Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

7.3 тэрбумын 4.2-ынх нь эздийг тогтоож, 10 хүн яллагдагчаар татагдсан хэрэгтээ С.Батдөл хэнийг нэрлэв

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөг болон өндөр үнэлгээ бүхий үл хөдлөхийн гэрчилгээнүүдийг хураан авч, цагдан хорьсноос хойш яг ТАВАН САР болж байна.

Долоо хоногийн өмнө прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ. Одоогоор шүүх хурлын тов албан ёсоор гараагүй байгаа юм.

Шүүх яллах дүгнэлтийг хүлээж авсанаас 30 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан товлодог. Харин түүнийг цагдан хоригдох хугацаа зургаадугаар сарын 09-нд буюу гурав хоногийн дараа дуусна. Эл гурав хоногийн дотор цагдан хорионы хугацааг сунгах эсэхийг шүүх хэлэлцэж шийдвэрлэх юм.


-С.Батдөлийн хэрэгт арав гаруй хүнийг яллагдагчаар татсан-

Түүний авлигын гэх хэрэгт өдгөө АРАВ гаруй хүнийг хуулийн байгууллагаас яллагдагчаар татаад буй юм. “Авлига өгсөн” таван хүнээс гадна эхнэр, төрсөн ах нь багтаж нэрлэгдээд байгаа.

С.Батдөлийн нүүрсний хэргийн цувааны түрүүч гэж тодорхойлогдож, хэрхэн шийдвэрлэхээс хамаарч цааш цаашдын хэргүүдийн зангилагдсан утас хөвөрнө гэдэг хүлээлт.

Тиймээс түүнийг ямар нэгэн улстөрч, албан тушаалтан нэрлэсэн эсэх, авлигын мөнгөнийхөө хэчнээгийг нь баталж чадсан, хөрөнгүүдийг нь хэрхсэн зэрэг асуултууд чухалд тооцогдож, анхаарал татах учиртай.

Нэгдүгээрт: Авлигын мөнгөнөөсөө Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт үл хөдлөх хөрөнгүүд “Ландкруйзер-200” автомашин худалдан авч мөнгөө угаасан, олон объектууд худалдан авсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэх. Улмаар үндэслэлгүй хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа тухай мэдээлэл бий. 7.3 тэрбум төгрөгийнх нь 4.2 тэрбумын эздийг хуулийн байгууллагынхан олж тогтоосон гэдэг мэдээлэл.

Хоёрдугаарт: УБТЗ-ын зарим албан тушаалтан хийгээд улстөрчдийн нэрс ил болж магадгүй гэх хүлээлт. “Дээд хүмүүс”-ээ нэрлэх магадлалыг харжзнаж байгаа. Гэхдээ тэр шүүхийн хаалга татталаа хэнийг ч нэрлээгүй өдийг хүрч ирсэн үү гэдэг. Улмаар өөрийнхөө хамаг хэргийг хүлээсэн ч гэгдэж буй.

Гуравдугаарт: Цагдан хоригдсон даруйдаа хэргээ хүлээхгүй, мэлзэж байв. Харин төрсөн ах, бэр эгчийг нь цагдан хорьсноор хэргээ хүлээж эхэлсэн байдаг. Тэднээрээ дамжуулан хоёр тэрбум төгрөг угаасан байж болзошгүй нөхцөл байдал гуравдугаар сард тогтоогдсон билээ.


-Төрсөн ахыг нь яагаад яллагдагчаар татав:

С.Батдөлд холбогдох хэрэгт төрсөн ах Сэнгээгийн Баттулгыг ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн аж. Мөн гэрт нь холбогдох нэгжлэгүүд хийжээ. Тэрбээр 2022 онд Төмөр замын дээд сургуулийн дэд захирлын албан тушаалд томилогдсон. Уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр 12 компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч.

  1. Кореасан са ХХК
  2. Ландмакс ХХК
  3. Эм Эй Кэй Өү Ай Эл монголиа ХХК Авирмэдийн Энхбаяртай хамтран эзэмшдэг
  4. Дабльфрэкүэнси ХХК
  5. Мон даноне ХХК Холдгорын Батсайхантай хамтран эзэмшдэг
  6. Жи Си Си ХХК
  7. Мэнэн петролиум ХХК
  8. Мэнэн ойл ХХК
  9. Алтай петролиум трейд ХХК
  10. Эко ойл дриллинг ХХК 
  11. Эко ойл орд ХХК
  12. Эс Би петролиум ХХК

Уг хэрэгт түүний эхнэр М.Сайнбилэг ч холбогдон нэрлэгдэж байсан. Түүний нэр дээр хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татжээ. Тэр дундаа Монте андууд ХХК. 2022.12.02-нд үүсгэн байгуулж байж. Хувь эзэмшигчээр Сэнгээгийн Батдөл, Удирдах албан тушаалтнаар Мажигсүрэнгийн Сайнбилэг нарын нэр бүртгэлтэй. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ялангуяа байр түрээсийн үйлчилгээ явуулж байсныг хэвлэлүүд онцолсон. Эл компани хамгийн сүүлд 2023 оны тавдугаар сарын 18-нд буюу хэдхэн хоногийн өмнө мэдээллээ шинэчүүлжээ.


-Хуулийнхны нэрлэсэн компаниуд-

Одоогоор “Пауэр лэнд, “Би Си Си ложистик”, “Аму даймонд”, “Биг могул коул энд энержи”, “Солонго цамхаг” зэрэг компаниудыг хуулийн байгууллага нэрлээд байна. Эл компаниуд нүүрсээ вагонд ачуулж хил гаргахын тулд С.Батдөлд 28000-86000 ам.доллар буюу нийт 1.8 тэрбум гаруй төгрөгийн хахууль өгснийг ЭЦА, АТГ-ынхан тогтоосон. Компаниудын хамаарал бүхий этгээдүүдээр Р.Дашбилэг, Д.Адъяацэрэн, Б.Эрдэнэхүү, Б.Энхмандах, Ж.Багамонгол нар нэрлэгдэж, яллагдагчаар татагдсан.

Би Си Си ложистик”: Захирал, хувьцаа эзэмшигч Даваасүрэнгийн Энхтуяа. Компанийн удирдлагаар бүртгэлтэй ч дээрх нэрсэд байхгүй ч. Налайх дүүргийн 5-р дүүргийн нутаг дэвсгэрт Төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 39,980м2 газрыг дүүргийн засаг даргын захирамжаар 2019 онд авсан нь “Шилэн” ажиллагааны хүрээнд саяхан ил болсон.

“Биг могул коул энд энержи”: Хувьцаа эзэмшигч, захирал Батхүүгийн Батмөнх. Эл компани MV-020773 дугаартай “Хөөтийн хонхор”, MV-020772 дугаартай “Хөөтийн хонгор-2”, MV-007944 дугаартай “Хар тэвш” зэрэг нүүрсний орнуудыг эзэмшдэг. Дундговь аймгийн Баянжаргалын сумын нутагт “Хөөт” нүүрсний уурхайд олборлолт явуулдаг.

“Солонго цамхаг” Гүйцэтгэх захирал Ж.Багамонгол. 2016 оны аравдугаар сарын үес бүртгэлтэй хаягтаа оршин сууж буй эсэх нь тодорхойгүй тул эрэн сурвалжлах шийдвэр шүүхээс гарч байжээ.

Аму даймонд” болон “Пауэр лэнд” ХХК-иудын талаар тодорхой илэрцүүд хомс байгаа юм.


-Нэрлэгдэж зарлаагүй ч, холбоотой байх боломжтой компаниуд-

Харин хуулийн байгууллага нэрлэж дурдаагүй ч, нүүрс урагшаа гаргасан дараах компаниуд анхаарал татдаг. Үүнд:

“Шороон орд майнинг”: Очгэрэлийн Батцэнгэлийнх. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт байх “Могойн гол”-ийн нүүрсний уурхайгаас Эрдэнэт хот руу, Эрдэнэтээс вагонд ачуулж, урд хөрш рүү хил гаргадаг. О.Батцэнгэлийн хувьд С.Батдөлийн хэрэгтэй холбоотойгоор хуулийн байгууллагад байцаалт өгчээ. Улмаар авлигын хэрэгт нь ямар нэгэн байдлаар холбоо хамааралгүй болохоо нотлосон гэх мэдээлэл байна.

Смарт глобал ложистик” ХХК: Нэргүйн Энхжаргал, Насанжаргалын Энхнасан нар эзэмшдэг.

Нагал хайрхан уулс” ХХК: Батаагийн Шинэбаяр, Рэнцэнсамбуугийн Дашбилэг нар эзэмшдэг. “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын дэр мод материалыг тээвэрлэх ажлыг гүйцэтгэжээ. 


-УЕП асан М.Энх-Амгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын хамаарал бүхий компаниуд хаагуур сугарч үлдэв-

Талын хишиг майнинг”-ийн эзэн нь Улсын ерөнхий прокурор асан Магванноровын Энх-Амгалангийн бага охин Э.Уянгын нөхөр О.Хонгор нь М.Энх-амгалангийн дүү М.Бат-Амгалан нар хамтран эзэмшдэг. “Талын хишиг майнинг” ХХК нь төмөр замын тээврийн бизнес хийдэг, 265 вагонтой.

Жи Ар капитал” нь Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнийн эзэмшлийнх. Тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүрээллийн нэгэн. Мөн вагон тээврийн үйлчилгээ хийдэг. Хүдэр урагш гаргах бизнест ч гар дүрдэг.

Эл хоёр компани С.Батдөлийн холбоо хамаарлын чухам хаагуур нь хуулийнхнаас сугарч үлдэв гэдэг анхаарал татаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-06 08:40

Баттулгынх болоод явчлаа Энэ МАН ынхан муу юм болгоноо Баттулга руу чихнэ, Яг үнэндээ Хэрлэн гэж хүний ард Хүүе байгаа

Зочин
Зочин
2023-06-06 17:01
Reply to  Зочин

Баттулга л болсон хойно хоцорлоо юу

Зочин
Зочин
2023-06-06 09:41

Баттулга гэх шун�##�тай ямарч боловсрол мэдлэггүй жонхуу бүх назар гар хөл нь хүрсэн байх юм. Баттулгыг л хурдан барьж хориод ш�##�гах хэрэгтэй шдээ. Хуулийнхан гэж бөөрөнхий этгээдүшд.

Зочин
Зочин
2023-06-06 09:46

х�##�тар гэж сайд бсан нөхөрийн тавиул гэсэндээ батдөл гээч

Зочин
Зочин
2023-06-06 10:29

Javkhlangiin ner yagaad baihgui bgaan..? Gol hun ni jinhen ezen ni Said Javkhlan shuu

Зочин
Зочин
2023-06-06 11:22
Reply to  Зочин

За шаагаад бай.Банк санхүүгийнхэн наад нүүрс вагонлуу чинь тоож орохгүй.Арилжаа хувьцааг гаар мөнгөө олох оо санхүү тайлангаа зөв хийх ээ бэлэн мөнгөөр авилг�##� авч хадг�##�ахгүй болохгүй гэдгээ сайн мэднэ.

Зочин
Зочин
2023-06-06 11:10

Яс юман дээр МАН бараг 8 жил үнэмлэхүй олонхоор засаг төрийн эрхийг барьж байна.Энэ үед ЖДҮ-гийн хэрэг,хөгжлийн банкины хэрэг,нүүрсний хэрэг,БЗ сангийн хэрэг,ХАА дэмжих санг гэх мэт улс орныг сүрүүлэх хэмжээний олон луйврын хэргүүд гарсан гэтэл бүхнийг худ�##�дагдсан сэтгүүлчдээрээ дамжуулан Баттулга,АН-д тохох тархи уга�##�т явагдаж байна.Арай л жудаггүй загнаж байнаа.Хэрэг хийсэн хүнийг сэтгүүлч тогтоодог болсон уу.Тэгвэл цагдаа шүүх байх хэрэг байна уу.

Зочин
Зочин
2023-06-06 13:21

Х�##�тарын компанууд бна

Зочин
Зочин
2023-06-06 13:22

Л.Х�##�тарын компанууд бна

Зочин
Зочин
2023-06-06 13:33

Чи тэнэг л биш бол бодооч ! Юу гэж эхнэрээ , ахыгаа чирээд ураг төрлөөрөө ялтан болдогийн, чи муу орлог ч дарга ганцаараа энэ их мөнгийг цуглуулж чадахгүй нь мэдээж, тэхээр өөрийнхээ даргаас эхлээд мафийн хаа бүх боосыг нэрлээд хаяач ! Цаадуул чинь танайх ныг удам судар, ураг төрлөөр чинь шоронд хийгээд өөрсдөө цэвэр гарах гэж бна ш дээ ! Бод бод !
Монголын хэдэн улаан луйварчид болон ах дүү, ураг төрлийнхөө �##�ийг хайр�##�маар бна ?! Бод бод !

irgen
irgen
2023-06-06 13:42

Hogiin muu novshnuud

Иргэн
Иргэн
2023-06-06 15:05

С Г�##�эрдэнэ. гэдэг нөхөрт оролцохгүй юм �##�гаа Т�##�ийгаач бөх Энхбатыг. Түвшинбаяртай түгжсэн. нөхөр биз дээ �##�уурчин ИХ д орох санаатай нөхөр дөө

Enebish.
Enebish.
2023-06-06 20:50
Reply to  Иргэн

Энэ хүн 2 хүчтэнийг зодолдуулчихаад яагаад эргэж очоогүй, яах гэж түгжсэн гээд нотой, ноцтой асуудлуудтай хүн байна даа.

Төмөр замчин
Төмөр замчин
2023-06-07 11:51

Энэ хэргийг хамтран хийсэн толгойлогч болох УБТЗ -ын орлогч дарга Энхцогт, Амарбаясг�##�ан нар хаачсан бэ. Ичихгүй сугарч үлдэх гэж байгаа юмуу. АТГ ажлаа хийгээчээ. Захи�##�гаар �##�бан туша�##�тнуудыг авч үлдэх нь шудрага явд�##� юмуу.

Төмөр замчин
Төмөр замчин
2023-06-07 11:52

Нүүрс тээврийн компаниудаас авлаг авач Ерөнхийлөгчийн сонгуулийн шархаа нөхсөн гэж согтуудаа Хэрлэн, Энхцогт нар яриьсан гээ биздээ

Нийгмийн солиорлын шуурга хэзээ зогсох вэ!
Нийгмийн солиорлын шуурга хэзээ зогсох вэ!
2023-06-07 11:53

Чааваас даа, хаагуур сугарч үлдэв гэж сүржин нэрлэсэн чинь доторх нь жуль гээд явчихлаа. Баас бсан ч нэг нөхөрт хамаатуулах гээл элийрцгээчих юмаа. Ийм илтэд юм харсаар сүүлдээ тэсвэр �##�дарч, ой гутахад хүрч бна даа. Нийгмийн солиорлын шуурга хэзээ зогсох вэ!!!!! Шударгаар гэмтнүүдийг шүү л дээ. Битгий өөр зорилгоор ашиглах гээд шившиг болоод бай

арай дэндүү юм
арай дэндүү юм
2023-06-07 12:20

улсын ерөнхий прокурор асан Магванноровын Энх-Амг�##�ангийн охин нь 265 вагонтой. яаж худ�##�даж авсан. аав нь насаараа прокурорт ажиллаж байхад

Зочин
Зочин
2023-06-07 13:35

Edej uuj handaggvi yasan tsaddaggvi hulgaich nar we ter eh hurungu munguu awsandaa awaad vheerei Batdoloo gemgvi tsaraitsai aihtar hulgaich baij

зочин
зочин
2023-06-07 14:46

энэ этгээд их олон жилийн ял авах ёстой байх

Ganaa
Ganaa
2023-06-07 17:01

tumur zamd nasaaraa ajilaad bair awch chadahgvi zeelee tulj duusaagvi hvmvvs zunduu bn yaaj ingej bayajdag bainaaaaaaa

Зочин
Зочин
2023-06-07 22:13

П.Урнаа сэтгүүлч мундаг бичжээ ????????

Зочин
Зочин
2023-06-07 23:21

Энэ ёзоороо бол хэн нэгэн чанга унгасан ч Баттулга ерөнхийлөгчтэй холбогдуулана шүү. ман намын эрх баригчид тэр дундаа нямбаатар энэ хүнтэй ямар өстөй юум болдоо энэ намынханы харлуулж холбож гөрдөж байгаагаар бол нөгөө Баттулга нь өдийд шоронд явдаггүй юум гэхэд ядаж мөрдөнд сууж баймаар юум гэтэл зүгээр л явж байх юум байна ерөнхийлөгч байхдаа нямбаатарыг өрөөндөө зурагтын камерын өмнө хатуухан хэлж ул�##�зуулж байсанд нь өс зангидаад явдаг бололтойдогоо яасан ч барагддаггүй дуу�####�ггүй хонзон юум ер нь нямбаатар гэгч өсөрхүү эрийн шинжгүй ховч эмээс ч доор хөөрхийлөлтөй ч эрийн адаг бололтой ийм юумнуудыг оюун-эрдэнэ элэнцэгээ хийж хажуудаа чирч явдаг байнаа цагаа тулв�##� өөрийг нь ч ноцож мэдэх амьтан байна Баттулга ерөнхийлөгч нямбаатар нөгөө нэг х�##�тар царайт хэнч билээ дээ ман намын нохойд барьдаг мод төдий нэг намын дарга ухаантай нөхөр гээд олон дайсантай юумаа хөөрхий

zochin
zochin
2023-06-08 06:03

Аав нь Жавхлангийн сонгуульд ажилласан.Урьд ял эдэлж бсан хүүхдээ ТЗд Хэрлэнгийн оруулсан.түрийвчээ болгосон.Хэрлэн.Жавхлан хамаатай.тгд чимээгүй суллуулаа.Шүүх ийм бна.7.5 тб.олон байр.хаус бүгдийг нуугаад 7.5 яриж бгд дуусна.Ажилчин хүн 2 өрөө байрыг насаараа төлөөд барахгүй бга шүү.бузарууд.

Холбоотой мэдээ

Back to top button