НИЙГЭМНийгэм мэдээ

"Баян-Өлгийн Даян боомтыг маргааш нээнэ"

Баян-Өлгий аймагт байрлах Даян боомтыг маргааш нээхээр болжээ. Тодруулбла, цар тахал гарсан 2020 оноос хойш тус боомтын үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Тэгвэл маргааш буюу 2-ны өдрөөс нээхээр болсон байна.

Эх сурвалжийн мэдээлснээр "Даян боомт аравдугаар сарын 1 хүртэл ажиллана. Одоогоор гааль, хилийн цэрэг, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагууд бэлтгэлээ хангаж байгаа" хэмээсэн юм.

Хэрэв боомт нээвэл 120 хоногийн турш нээлттэй байж, барилгын материал, хүнс, жимс жимсгэнэ гэх мэт олон төрлийнх бүтээгдэхүүнхийг татан авах боломж бүрдэх юм. Мөн тус боомтоор олон тооны жуулчин орж ирэх боломж бүрдэх ажээ.

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд тус боомтоос Цагааннуур боомт хүртэл авто зам тавихаар төлөвлөж байгаа юм. Аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн 650 сая төгрөгөөр Өлгий-Даян чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг хийж байгаа билээ.

Түүнчлэн 140 сая төгрөгөөр цахилгаан шугас, 160 сая төгрөгөөр шилэн кабель татах ажлын зураг төслийг боловсруулж байгаа ажээ. Даян-Өлгий-Цагааннуур чиглэлд авто зам барьж чадвал Хятад-Монгол-Орос хамгийн дөт авто замаар холбогдох билээ.

Эл боомтыг 1991 оны зургаадугаар сарын 24-ний өдөр байгуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button