НИЙГЭМНийгэм мэдээ

Тэмдэглэл: Марафонд оролцогчдын дундаж нас багасаж, спорт сонирхогчид олширчээ

Автомашингүй өдөр өнөөдөр тохиож буй. Монгол дахь хамгийн олон хүнийг хамарсан эл марафонд 30 орны 20 гаруй мянган хүн гүйлээ.

Марафонд оролцогчид 1.5, тав, 10, 21 болон 42 км-т гүйсэн юм. Өдгөө ес дэх жилдээ тэмдэглэн өнгөрөөж буй Улаанбаатар марафонд оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа.

  • 2014 - 16,839
  • 2015 - 18,085
  • 2016 - 25,000
  • 2017 - 30,000
  • 2018 - 30,000
  • 2019 - 32,000 гүйгч гүйж байжээ. Харин цар тахлын улмаас 2020, 2021 онуудад өнжсөн юм. Өнгөрсөн жил буюу 2022 онд 29 орны 23,690 хүн оролцож байсан билээ.

Өнөөдрийн хувьд 10.00 цагт төрөл бүрд оролцож буй тамирчид нэгэн зэрэг гараанаас гарав. 42 км-ын тамирчид эхэнд, удаах нь 21, 10 болон таван км гэх урвуу дараалалтайгаар барианаас гарсан юм. Нэг үеэ бодвол олон нийт нийтийн энэ мэт үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болжээ.

Дүүрэг, хорооныхоо пайзыг барьсан хүмүүс гүйж харагдана. Байгууллага, клуб, найзуудаараа жигдэрсэн хувцастай гүйх нь ч бий. Гүйх явцдаа алхаж, утсаар болон хоорондоо ярих нь хэвийн зүйл. Ийм зураглал хэдэн мянган хүн дунд элбэг харж болохоор үзэгдэл байв. Зарим нэгэн хүмүүст энэ үйлдлүүд нь таалагдаагүй бололтой.

Найман настай балчраас 80 настай хүн ч эл марафонд оролцсон. Хэн нэгнийг ялгахгүйгээр өргөн хүрээг хамарсан гүйлт боллоо.

Алдаа дутагдал байлгүй л яахав. Гэвч энэ бол иргэдийн ухамсартай хамааралтай зүйл. Баг, ажил, найзуудаараа гүйлтэд оролцохдоо амраад алхаж байгаа бол зам таглаж, зэрэгцэн алхаж болмооргүй. Таван километр газар гүйхэд л ийм асуудал хэд хэд давтагдсан.

Бусдаар энэ жилийн марафон цаг агаар, зохион байуулалтын хувьд ч цэгцтэй болж өнгөрсөн. Хогийн сав ч хангалттай хэмжээнд төрөл бүрээрээ байв. Улмаар газраар хөглөрөх усны сав байсангүй.

Нөгөө талаараа оролцогчдын насны дундаж өмнөх жилүүдтэй харьцуулахад залуужсан нь гарцаагүй. Учир нь найман настай хүү ч таван км-т гүйж байв. Цахим орчиндоо пост оруулах тренд байсан ч хамаагүй, 30 хүртэлх насныхан идэвхтэй оролцлоо. Нас бол тоо гэдгийг харуулсан ахмад үеийн төлөөллүүд ч байв.

Товчоор бол ирэх жил өнөөдөр гүйсэн гүйгчдийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иргэд ямарваа нэгэн спортын төрлөөр хичээллэх эрмэлзэл ихтэй. Харин одоо дасгал хөдөлгөөнийг амьдралын хэвшил, хобби болгох л бидэнд үлджээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-03 18:40

Нас багасна... Юү гэж ойлгох вэ. Муу сурдгууд сэтгүүлч, цагдаа, лам болдог

Зочин
Зочин
2023-06-04 01:20
Reply to  Зочин

Яааг үнэн шүү ! Сурлага тааруу, ном уншдаггүй хүүх дүүд л цэрэг,цагдааруу л ордог байлаа, одоо цагт лам, сэтгүүлч бас их болдог болчжээ !

Холбоотой мэдээ

Back to top button