УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учрал: Дараах зургаан сангийн мэдээллийг ил болгож байна

Өнөөдөр /2023.05.29/ ЦХХХ-ны сайд Н.Учрал үе үеийн дүүргүүдийн засаг дарга нарын газар олголтын мэдээлэл болон зургаан сангийн мэдээллийг шилэн болгож байгаа талаар мэдээлэл хийв.

-Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн мөнгөөр 1226 багт 3G, 4G сүлжээ нэвтрүүлсэн, одоо 4 суманд шилэн кабель тавина-

ЦХХХ-ны: Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан. Тус сан ЦХХХ-ны яамнаас тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс татварын дараах цэвэр ашгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр санхүүждэг. Ажлын хэсэг байхгүй. Тус санг удирддаг бүтэц бүрэлдэхүүн байхгүй. Улсаас нэг ч төгрөг авдаггүй. Санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх, зарцуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хариуцуулж өгснөөр эхэлж байсан.

2009-2022 оны хооронд 484 хуулийн этгээдээс 47.4 тэрбум төгрөг авсан.

  • Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 байгууллагаас 41.5 тэрбум төгрөг,
  • радио давтамжын зурвас эзэмшигч 23 байгууллагаас 5.3 тэрбум төгрөг
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 86 байгууллагаас 96 сая төгрөг тус тус бүрдүүлсэн гэдэг мэдээлэл бий.

Энэ сан нь алслагдсан сум багуудад харилцаа холбооны сүлжээ оруулах, дэд бүтцийг сайжруулах зорилготой. Улсын хэмжээнд нийт 1639 баг байдгаас 1226-д нь харилцаа холбооны 3G, 4G сүлжээг хүргэсэн байна. Энэ утгаараа нийгмийн хариуцлагатай сан гэж хэлж болно. Энэ сангийн үйл ажиллагааг хянах үүднээс Хяналтын зөвлөл бий болгосон. Улсын хэмжээнд шилэн кабель ороогүй дөрвөн сум л үлдсэн. Энэ жилдээ багтааж дуусгана.


-Эрүүл мэндийн даатгалын сан 3092 байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгожээ-

Эрүүл мэндийн даатгалын сан 2018 оноос өмнө Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн байсан. 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 байгууллагад 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Үүнд, эмийн сангууд, хувийн эмнэлгүүд олгожээ.

Илүү хяналттай байлгаж санхүүжилтэд хяналт тавих бололцоогоор хангаж байгаа. Тус сангийн мөнгө өнгөрсөн хугацаанд 11 банканд байршсан байна. Төрийн банк, ХААН банк, ХХБ болон бусад банканд хуваан байршсан байна.


-Ирээдүй өв сан 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.6 их наядын хуримтлалын үлдэгдэлтэй байна-

Ирээдүй өв сангийн мэдээллийг ил болгож байна. Энэ сангийн хууль 2016 онд батлагдсан. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.6 их наядын хуримтлалын үлдэгдэлтэй байгаа. Мөн 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулсан гэдэг мэдээлэл байна.

  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • Ногдол ашгийн орлого
  • Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр
  • Хүүгийн орлого гэсэн орлогуудаас сангийн хөрөнгө бүрддэг.

-Төсвийн тогтворжуулалтын сан 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна-

Сангийн яамны: Төсвийн тогтворжуулалтын сан. Нэгдсэн төсвийн урт болон дунд хугацааны тогтворжуулалтыг хангах үүрэгтэй. 2022 оны жилийн эцсийн байдлаар энэ сангийн хуримтал нь 663.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар тодорхой онуудад шилжүүлгүүд хийгдсэн.


Мөн

  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  • Эрүүл мэндийг дэмжих сангуудын мэдээллийг ил болголоо.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээлэл орж дууссан гэдгийг бидэнд мэдээлсэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
2023-05-29 15:15

ЖДҮ.ЧИН КККК

Зочин
Зочин
2023-05-29 16:45

У гишүүн ждүчин ч гэлээ энэ улсад бага ч гэсэн хэрэгтэй мэдээг ил болгож чадлаа хэлэх үгтэй л юмдаа

Албан хаагч
Албан хаагч
2023-05-31 06:34

Энэ яамыг байгуулж даргаар нь Учр�##� гишүүнийг томилсон нь, Ш ажиллагаанууд хэрэгжүүлсэн нь зөв хэрэг байлаа. Харин эцсийн дүнг нь ил тод байлгаж гүйцэтгэлийг нь бүрэн хангах нь чух�##�.

Холбоотой мэдээ

Back to top button