УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баттөмөр: 2024 оны төсөөллөө томоор хар. Яагаад ийм гутранги юм бэ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.30/-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хоёр асуудлыг хэлэлцэж байна.

  • 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл
  • 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөний эцсийн хэлэлцүүлгийг явуулж буй.

Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, цалин тэтгэврийн хэмжээг тэгшитгэх арга хэмжээ авахаар болсныг онцоллоо.

Өнөөдрийн чуулганаар 73 гишүүнээс 50 нь ирж, 68.5 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүн асуулт тавилаа.

Тэрбээр "Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа 19 их наяд төгрөгөөр баталсан. 2022 онд 1.9 их наяд төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулсан. Үүний 1.5 их наяд төгрөгийг зарцуулаагүй. Байгаагаа дайчилж чадахгүй, боломжийг харж чадахгүй зүйл хийж байна. Боломжоо яагаад ашиглахгүй байгаа юм.

Газрын доод баялгаараа дэлхийд есдүгээрт жагсаж байна. Баялгийн менежмент байхгүй, ашиглаж чадахгүй байгаа. Мөнгө олж байгаа мэт л харагдах юм. Төсвийн хүрээний мэдэгдэлд оруулж ирж байгаа тоонуудтай санал нийлэхгүй байна. 2024 онд Монгол Улсын хөгжилд өөрчлөлт гарахааргүй зураглалтай харагдаж байна. Төсвийн орлого хоёр их наядаар давсан ч инфляфдаа идэгдээд л дуусна. 6.5 хувийн эдийн засгийн өсөлт ч байхгүй.

Тулга тойрсон зүйл хийхээ болиоч. Улс орны эдийн засгийг өндрөөр хар. Сүүлийн гурван жил та нарт ярьж байна. Том хар. Яагаад ийм гутранги юм бэ. Орлогоо дайчилж чадахгүй болохоор бүтээн байгуулалт хийж чадахгүй байна. ДНБ-ий гурав орчим хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх юм гэнэ.

Хувийн хэвшил ашиггүй зүйлд хөрөнгө оруулахгүй шүү дээ. 300 гаруй тэрбум төгрөгийг юунд ч зарцуулахгүйгээр орхиж байна. Та нарын оруулж ирсэн тооцоогоор 2024 онд ямар ч өөрчлөлт гарахгүй. Цалин ч нэмэхгүй, хөрөнгө ч оруулж чадахгүй. Өрийн менежментээ ч хийж чадахгүй юм байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button