Процесс: Спикер ҮХӨ-өө биечлэн хүргэж, Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийднэ

Өнгөрөгч лхагва гарагт УИХ Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэж, "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох" заалтыг эцэслэн баталсан билээ.
Одоо процессоороо УИХ-аар баталсан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн хуулийн төслийг Ерөнхийлөгчөөр ёсчлон батлуулахаар ЕТГ-т УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн хүргэх учиртай.
Энэ дагуу өнөөдөр /2023.06.02/ 12.00 хүргэнэ гэдэг мэдээлэл байгаа юм.
Хуулийн төслийг хүргүүлсний дараагаар Ерөнхийлөгчийн хориг тавих бүрэн эрх хэрэгжиж эхэлдэг.
УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 45.5 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч хуулийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан хориг тавих зохицуулалттай.
Хэрэв Ерөнхийлөгч хуулийн хугацаанд ҮХӨ-д хориг тавьбал УИХ хоригийг хэлэлцэнэ. Харин хориг тавилгүйгээр ёсчлон баталсан тохиолдолд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэрэгжилт хангагдах нөхцөл бүрдэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гишүүд олон байсан нь дээр
ЕК - өө хориг тавиад өгөөч?!
Ха ха попууд жүжиг тавьчих юмаа. Унах нүхээ м�##�таж байгаа