Сурвалжилга, Нийтлэл

ЯРИЛЦЛАГА: Буудлагын эмэгтэй тамирчдаас ОЛИМПЫН ЭРХЭЭ ХАМГИЙН БАГА НАСАНДАА авсан тамирчин

Токио 2020 олимпын наадмын эрхийг Монголын тамирчдаас хамгийн эхэнд авсан тамирчин бол буудлагын спортын тамирчин ОУХМ Ц.Анударь. Тэрээр буудлагын спортын эмэгтэй тамирчдаас хамгийн залуу насандаа олимпийн эрхийг авч чадсан тамирчин болоод байгаа юм. Ингээд залуу тамирчинтай хийсэн ярилцлагыг хүргэе.

Ц.АНУДАРЬ: БЯР МУУ УЧРААС БУСДААС ХОЁР ДАХИН ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАЖ ХИЧЭЭЖ ИРСЭН

-Сайн байна уу энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Намайг Ц.Анударь гэдэг, одоо 21 насттай. ШУТИС-ийн барилгын инженерийн ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан. Буудлагын спортоор хичээллээд таван жил болох гэж байна.

-Хэрхэн спортын ертөнцөд хөл тавьсан бэ?

-Манай монголын тамирчид Бээжингийн олимпод маш сайн оролцож тэр цагаас хойш спортоор хичээллэх хүсэл минь улам нэмэгдсэн гэж болно. Мөн аав маань жүдо бөхөөр хичээллэдэг байсан, спортын хүн. Энэ ч утгаараа аавыгаа үлгэр жишээ болгож спортоор хичээллэх болсон доо.

-Яагаад энэ спортыг сонгосон бэ? Буудлагын спорт бусад спортын төрлийг бодвол маш тэвчээр, анхаарал шаардсан төрөл шүү дээ?

-Миний хувьд бусад тамирчдыг бодвол их хожуу хөгширсөн хойноо буудлагын спортоор хичээллэх болсон. Төгсөх ангид завгүй үедээ хичээллэж эхэлсэн. Гэсэн хэдий ч ядарч, өвдөж байлаа ч хамаагүй наашаа гүйгээд ирчихсэн, нэг л мэдэхэд энэ спортод дурлачихсан байсан. Харин бага байхдаа спортыг огт сонирхдоггүй, биеийн хүч их муу байсан. Тийм ч учраас энгийн тамирчдаас хоёр дахин илүү хүчин чармайлт гаргаж хичээх хэрэгтэй болсон. Одоо ч миний гарыг буудлага хийж байгаа үед минь харвал хөдөлгөөн ихтэй хэвээрээ л байгаа. Гэхдээ нэг давуу тал байгаа нь мэдрэмж өндөртэй бууддаг учраас одоогийн энэ амжилтыг үзүүлсэн болов уу гэж боддог.

-БУУГАА БАРЬЖ БУУДАЖ ЧАДАЖ Л БАЙВАЛ БУУДЛАГЫН СПОРТООР 70 НАСТАЙ ХҮН Ч ХИЧЭЭЛЛЭЖ БОЛНО-

-Анх ямар багш дээр хичээллэж эхэлсэн бэ? Мөн яагаад хийн буудлага гэж?

-Анхны багш маань н.Алтанцэцэг гэж багш бий. н.Алтанцэцэг багштайгаа хичээллээд дөрвөн жил болсон. Харин одоо бол н.Лхадорж гэж багш дээр хичээллээд жилийн хугацаа өнгөрч байна. Анх буудлагын спортыг сонирхож эхэлж байхад минь гар жижигхэн юм чинь урт бууны төрлөөр хичээллээд үз гэж ихээхэн ятгасан. Гэсэн ч хийн буугаар л хичээллэнэ гэж гүрийж мэрийсээр энд хүрсэн.  

-Тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй зүйлс байдаг уу?

-Тэмцээн уралдаанд орох үедээ би байнга л сандарчихсан байдаг. Гэхдээ энэ маань надад тийм ч их садаа болдоггүй. Аль болох өөрийгөө тайтгаруулдаг. Өөртөө “Би зүгээр л ингэж л байдаг, чи чадна” гэж хэлдэг. Энэ үг маань ч миний хэлэх дуртай үг болчихсон.  

-Өөрийгөө энэ спортод их хожуу орсон гэлээ шүү дээ. Тэгвэл одоогийн байдлаар энэ спортоор хүүхэд залуус хэдэн наснаас хичээллэж байна вэ?

-Миний хувьд бусад тамирчдыг бодвол их хожуу буюу 17 насандаа буудлагын спортоор хичээллэх болсон. Гэтэл одоо хүүхдүүд ихэвчлэн 9-12 насандаа буудлагаар хичээллэж эхэлж байгаа харагдсан. Уул нь бол хэдэн ч настай хүн хичээллэж болно. Буудаж чадаж л байвал 70 настай байсан ч энэ спортоор хичээллэх бүрэн боломжтой шүү дээ.

-БУУДЛАГААР ХИЧЭЭЛЛЭЭД УДААГҮЙ БАЙХДАА ЗАЛУУЧУУДЫН УАШТ-НД ТҮРҮҮЛЖ БАЙСАН-

-Өмнө нь ямар ямар тэмцээн уралдаан оролцож байсан вэ?

-Тийм ч олон тэмцээн уралдаанд оролцож байгаагүй. Олимпын эрх авсан уг тэмцээн маань миний хувьд анхны дэлхийн цомын тэмцээн байсан. Анхны оролцсон олон улсын тэмцээн гэвэл 2015 оны азийн хийн бууны аварга шалгаруулах тэмцээн байлаа. Түүний дараагаар 2017 оны Залуучуудын ДАШТ-д явсан бөгөөд хийн бууны төрөлдөө ганцаараа явсан. Тухайн үед дасгалжуулагчгүй зөвлөх том хүнгүй явсан учир хүндрэлтэй байсан.

-Одоо өөртөө ямар зорилго тавиад байна?

-Анх хичээллэж эхэлж байхдаа олон улсын тамирчидтай өрсөлдөж, олимпийн наадамд оролцож үзэхийг хүсдэг байлаа. Мэдээж олон улсын тамирчидтай өрсөлдөхийн тулд дотоодын тэмцээнүүдэд сайн оролцож амжилт гаргах хэрэгтэй. Энэ ч утгаараа сайн хичээж хичээллээд хэдхэн сарын дараа Залуучуудын УАШТ-д оролцон түрүүлж байлаа. Мөн олимпийн эрхээ авчихсан байна. Харин одоо олимп дэлхийн аваргын медальтан болно гэж мөрөөддөг болсон. 

-Барилгын инженерээр эмэгтэй хүн сурна гэдэг хэцүү. Тэр тусмаа тамирчин хүнд бэлтгэлээ хийхийн хажуугаар ийм мэргэжил эзэмшинэ гэдэг амаргүй даваа биз?

-Биеийн тамирын сургуульд бус өөр мэргэжлийн сургуульд сурдаг болохоор нилээн хэцүү л дээ. Багш нар маань ч их хатуу байдаг учраас маш сайн чармайлт хэрэгтэй. Аливаа юманд тууштай хандаж, аливаа зүйлийг орхигдуулахгүй байхыг хичээдэг. Тийм ч  учраас хичээл ном, бэлтгэлээ зохицуулж маш бага кредитээр хичээлээ үздэг байгаа. Хэрэв одоо чөлөө авахгүй тэмцээн уралдаан бэлтгэлээ зохицуулж чадвал дараа жил их сургуулиа төгсөнө.

-Манай улсад буудлагын спорт топ дөрвөн спортын төрлийн нэг гэгддэг тэр ч утгаараа өрсөлдөөн ихтэй, шилдэг тамирчид олонтой байдаг. Чиний хичээллэдэг хийн буун төрөлд ч мөн адил мундаг тамирчид олон байгаа. Шинэ залуу тамирчдын хувьд тэдгээр тамирчдаасаа үлгэр жишээ авч, сурах зүйл хэр их л байгаа биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэр тусмаа анх энэ спортоор хичээллэхдээ  О.Гүндэгмаа эгчтэй хамт байхад маш их ч сандарч балмагддаг байсан. Мэндлэхээс хүртэл сандарч, айж балмагддаг байлаа/инээв/.  Харин Ц.Мөнхзул эгч маань надад үнэхээр сайн ханддаг. Сандарч тэвдэхэд тусалж тайвшруулдаг, аль болох бүхий л бололцоогоороо дотно харьцаж зөвлөдөг. Бид нэг багшийн шавь нар л даа. Мөн шигшээ багийн тамирчин Нандиа эгч бас их сайн хандаж зөвлөдөг.

-БУУДЛАГЫН ТАМИРЧИД БӨХИЙН ТАМИРЧИД ШИГ ХУВЦСАА ЦҮНХЛЭЭД Л ШУУД ЯВЧИХГҮЙ БУУ ЗЭВСЭГТЭЙ ЯВДАГ УЧРААС ГАДААД РУУ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД ХҮНДРЭЛТЭЙ, ӨНДӨР ЗАРДАЛТАЙ БАЙДАГ-

-Одоо ямар тэмцээн уралдаанд оролцохоор бэлдэж байна вэ? Чиний хувьд олимпын эрхээ авчихсан болохоор бусад тамирчидтай харьцуулбал харьцангуй тайван байна уу?

-Герман улсын Мюнхенд хотод энэ сарын 24-30-ны хооронд Дэлхийн цомын тэмцээн болно. Энэ тэмцээнд манай багийн бүх тамирчид явж байгаа. Миний хувьд олимпын эрхээ авсан учраас 10 метрийн хийн гар буун дасгалдаа нөхөөс тамирчнаар оролцож байгаа. Энэ нь медалийн төлөө бус олон улсын тэмцээнд стар авахаар оролцож байгаа. 

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Миний хувьд биеийн хүчний бэлтгэл ихээхэн хийдэг учраас чөлөөт цагаараа оюун ухаанаа хөгжүүлэх юм хийхийг эрмэлздэг. Тийм ч учраас чөлөөт цагаараа мэргэжлийнхээ хичээлийг хийж, оюун ухаанаа хөгжүүлж ажилладаг. Нэг талаараа сонирхол сонгосон мэргэжил хоёр минь төгс зохицож давуу тал болж байгаа юм шиг санагддаг. Зарим тохиолдолд бие буларчихсан, амрахыг хүсэж байгаа үедээ ном унших дуртай.

-Гэр бүлийнхний хувьд спортоор хичээллэхэд нь хэр дэмждэг вэ?

-Гэр бүлийнхэн маань их дэмждэг. Бид чинь бөхийн тамирчид шиг хувцсаа цүнхлээд л шууд явчихгүй буу зэвсэгтэй явдаг учраас их хүндрэлтэй, өндөр зардалтай байдаг. Тийм ч учраас би гадаад луу тэмцээнд олон явахыг нээх хүсдэггүй. Гэвч гэр бүлийнхэн маань үүнийг битгий тоо санаа зоволтгүй яваад ир гэж үргэлж дэмждэг. Зээл аваад ч хамаагүй аргалаад явуулдаг. Тийм учраас гэрийнхэндээ маш их баярладаг.

-Тамирчдад тулгардаг асуудал бол мэдээж тэмцээнд явах зардал байдаг. Чиний хувьд хэрхэн зохицуулдаг вэ, харьяа клубээс нь даах уу?

-Миний хувьд шигшээ багийн тамирчин биш учраас зардлаа өөрөө гаргах болдог. Сая явж ирсэн тэмцээнийхээ зардлыг “Хангарьд” клубээсээ бус хувийн зүгээс гаргасан. Ер нь манай буудлагын тамирчдыг шагнал урамшуулал бага, бусад төрлүүдийг бодвол санхүүгийн хувьд ч өндөр зардалтай байдаг. Төрөөс харж үзэх бодлого бага, залуу тамирчдыг өөрийн тамирчин болгож дэмжих томоохон групп, компаниуд ч цөөн байдаг. 

-Ярилцлагын төгсгөлд нэмж хэлэхэд зүйл байна уу?

-Гэр бүлийнхэн болон багш нар, тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэмээр байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ:ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-09-25 04:36

Levitra Online From India Viagra Moins Cher En Beziers Antibiotics Overnight Shipping Usa [url=http://propecorder.com]cheapest propecia[/url] Is 40 Mg Cialis Dangerous Prix Cialis Nice

StevSlarie
StevSlarie
2019-12-19 16:49

Capoten [url=http://cialibuy.com]where to buy cialis online safely[/url] Gel Kamagra Proscar Y Propecia Propecia To Increase Facial Hair

MatFuse
MatFuse
2020-02-06 07:21

Buy Antibiotics Without Prescription Uk http://abuycialisb.com - Buy Cialis Levitra Cura La Disfuncion Erectil cialis Cialis For Sale Australia

LesOrdiff
LesOrdiff
2020-02-06 21:50

What Is Amoxicillin Used To Treat http://abcialisnews.com - Buy Cialis Comment To Last Longer Naturellement cialis prices Cheap Tadapox

Priligy
Priligy
2021-09-26 02:23

tadalafil discount

gabapentin pill
gabapentin pill
2021-10-01 00:18

Kamagra Cialis Bestellen

bumex to lasix
bumex to lasix
2021-11-02 19:59

levitra prix en pharmacie bayer

natural alternative viagra
natural alternative viagra
2021-11-06 15:47

Generique Propecia 2011

propecia viagra combined
propecia viagra combined
2021-11-08 06:45

Viagra Frau Nebenwirkungen

cialis online cheap
cialis online cheap
2021-11-09 05:47

Acheter Cytotec Ligne

viagra australia no prescription
viagra australia no prescription
2021-11-11 16:57

Precio Cialis En Farmacia Espana

Stromectol
Stromectol
2021-11-13 22:10

Buy Cipro From India

Prednisone
Prednisone
2021-11-14 10:53

viagra efecto prolongado

buy priligy in uae
buy priligy in uae
2021-11-14 17:58

Acquisto Viagra Senza Ricetta

gabapentin for dogs dosage
gabapentin for dogs dosage
2021-12-05 13:01

Purchase 200mg Cytotec

cialis and viagra sales
cialis and viagra sales
2021-12-06 12:09

Levitra Starting Dose

Холбоотой мэдээ

Back to top button