УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн "орк"-ууд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлийн удирдлагуудад халгаатай байв. Багагүй хэл аманд өртөж, шүүмжлүүлсэн юм.


Бямба гарагийн /2023.06.03/ орой нь Төв цэнгэлдэх хүрээлэнд Vandebo хамтлагийн тоглолт болж, тарсаны дараах хог хаягдал эвдрэл гэмтлийн тухай шүүмжлэлийн постоороо Хотын мээр шүүмжлэл хүлээв.

Хотын мээр, цахим хуудаснаа залуусын тоглолтын үеэр цэнгэлдэхэд "юмс" эвдэрснийг шүүмжлэн бичсэн. "Цаашид олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа иргэд, ААН-үүд илүү хариуцлагатай байж, аюулгүй байдал, эмх цэгцтэй байдлыг төрийн байгууллагатай хамтдаа хариуцдаг тогтолцоонд шилжих шаардлагатай" хэмээсэн байгаа юм.

Гэвч түүний бичсэн шүүмжлэл, өөрөө шүүмжлэлийн бай болов. Угтаа бол нийслэл ниргэсэн хойно нь юм хийж буй дүр эсгэж хашгичих биш, урьдчилж энэ бүхнийг тооцоолох хэрэгтэй байв. Нийслэлийн өмч хөрөнгөд эвдрэл гэмтэл, хохирол учруулбал өндөр дүнгээр эргэж нөхөн төлүүлэх агуулгаар тоглолт зохион байгуулагчидтай гэрээлэх зэрэг агуулгаар яагаад анхаарч болоогүй гэж.

Тэглээ гээд хог тарьж, тохижуулалт эвдсэн хүүхэд залуусыг зөвтгөж байгаа юм биш. Үнэндээ попрох сэдэв олдохгүй байгаа мэт өлгөж аваад цэцэрхсэнийг илтгэсэн хэрэг болов, Хотын даргын шүүмжлэл.


Бямба гарагийн /2023.06.03/ өглөө нь автомашингүй өдрийн “Улаанбаатар марафон”-д Хотын даргын орлогч З.Төмөртөөмөө 07777 гэх ижил тоотой дугаартай оролцсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв. Түүнийг “марафон тараадаг номерыг хүртэл азын гэдгээр нь дээгүүрээ хуваагаад авчхаж. Төрд ажиллаж байгаа энэ дарга нарын хандлагыг яаж өөрчлөх вэ” хэмээн шүүмжилцгээсэн юм.

Нээрээ л олон нийтийн дунд тэр тусмаа жирийн ард иргэдийнхээ дунд ороод гүйхдээ эл асуудлыг бодох л хэрэгтэй байж. Заавал азын дугаар луу гараа шургуулж, энгэртээ зүүх хэрэг хотын орлогчид тийм чухал байсан уу.

Хотын дарга Д.Сумъяабазар төсвийн хэмнэлтийн хуулийн хүрээнд зургаан орлогчийнхоо дөрвийг явуулж, хоёр орлогчоо авч үлдсэн. Түүний нэг нь З.Төмөртөөмөө юм. Түүнийг Г.Занданшатарын хүн гэдэг.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2023 10:18

--Сумвяабазар ер нь ямар сургууль төгссөн юм бэ ?
--За даа ер нь 8-р ангиас цааш ч нэг их юмгүй л байхаа
--Тэгээд юунд найдаж,яах гэж улс төрд ордог байнаа?
--Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын Т1-т найдаж, өөрөө мөнгөжих гэж л улс төрд орсон хүн дээ !

Зочин
Зочин
6 сар 5, 2023 10:49

Данх боловсролгүй бүгд боловсрол байхгүй. Сумъяабазар авга ах нь декан байсан шүү. Хичээлд бараг суугаагүй дээ.

Зочин
Зочин
6 сар 5, 2023 15:54

Бид чинь боловсролгүй нөхдүүдээр удирдуулаад ядуус болоод бгаашдээ сумка даргыг сх чууд яагаад дахиж сонгосоныг таашгүй 30 к л тараасаншдээ

Зочин
Зочин
6 сар 5, 2023 16:01

Ulun mulguu Sum orlogch in ylgaagui ulun uraldah dugaariig hurtel tegej avaad

Зочин
Зочин
6 сар 5, 2023 16:07

Үйл ажиллагаа зохион байгуулж байгаа ААН,Байгууллага, хувь хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй.Хотын даргад ямар хамаатай юм

Зочин
Зочин
6 сар 5, 2023 18:48

Орк мөн мөн

Зочин
Зочин
6 сар 6, 2023 08:58

Энэ төмөртөөмөө удам муутай ёстой худ�##�ч луйварчин хулгайчын туйлдаа ар гэр нь орох орон идэх хоол ч үгүй явсан занданшатрыг хүн �##� гэвэл �##�аад хулгай хий гэвэл хулгай хийгээд л ёстой бөхс ул 2ыг нь долоож явж бга�##� энэ зэрэгт хүрсэндээ улсын мөнгийг утгаар нь хулгай хийж бгаа гэр орон ч үгүй ёстой л гудамны багийн одоо бүр хэдэн тэрбумын хөрөнгөтэй болсон хүн

Холбоотой мэдээ

Back to top button