"Би гадаад, дотоод томилолтдоо нэг ч төгрөг зарлагдаагүй сайд шүү, Б.Баттөмөр гишүүн ээ"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.30/-ийн хуралдаан үргэлжилж буй.
Энэ үеэр 2024 оны хөгжлийн төлөвлөгөөний талаар хэлэлцсэн юм. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр дараах асуудлыг хөндөв. Тэрбээр "2024 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 22.9 их наяд төгрөгийг зарлагадна хэмээн төлөвлөжээ. Уг зардлын 28 орчим хувийг түгжрэл бууруулахад зарцуулна хэмээж буй. Түгжрэлийг бууруулна гэдэг чинь хөгжлийн төлөвлөгөө мөн юм уу. Хөгжүүлж чадаж байгаа юу. Ирэх жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нийгмитйг хөгжүүлж буй зүйл алга" хэмээлээ.
Түүний хэлсэн асуудалд Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар ихэд бухимдалтайгаар хариуллаа. Тэрбээр "Түгжрэл бол сургууль цэцэрлэг, машин нэмэгдэх, барилга барих, хүн нэмэгдэж буйгаас болж үүсэж байгаа зүйл. Бусад улс орон олон төрөлт тээврийн хэрэгслээр шийддэг. Одоо тавигдаж буй мөнгөнүүд зам гүүрэн байгууламж барих хөгжлийн хөрөнгө оруулалт юм.
Хүмүүс намайг төсвийн хөрөнгөөр түгжрэл нэрийдлээр зарлагадаж байна гэсэн. Өнөөдрийн чуулганаар энэ талаар баттай тайлбар хэлье. Би гадаад, дотоод томилолтдоо нэг ч төгрөг зарлагадаагүй сайд шүү" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Түгжрэлийн төсөв гэж байхгүй. Энэ нь өөрөө хөгжлийн хөрөнгө оруулалт шүү. Хүмүүс дэлхий дээр байхгүй албан тушаал хашиж байна хэмээж буй. Энэ бол Ерөнхий сайдын гаргасан шийдвэр. Би бол Ерөнхий сайдад туслах үүрэгтэй тусгай үүргийн сайд юм.
Өнөөдөр түгжрэлээс болж 13 их наяд төгрөгийн эдийн засгийн алдагдалтай байгаа. Нэг жолооч 10 сая төгрөгийн алдагдлыг үүрч байна.
Түгжрэл бусад хотуудад ч байгаа" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Түгжрэлийн сайдад угаасаа ямар ч гадаад дотоод томилолтын зард�##� хэрэггүй ш дээ, УБ-н түгжрэлийг гадаадад юм уу, хөдөө томилолтоор явж шийдэхгүй нь ойлгомжтой ш дээ
ярих хэлэх болгондоо би сайд гээд донгосоод явах юм хийж байгаа ажил нь сайдын хийх ёстой зүйл мөн юм уу тэгээд энэ зам тээврийн яамны сайд хотын дарга бөх 2 чинь тэгээд юу хийх юм бэ нээх олон дарга сайдад дуртай гарууд хийсэн юмгүй новш гэж