ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ
Манай улс Энэтхэгт коксжих нүүрс экспортлох сонирлоо илэрхийлэв

Монгол Улс БНЭУ-д коксжих нүүрсний боломжит ханган нийлүүлэгч болох сонирхолтой буйгаа илэрхийлжээ. Энэ талаар "SXCoal" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ чиглэлд хамтран ажиллахаар Энэтхэгийн Гангийн яамтай санал солилцжээ. Одоогийн байдлаар эцсийн шийдвэр гараагүй бөгөөд компанийн түвшинд яриа хэлэлцээ хийсэн аж.
БНЭУ коксжих нүүрсний импортоор дэлхийд тэргүүлдэг билээ. Учир нь тэдний гангийн үйлдвэрлэлд коксжих нүүрс чухал ач холбогдолтой юм.
Тус улсын гол нийлүүлэгч орон нь Австрали билээ. Үүний дараагаар АНУ, Индонез, Мозамбик зэрэг улс дараалдаг байна. БНЭУ-д нийлүүлсэн АНУ болон Индонез улсын коксжих нүүрсний импорт өнөөдрийн байдлаар 54.3 сая тонн болж, хоёр дахин өссөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүүтээрэй. Жонхуу, Сум 2 Находка боомтоор экспортлоно гэдгээс дор сонсогдож байна уу
Агаарын тээвэр хэрэг болох байх даа.Хятадыг дагуулаад хүрздэж шидэж чадахгүй шүү дээ.
Газарзүй уншаад сайн бод
монголыг хорлох гарууд төрийн түшээд дотор бнаа