УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Парламентын гишүүдийн тоо иргэдэд таалагдахгүй байгаа ч хувьсгал хийх хэрэгтэй"

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Харин энэ долоо хоногт өнөөдөр буюу мягмар гарагт хуралдсан юм.

Намын бүлгийн хуралдаанаар ямар асуудлуудыг хөндсөн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулав.

Тэрбээр "Намын бүлгүүд өнөөдөр Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгээ хийлээ. Парламентын гишүүдийн тоо ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа нөхцөл байдал бий. Энэ өөрчлөлт хэрэгтэй гэдгийг ойлгосон бүлэг ч байгаа. Энгийнээр хэлбэл өнөөдрийн нөхцөл байдлыг эм ууж аргацаах уу, мэс засал хийж анагаах уу гэх сонголтын өмнө байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдал бүрийг хараад суух уу, өөрчлөх үү гэдэг л сонголт юм. Эрх мэдлийн төвлөрөл их болсон. 76 гишүүн 76 Ерөнхий сайд, дарга болсон тул тогтолцоо, тоог өөрчилж байгаа юм" гэлээ.

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгөв.

-Танхимын бодлогод эсрэг байр суурь илэрхийлж буй парламентын гишүүд байгаа шүү дээ?

-Гишүүдийн хараат бусаар санал өгөх эрхэд халдаж болохгүй. Гэхдээ Засгийн газар гэдэг бол кабинет. Энэ кабинетийн гишүүд олонхын зарчмаар ажиллах ёстой. Цөөнхийн саналыг ч олонх нь харгалзан үзэх ёстой юм. Хараахан эцсийн байдлаар шийд гараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Маргааш буюу тавдугаар сарын 31-ний өдөр УИХ-ын чуулган хуралдаж, ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэлэлцэнэ. Эцсийн үр дүн гарсны дараа тухайн асуудлууд хэрхэх нь тодорхой болох болов уу.

-Сангуудын мэдээлэл ил болж буй энэ үед УИХ-ын гишүүд нэр холбогдсон нь олонх байна. 76 хүн сан тонодог байсан бол тэр тоо 126 болно гэсэн үг үү?

-Тоо нэмж буй явдлыг өнөөдрийн түвшнээр харж болохгүй. Тэгэх аваас ямар ч өөрчлөлт шинэчлэлт тухайн нийгэмд гарахгүй юм. Одоогийн үүссэн нөхцөлийг ч дээр дурдсан. Нийгмийг бухимдуулсан, ард иргэдэд итгэл төгс амьдрах эрх нь дутагдаж буй энэ үед зоригтой өөрчлөлт хийж, дараагийн түвшний хувьсгалыг хийгээд явах уу гэдэгт анхаарах хэрэгтэй юм.

Хэн нэгэн улстөрчийн, аль нэг намын эрх ашиг байж болохгүй. Үүнээс цааш бид 21-р зууны чиг хандлагатай, соёлтой, ухамсартай, улс төр нийгмийг бүтээхийн тулд ажиллах ёстой.

-Цалин тэтгэврийг нэмэх асуудлыг ч хөндөж байгаа шүү дээ?

-Бүлгийн хурлын дараа мэдээлэл өгье. Хурлаар эцэслэж шийдэх болохоор.

-Төрийн хэмнэлтийн тухай хуулиар ямар асуудал үүсээд байгаа вэ.Онцгой байдлын нэмэгдлийг олгож чадахгүй байгаа шүү дээ?

-Төрийн хэмнэлтийн хууль нь цар тахлын үед бий болсон ойлголт. Энэ хууль гарснаар өндөр ач холбогдол өгсөн. Тухайн хугацаанд гурав орчим их наяд төгрөгийг хэмнэж чадсан. Цаашид байх ёстой юу, үгүй юу гэдгийг бид хэлэлцэж байгаа. Учир нь шийдэх ёстой олон зүйлийг хааж байгаа талаар иргэд болон төрийн албаныхан ярьж байна. Засгийн газрын зүгээс энэ хаврын чуулганаар Төрийн хэмнэлтийн тухай хуульд зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулъя гэх байр суурьтай байгаа. Хийх ёстой ажлуудаа "Хэмнэлтийн хууль"-аар хааж болохгүй шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 12:56

байнгын хороон дээр маш цөөн хүний сан�##�аа буруу шийдвэрүүд гараад байгаа нь ИХ хэдэн гишүүн нэмсэний зард�##�аас хэдэн зуу дахин хортой шүү!! Иймд шууд л тоог нэмээчээ юун сан�##� ман�##� юун олон хур�##�лдддаг юм, ИХ гишүүд иргэдэд танилцуулж чадахгүй багаа юм уу? Өөрсдийн хүссэн асуудлаа цөөн хүний сан�##�аар шийдүүлэх гээд зориуд иргэд зөвшөөрөхгүй байна гээд байгаа юм УУ

Зочин
Зочин
2023-05-30 13:22

Тэнэгт

Зочин
Зочин
2023-05-30 14:13

Өөрсдөө унана даа м�##�аа

Зочин
Зочин
2023-05-30 14:32

Энэ нэг гөлийсөн хул-гайч дандаа хогийн юм хийж байдаг. Бүүр нэг юм үзээгүй өлөн царайтай, боловсролгүй юмнуудаас гардаг хамаг муу муухай бүхэн энэнээс гардаг боллоо. Өөрөө өрсөлдөж гишүүн болохоос үхтэлээ айдаг өөртөө итгэлгүй арчаагүй хог болохоор өрсөлдөхгүй гишүүн болох аргыг л гаргаж ирэх гэж хичээж байгаа шүү дээ. Тэгээд одоо байгаа нөхдүүд иргэдийн амьдр�##�ыг үгүй хийчихээд дахиад гарах шансгүй болсон болохоох ҮХНӨ гэдэг юмаар өөрсдөө шууд гишүүн болох гээд л өлөнтөж байгаа улсууд.

Зочин
Зочин
2023-05-30 14:33

Амарбаясг�##�ан дарга хамгийн буурь суурьтай , шударга улс төрч . Түгжлүүдийн дунд ганцаардаж магадгүй

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-30 14:48

хувьсг�##� гэж хүчээр тоогоо нэмэхээр дайраад байгаа юм уу тэгээд битгий донгос за тоог нэмэхийг эрс эсэргүүцэж байна

Зочин
Зочин
2023-05-30 14:49

Хамгийн эхлээд хэрэгт холбогдсон нөхдүүдийн хөрөнгийг хурааж шийтгэх хэрэгтэй, хариуцлагаа өндөр болговол 76 багадахгүй.... Газрын наймаачин М.Энхболд тэргүүтэй хотын иргэдийн эрх ашгийг зөрчиж барилга барьж байгаа Оргил Ганбаатар Чойжилсүрэн нарыг намаас хөөж шийтгэх хэрэгтэй. Бөөн авилгачид...

Зочин
Зочин
2023-05-30 16:57

Дээд, доод танхимтай болж хян�##�тыг нэмэгдүүлэхийг хүсч байна.

Зочин хн
Зочин хн
2023-05-30 20:25

АРД ТҮМНИЙ ҮЛ ХҮССЭН, ТӨРД ТАРВАЛЗАГЧДЫН ЭРХ ЯМБА, ТООГ НЭМСЭН БУЗАР БУЛАЙ ҮЙЛДЭЛ ЧИНЬ ХУВЬСГАЛ ЮМ УУ? ЧИ АМЬД СҮГ БОЛОВЧ ҮНЭХЭЭР АМЬДААРАА ҮХСЭН СҮГ ЮМДАА. ТҮМНИЙ ХҮЭЭГҮЙ ХУВЬСГАЛ ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ ӨМХИЙ ХАРХ НҮДЭЛСЭН АМАРБАЯСГАЛАН ГЭГЧ НОВШ ОО

Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ
2023-05-31 09:03

яг ямар хувьсг�##� яриад байнаа наад саар�##� байшин дотроосоо хувьсг�##�аа хий хулгайч луйварчид төрөөс төрсөн тэрбумтан новшнуудыг бүгдийг барьж хориод хөрөнгийг хураа тэгвэл ёстой хувьсг�##� болох бай тэрнээс биш тоогоо нэмж хувьсг�##�ыг ард иргэдийн эсрэг хийх гэж байгаа бол �######�аарай та нар

Холбоотой мэдээ

Back to top button