УЛС ТӨР

Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг халаад Саарал жагсаалтаас гарчихгүй

Өнгөрөгч ажлын өдрүүдэд саарал жагсаалтад орсон бурууг улс төрчид нэгэн рүүгээ чихсээр, долоо хоног дуусгав. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Саарал жагсаалтад орсон гол шалтгаан нь АН-ын үед батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль байсан” гэж онцолсон Ардчилсан Нам “МАН-ынхан муу ажилласнаас үүдэж, саарал жагсаалтад орлоо” гэж  мэдэгдэв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Саарал жагсаалтаас хурдан гарах шаардлагатай бүх алхамыг хийнэ” гэж  дуугарсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баярсайхан “Банкнаас шалтгаалсан асуудал байгаагүй. Гол тээг болсон дөрөв асуудал нь  хууль шүүхийн чиглэлд байсан” гэж тодотголоо.

Саарал жагсаалтад орсон гол шалтгааны нэгээр БНАСУ-тай зэвсгийн наймаа хийсэн гэгддэг Л.Болд гишүүнд хамаарах асуудал нэрлэгдсэн. Тэр ч бас биеэ өмөөрөөд амжлаа.  Тагнуулын Ерөнхий  газрын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч БНАСУ-аас Л.Болдыг зэвсгийн наймаанд оролцсон гэдгийг нотолсон албан бичгийг л дэлгэв.

Ингэж саарал жагсаалтад орсон буруугаа нэгэн рүүгээ түлхэх зуураа “Ерөөсөө онцын эрсдэл үүсэхгүй. Харин ч хар жагсаалтад ороогүй нь их юм” гэх мессежээр тасралтгүй бөмбөгдлөө. Энэ зуур нэг л шинэ үйл явц өрнөсөн нь,УИХ-ын дарга Г.Занданшатарын зүгээс Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг нарыг хариуцлага хүлээж, ажлаа өгөх чиглэл өгсөн явдал байв.

Өнгөц харахад энэ их зөв. Хаа байсан 2017 оноос хойш сануулга зөвлөмжүүдийг биелүүлэхгүй, өдий хүртэл явсан албан тушаалтнуудтай өнөөдөр хариуцлага ярих ёстой. Тэд ч ухамсартайгаар хариуцлага хүлээх ёстой билээ.

Нөгөө талаас МАН эрх барьснаас хойш сайн муугаараа хэлүүлэн, уг ажлыг хариуцаж байсан хүмүүсээ чөлөөлчихөөр цаашдаа ажил нь үнэхээр эрчимжих үү гэдэг асуудал байна.

УИХ-ын дарга М.Энхболдыг л чөлөөлчихвөл улс орон сайхан болчих гээд байгаа талаар яригдсаар, түүнийг чөлөөлсөн. Сайхан болчихсон, гэгээрчихсэн юм одоогоор лав алга. Үүнтэй л нэгэн адил утга юм.

Хамгийн гол нь, хариуцлага алдсан албан тушаалтнуудаа чөлөөллөө гээд саарал жагсаалтаас гарчихгүй. Саарал жагсаалтаас хурдан гарахын тулд Сангийн яам, Монгол банк, ХЗДХ яамныхан идэвхтэй л ажиллах хэрэгтэй. Хэдий чинээ хурдан гарна, төдий чинээ улс оронд эерэг нөлөөгөө өгнө.

ОУВС-гийн хөтөлбөр ирэх оны зуны эхэн сард дуусч, урд хөш своп хэлцлийн гэрээгээ сунгах эсэх асуудлыг хөндөх эмзэг цаг үе ирлээ. Ийм үед хоёр дарга халаад, саарал жагсаалтын дуулианыг мартуулахаасаа илүүтэйгээр яг  бодит ажил хэргээ л ярьмаар байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2019-10-26 16:29

ZANDANSHATAR dargaa khamgiin chukhal nariin meregjliin hkumuusee hkalaad ter TSAGAAN JAGSAALTAA HKAR bolgokh gej bgaa um uu, Naad hkumuus chini khurdan khugatsaand hkiikh ajlaa medej baigaa shuu dee, ZG er . said. UKH khurliin darga ERENHKIILEGCH GEJ ajlaa hkiideggyi meddeggyi hkumuusiig hkurdan eerchil

ф
ф
2019-10-27 15:15

Баяртсайхан бол маш их хорлонтой ажил хийсэн хүн ажил авангуутаа сангийн сайд байсан нутгийнхаа чойжоотой нийлээд худлаа улс төрийн шоу хийж 2000 хүрээгүй байсан ханшийг шууд 2500 болгосон одоо 2700 энэ новш хэний өмнө ханш өсгөж ашиг хийх үүрэг авсаныг нь ш�##�гах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button