжтэй хүзүүгээ гэмтээгээд ирсэн. Наад захын жишээ энэ. Ер нь хүзүүний асуудалтай хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэхээр хөшнө, чилнэ зарим тохиолдолд гар руу дагаж өвддөг. Бүр хүндэрсэн тохиолдолд толгой өвдөнө. Өглөө бүр амраагүй юмшиг мэдрэмжтэй сэрнэ. Энэ бүхэн хүзүүний булчин чангарч, богино болсонтой холбоотой үүсдэг асуудал. Найман цаг компьютер дээр суудаг хүмүүс хүзүүгээ амрааж, хамгаалах техник гэдэг ойлголтгүй л бол бүгдэд л яваандаа энэ зовиур илэрнэ. Бид нар гоёодох гэж ярьдаг даа. Үнэндээ бол энэ чинь хүзүүний булчингийн гэмтэл байхгүй юу. Тэгэхээр хүмүүс ямар ч тохиолдолд эмчид л хандах нь зүйтэй.
-Хүмүүсийн хүзүү гоёодчихлоо гэж 2-3 хоноод л зүгээр болчихдог шүү дээ?
-Хүзүү чилээд хөшөөд хөдөлгөөн хязгаарлагдана. Ихэнх хөдөлгөөн дутагдал амьдралын буруу хэв маягаас болдог. Хүзүү гоёодох гэдэг нь булчингийн гэмтэл шүү дээ. Нотолгоо судалгаанд үндэслэсэн анагаахын шинжлэх ухаанд үүнийг булчин хальс өвдөх хамж шинж буюу өвдөлт сэдээх цэг үүссэн гэж үздэг. Үүнийг бид булчинг нь сайн суллаад хэвийн хэмжээнд аваачиж хүчийг сайжруулахад сэргээн засах эмчилгээ дуусдаг. Хүмүүс бариа хийлгээд өвчин намдахаар орхичихдог л доо. Гэтэл тэр нь архагшаад, өвдөлт сэдээх цэг нь жижигхэн болоод үлдчихдэг гэсэн үг. Манай сэргээн засах эмчилгээнд хүзүүний булчингийн тарилга, физик эмчилгээ, хөдөлгөөн засах эмчилгээг хавсарч хийж байж төгс эдгээдэг.
-Өнөөдөр хүзүү гоёодход булчин руу тариа хийж эмчилдэг гэдгийг олон хүн мэдэхгүй яваа. Бусад өвдөг, нурууны өвчлөл дээр ч гэсэн. Тэгэхээр та эдгээр хүмүүст хандаад юуг хэлмээр байна вэ?
-Хүмүүс нуруу, хүзүү, өвдөг, үе мөч өвдлөө гээд маш их юм хэрэглээд, маш олон газар очиж бариулаад үр дүнг нь үзээгүй байдаг. Тэгээд эцэст нь мэс заслын хэмжээнд ирэхэд эмнэлэгт ирдэг. Тиймээс хүмүүс эдгээр эмгэг зовиураар хаана хандахаа мэдэхгүй бол манай "Бриллиант" эмнэлгийн сэргээх засах эмчилгээний тасагт хандаарай. Олон жил ажилласан туршлагатай чадварлаг баг таныг оношлоод, яг өөрт чинь тохирсон өвөрмөц эмчилгээ, үйлчилгээг үзүүлнэ. Мөн эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээллийг биднээс авч, цаашдын амьдралдаа хэрэгжүүлээд явна.

Сэргээн засах эмчилгээ хожуу эхэлснээс үүдэлтэй хоёрдогч хүндрэлийг эмчлэх мөн урьдчилан сэргийлэх зорилготой. Хүн хэвийн хийж чаддаг зүйлээ л хийж чадахаа болихыг чадвар алдагдал гэнэ. Жишээ нь өвдөг өвдөхөд эгц алхаж чадахгүйд хүрдэг. Бид тэгэхээр аливаа чадвар алдагдахаас урьдчилан сэргийлнэ. Чадвараа алдсан тохиолдолд сэргээн засч эмчилнэ. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол муу, завгүй амьдралын хэв маягаас болж өвддөг. Байнга зөөлөн эсвэл хатуу орон дээр унтаад байх нь зөв үү, юм өргөхөд ч гэсэн зөв өргөөд сурчихвал нуруунд нөлөөлөхгүй. Энэ мэтээр энгийн зөв мэдлэгийг хүүхдэд бүр багаас нь өгмөөр байгаа юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-27 15:42

Энэ яг үнэн. Миниы өвдөг өдөр бүр үрэвсээд байхаар учрыг нь олох гээд юүтүүб ухт�##� гадаадын эмч нар болон физик хөдөлгөөн за�####�г мэргэжлийн хүмүүсийн тайлбар үзээд хамгийн гол нь оношоо зөв олчихвол тэр оношт таарсан хөдөлгөөний заслыг нь дууриаж хийтэл маргаашнаас нь өвдөгний цэг үрэвсэж хавдаж овойхоо больсон. Хүний буруу хөдөлгөөн явд�##� зуршилтай холбоотой. Яагаад гэвэл бүх булчин хоорондоо харилцана. Дасг�##�аас ганц хоёрыг л дууриасан. Тэгэхээр эрүүл т�##� нь зүгээр өвчтэй т�##� нь өвчнөө мэдэрнэ. Гол нь үрэвсэхээ больсон. Бүр эдгэртлээ дасг�##�аа зөвөөр удаан нилээд хэд хоног хийх ёстой. Мөн хөлөө зөв гишгэж явахыг хичээж байна. Ер нь бол эмчид үзүүлж оношлуулах нь чух�##� тэгээд засах эмчилгээ нь даг�##�ддаг байх. Өдөр бүр үрэвсэхээр нь хүйтэн гель түрхэж хаванг нь буулгаад маргааш нь �##�хахаар эргээд л овойчихдог байсан. Алхах зайгаа хүртнл мэдээж багасгасан. Гүйдэг байсан хүн гүйж чадахаа байсан улам үрэвсдэг.

Зочин
Зочин
2023-05-27 15:45

Хүзүү нь гоеодоод байгаа хүмүүс дэрээ зөв дэрлэхгүй байна

Зочин
Зочин
2023-05-27 18:11

Худлаа битгий ярь сайхан ганган хүнд мөргөөд л зүгээр болдог

Зочин
Зочин
2023-05-27 23:06

Чадварлаг хамт олонд амжилт хүсье

Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
2023-05-28 06:40

Хүзүү гомдоход, Монголчууд эсрэг хүйснийхээ сайхан харагдсан буюу гоё хүнд мөргөж домнодог. Энэ нь хөдөлгөөн л дөө...ккк

Холбоотой мэдээ

Back to top button