ТББХ: Жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл болон дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хурлаар гишүүдийн тоог 126 болгох саналыг өөрчлөхгүйгээр буюу жагсаалтаар 48, тойргоос 78 гишүүн сонгох ҮХӨ-ийг 100 хувийн саналаар дэмжлээ.
Фото: ТББХ ҮХӨ-ийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ
ЭХЛЭЛ 10.30 цаг.
МАН-ынхан өчигдөр /2022.05.31/ бүлгийн хурлаараа ҮХӨ-ийг хэлэлцэж, саналаа эцэслэн хайрцагласан тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, 78 нь мажоритар буюу тойргоос, 48 нь пропорциональ буюу намын жагсаалтаар 126 гишүүнтэй болохыг дэмжицгээсэн юм.
Өнөөдөр /2023.05.31/ Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг буюу эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хийж эхэллээ.
Байнгын хорооны хуралдаан 09.00 цагт товлогдсон ч, 10.30 цагт эхлээд байна.
Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож буй аж.
Үүний дараа үргэлжлүүлэн 12.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж батлах юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөе тийм юм байхгүй шүү. Харин гишүүдээ цөөл. Хулгайч цөөрнө гэсэн үг
76 nemye gesen hun nadtau lav taaraagui