ЭДИЙН ЗАСАГ

ЗГ-аар өрийн баталгаа гаргуулсан ХОЁР компани ирэх онд өрөө төлж дуусах ёстой

-МОНГОЛ УЛСЫН НИЙТ ӨРИЙН ХЭМЖЭЭ 29.7 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР-

2019 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 29.7 тэрбум ам.долларт хүрсэн гэж Монголбанк тооцоолсон. Уг 29.7 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын гадаад өрийн нийт хэмжээг хүн амдаа хуваахад нэг монгол бүрд 24.4 сая төгрөгийн өр ногдож байгаа юм.

Тус 29.7 тэрбум ам.долларт, Засгийн газрын, Монголбанкны, хувийн хэвшлүүдийн, арилжааны банкуудын гадаад өр багтаж буй.

Харин Монгол Улсын Засгийн газрын нийт өрийг /гадаад, дотоод/ 22.4 тэрбум төгрөг хэмээн Сангийн яам тэмдэглэсэн. Үүнийг хүн амын тоонд хуваахад нэг хүнд 7 сая төгрөгийн өр ногдож буй. Гэвч Монгол Улсын цэвэр гадаадын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс тав дахин их буюу ДНБ-ий 180 хувьтай тэнцэж байгаа талаар холбогдох албаныхан анхааруулсаар байгаа.

Манай улс 2015 онд “Өрийн удирдлагын тухай хууль”-ийг анх баталснаар олон улсын стандартад нийцүүлж улсын өр гэдэг нэршилд багтдаг байсан бүрэлдэхүүнийг Засгийн газрын өрд багтаахаар хуульчилсан. Засгийн газрын өр дотор Засгийн газрын гадаад, дотоод зээл, орон нутгийн зээл, гэрээгээр санхүүгийн төлбөрийн үүрэг хүлээж байгаа Засгийн газрын гэрээтэй өр төлбөрийг багтаана зэргээр нарийвчлан зааж өгсөн байдаг.

-ЗАСГИЙН ГАЗРААР ӨРИЙН БАТАЛГАА ГАРГУУЛСАН ДӨРВӨН КОМПАНИ-

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос хойш нийт 11 зээллэгт Засгийн газрын өрийн баталгаа гаргасан бөгөөд Засгийн газрын өрийн баталгааны үлдэгдэл нь 2018 оны жилийн эцсийн байдлаар 1.1 их наяд төгрөгт хүрч буурсан.

Гэвч Засгийн газар 2015 онд Худалдаа хөгжлийн банкны олон улсын зах зээл дээр гаргасан 500.0 сая ам.долларын үнэт цаасанд Засгийн газрын дотоод үнэт цаасыг барьцаалан өрийн баталгаа гаргаснаар Засгийн газрын нийт өрийн баталгаа нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Засгийн газар 2016 оны 6 дугаар сараас хойш шинээр Засгийн газрын өрийн баталгаа гаргаагүй байгаа юм. Үүнээс өмнө Засгийн газраар өрийн баталгаа гаргуулсан компаниудыг дурдвал:

-“МИАТ” ТӨХК-ийн АНУ-ын ЭСХК-аас авсан зээлд

-“МИАТ” ТӨХК-ийн Ай Эн Жи капитал компаниас авсан зээлд

-“Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын зах зээлд арилжаалсан бондод,

-“Монгол Улсын Хөгжлийн банк”-ны Япаны зах зээлд

-“Монгол Улсын Хөгжлийн банк”-ны БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан зээлд,

-“Эрдэнэс Монгол” ХХК-ний Азийн хөгжлийн банкнаас авсан зээлд тус тус  Засгийн газрын өрийн баталгаа гаргаад байна.

Эдгээрээс “МИАТ” ТӨХК-ийн Ай Эн Жи капитал компаниас авсан зээлээ 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд, “Худалдаа хөгжлийн банк”-ны олон улсын зах зээлд арилжаалсан бондны өрөө 2020 оны тавдугаар сарын 19-нд төлж дуусах хугацаатай юм.

Тэгвэл Засгийн газар ямар тохиолдолд өрийн баталгааг, ямар компанид, ямар шалгуураар гаргадаг тухай товч мэдээлэл хүргэе. Засгийн газар зөвхөн төрийн өмчийн оролцоот компаниудаас гадна дотоодын хөрөнгө оруулалт бүхий Монгол Улсад бүртгэлтэй хувийн хэвшлийн компаниудын хэрэгжүүлэх гэж буй улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт орсон төслийг санхүүжүүлэхэд баталгаа гаргадаг.

Баталгаа гаргуулагч нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд,

34.2.1.сүүлийн гурван жил санхүүгийн тайлан тэнцлээр ашигтай ажилласан байх;

34.2.2.хугацаа хэтэрсэн өргүй байх;

34.2.3.зээлдүүлэгч байгууллага нь баталгаа гаргуулагчтай нэгдмэл сонирхолгүй, хамааралгүй этгээд байх;

34.2.5.холбогдох мэдээлэл, тайлан тооцоо, баримт бичгийг хуульд заасны дагуу, үнэн зөв бүрдүүлсэн байх;

34.2.6.Засгийн газрын өрийн баталгаа гаргуулж байгаа зээл, үнэт цаасыг эргэн төлөх чадвартай байх.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-02-08 10:36

Prezzo Viagra E Cialis http://buyciallisonline.com/# - Buy Cialis Viagra Definizione cialis Como Comprar Cialis Online

Холбоотой мэдээ

Back to top button