Нийгэм мэдээ

“УБТЗ” ХНН: Хойд, урд хилийн боомтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, түүхэн дээд амжилт тогтоолоо

УБТЗ хойт, урд хилийн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр

  • Замын-Үүд - Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар найман галт тэрэг
  • Сүхбаатар-Наушки боомтоор Оросын талтай хоногт 10 галт тэрэг тус тус солилцож байхаар тохиролцлоо.

Ингэснээр Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү шийдвэрийн дараачаас галт тэрэг солилцоо нэмэгдэж, Замын-Үүд - Эрээн боомтоор Хятадын талтай хоногт тогтмол 15 галт тэрэг солилцож байна.

Саяхан УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчлах үеэрээ хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан.

Айлчлалын үр дүн эхнээсээ гарч энэ сарын 27-нд Замын-Үүд-Эрээн боомтын хилийн өртөөний өргөн царигаар 16 хос галт тэрэг, нарийн царигаар долоон галт тэрэг хүлээн авч, найман галт тэрэг хүлээлгэн өгчээ. Мөн ОХУ-ын талтай Сүхбаатар-Наушки боомтын хилийн өртөөдөөр 10 хос галт тэрэг солилцсон байна. Хойд, урд хилийн боомтоор нэг өдөр хамгийн олон галт тэрэг солилцсон нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна.     

                             Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button