НИЙГЭМ

НАМЗХ-оос “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилгыг эхлүүллээ

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооноос  төрийн бус байгууллагуудын  Үндэсний хөгжлийн сүлжээг (National development network) бий болгох санаачилгыг эхлүүллээ.

Өнөөдөр энэхүү сүлжээг  танилцуулах арга хэмжээг НАМЗХ-ноос гадаад хэргийн яаман дээр  зохион байгууллаа. Тус “Үндэсний хөгжлийн сүлжээ” залуусын санаачилга нь Төрийн бус байгууллагуудын сүлжээ, тэдний гадаад харилцааг дэмжих зорилготой юм.

Өнөөдөр Үндэсний хөгжлийн сүлжээнд 30 гаруй төрийн бус байгууллага нэгдэж, тунхаг бичигт гарын үсэг зурлаа.  Цаашдаа энэхүү сүлжээгээр дамжуулан ТББ-уудын гадаад харилцааг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх ач холбогдолтой юм.  Үндэсний хөгжлийн сүлжээ залуусын санаачилгад нэгдэх ТББ, холбоо, аж ахуй нэгжүүдэд нээлттэй.

УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн УИХ-д өргөн бариад байгаа юм.  

"Мэргэжлийн нэгдсэн холбоог Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу, тодорхой салбарт хамаарах үйл ажиллагаа явуулдаг 30-аас доошгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, болон иргэн хамтран үүсгэн байгуулна. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагаа мэргэшсэн, тогтвортой байх боломж бүрдэнэ.

Үйл ажиллагаа бэхжсэнээр төрийн зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэх, төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж, зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоод гүйцэтгэх, төрийн байгууллагын шийдвэр гаргалтад иргэний нийгмийн байгууллагын оролцоо нэмэгдэхэд түлхэц болох бөгөөд төсөвт ачаалал үүсгэхгүй” гэлээ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-10-25 22:01

Timon nertei hip hop pacaan Ulaan hacart NYamosriin zulbasagaa Uchral min. Ci ehleed JDu-ee tailbarla, uuchllat gui daraa ni olon doloon um dogos za yu ac min.

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 02:19

Side Effects To Amoxicillin In Babies http://buyciallisonline.com/# - Cialis Acheter Vrai Viagra Ligne En Bourges cialis 20mg price at walmart Nexium Discount Card

StevSlarie
StevSlarie
2020-02-11 00:42

Secure Bentyl 20mg Dibent Website Internet Pharmacy Online http://buyciallisonline.com/# - Buy Cialis Antibiotics Online Order With Paypal Cialis Buy Doxycycline For Humans

Холбоотой мэдээ

Back to top button