УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Пүрэвдорж: Ард түмэн хүчтэйг харуулсан иргэддээ баярлалаа

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.05.31/-ийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхний хэлэлцүүлгийн үеэрээ хэлсэн үгээ сонсгов. Эргэн сануулбал эхний хэлэлцүүлгийн үеэр гишүүн тойрогтоо ажиллах үеэр цалин тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгохыг төлөөллүүдээсээ шаардахыг зөвлөж, сануулж байсан юм.

Тэгвэл тэрбээр "Өнөөдрийн эрх мэдлийг зүгээр нэг өгч болохгүй. Ард түмэн сонгуулиар бүхий л асуудлыг шийддэг гэдгийг харуулсан иргэддээ баярлалаа. Тойрогтоо ажилласны дараагаар ийнхүү цалин тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэрийг гаргасан. Төсвийн тодотгол хийхээр боллоо. Ард түмэн хүчтэйг харуулж чадлаа" хэмээлээ.

Товчоор бол Үндсэн хуулийн эхний хэлэлцүүлгийн дараагаар түүний иргэд захисан захиас биелсэн тул ийн талархал илэрхийлж буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-31 12:44

ТАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА. УИХ-Д НЭГ Ч ГЭСЭН ӨӨРИЙН УХААНТАЙ ХҮН БАЙГАА ЮМ БАЙНА. ГЭВЧ ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭИЭХ НЬ ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ. ХАРИН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ БОЛ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭМТ ҮЙЛДЭЛ. ТОВЧХОНДОО ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР АВНА ГЭДЭГ ТӨРИЙН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙ. ЭНЭ ХУЛГАЙН ХАЖУУД НҮҮРС, ЖДҮ, ХӨГЖЛИЙН БАНК, БЗС -ИЙН ХУЛГАЙ ЖИЖИГХЭН ЯС ТӨДИЙ. МАН МУУ АРГААР АРД ТҮМНИЙГ ЖИЖИГ ЯСАН ДЭЭР ХЭМЛЭЛДҮҮЛЖ БАЙГААД АРААР НЬ МЯНГАНЫ ДЭЭД ХУЛГАЙГАА ХИЙЖ БАЙНА.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-05-31 12:45
Reply to  ЗОЧИН

МАН ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛЭЭ ЗОГСООХ НЬ ЗҮЙТЭЙ. ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ Ч ТООГООР ӨӨРЧИЛДӨГ ЗҮЙЛ БИШ. ТӨРИЙН ТОГТОЛЦОО ГЭДЭГ ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛЭХТЭЙ АДИЛ. ХҮНИЙ АМИН СУДАС. ХҮНИЙГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЭД 2 ГАРЫГ 10 БОЛГОЛОО ГЭХЭД БУСАД ЭРХТЭНҮҮД ШУУД ДАГААД ӨӨРЧЛӨГДӨХ ҮҮ. АРХИТТАЙ ХҮҮХЭД ШИГ БОЛНО. МАН ЭНЭ ИХ ДАРАНГУЙЛЛАА ЗОГСООХГҮЙ БОЛ ЭЦЭСТ УЛС ОРНООРОО АРХИТТАЙ БОЛОХ ГЭЭД БАЙНА.

Зочин
Зочин
2023-05-31 14:51

76 nemne gedeg balai ymaa zogsoogooroi

Зочин
Зочин
2023-05-31 16:03

Өөрсдөө гишүүн нэмнэ тогтолцоог өөрчлөн гэж батлуулчихсан байж ард түмэнд баялаад байхдаа яах вэ дээ ү

Холбоотой мэдээ

Back to top button