УЛС ТӨРУлс төрийн мэдээ

2024 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэлд 54 сая тонн нүүрс экспортлоно гэжээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.30/-ийн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, хөгжлийн төлөвлөгөөний эцсийн хэлэлцүүлгийг хийж буй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр багагүй бухимдалтай байлаа.

Учир нь тэрбээр ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдлийн тоотой санал нийлэхгүй байгаа бөгөөд оруулж ирсэн мэдээллээс харахад манай улс ирэх жил хөгжихөөргүй зураглалтай байна хэмээв.

Түүний уг шүүмжлэлд Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариуллаа.

Тэрбээр "Ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэлд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувиар тооцсон. ДНБ-ийг 65.4 их наяд төгрөгт хүрнэ хэмээн тооцоолж буй. Энэ тоо нь 2022, 2023 оны гүйцэтгэлтэй холбоотойгоор гаргасан. 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ДНБ-ийг 46 их наяд төгрөгт хүрнэ хэмээж байсан ч гүйцэтгэлээр 54 их наядад хүрсэн юм. Одоо бол уг тооноос өснө гэх хүлээлттэй байгаа.

Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ энэ жил 5000 ам.долларт хүрсэн. Экспортын биет хэмжээний хувьд энэ жил 45, ирэх жил 54 сая тоннд хүргэнэ хэмээж байгаа. Өөдрөгөөр төсөөлөхөд учир дутагдалтай хэмээн үзсэн тул дундаж байдлаар ерөнхийд л тооцооллоо" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөөр өөр гишүүн асуулт асуугаагүй тул 2024 оны нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг эцэслэн батлуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-05-30 16:12

Сайхан гуцахын ...Хятад монголоос авах нүүрсээ 50 саяас хэтрүүлэхгүй.

Холбоотой мэдээ

Back to top button