УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ҮХӨ-ийн араас Сонгуулийн тухай хууль: Өөрчлөлт оруулахад 20 хоног үлдлээ

Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр 10.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуралдаж, хэлэлцэв.

Улмаар эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв болон баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх билээ.

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэвэл төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө батлах хэрэгтэй. Ийн тооцоолбол энэ сар дуусахаас урьтаж буюу 20 хоногийн дотор уг хуулиа батлах шаардлагатай юм.

Тэгвэд УИХ-ын гишүүн Н.Энхболд зургаадугаар сарын 25-наас өмнө Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэдгийг хэллээ. Тэрбээр "Одоогийн байдлаар 126 гишүүнийг 78:48 гэж шийдвэрлэж байгаа. Урьдчилсан байдлаар 76 тойрог дээр нэмээд хоёр тойрог байгаа ч хаана байх нь тодорхойгүй байгаа. Миний хувьд Улаанбаатар хотод уг хоёр тойргийг төлөвлөх байх хэмээн таамаглаж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Сонгуулийн зардалд ч анхаарч байгаа. Зардлыг эрс буулгахын тулд анхаарч ажиллаж байна. Мөн сонгуулийн саналыг машинаар тоолох асуудлыг дурдахгүй байж болохгүй. Санал тоолох машиныг олон жил хэрэглэснээс гадна программын өөрчлөлт хийх шаардлагатай хэмээж байгаа. Шаардлагатай бол техникийн шинэчлэл хийнэ.

Түүнчлэн намын жагсаалт нээлттэй байна. Хэрхэн байршуулах, сурталчлах нь дараагийн асуудал гэж бодож байна. Сонгуулийн өдөр нэрсийн жагсаалт байх эсэхийг Хуулийн ажлын хэсгээр ярилцана. Саналын хуудсан дээр нэрс байх, жагсаалтад буй хүний нэрийг дугуйлсан нь намд очих, намыг дугуйлах эсэхэд тодорхой шийд гараагүй" хэмээн мэдээлэв.

Юутай ч ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид танилцуулахад нотлон баталлаа. Тойрогтоо 152-той очоод буцахдаа 126 гэх тоог өвөртөлсөн гишүүдийн дараагийн алхам Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах явдал юм. Тиймээс ч 20 хоногийн дотор батлахын тулд яаравчлахаас өөр замгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 5, 2023 16:12

өвчтэй солиатай друакуудаа та нарыг 126 болгохгүй дээ муу осоржамаануудаа

Холбоотой мэдээ

Back to top button