“Хасбанк” 117 хувь: Системийн 5 банк анхдагч зах зээлд захиалгаа давуулан биелүүлсэн нь

Системийн нөлөө бүхий таван банк IPO хийх болсноор олон хүний хөрөнгийн зах зээлийн сонирхлыг татсан билээ. Магадгүй тэр ч утгаараа таван банк тавуул анхдагч зах зээлийн захиалгаа давуулан биелүүлсэн биз.
IPO-оо зарласан отгон банк болох “Хасбанк” 117 хувийн гүйцэтгэлтэйгээр анхдагч зах зээлийн арилжаагаа хаав. Тэдний хувьд 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх чигтэй байсан ч 41.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүллээ.
Харин бусад банкны хувьд,
- “Худалдаа хөгжлийн банк” - 126.4
- “Хаан банк” 654
- “Голомт банк” 335
- “Төрийн банк” 304.5 хувийн биелэлттэйгээр анхдагч зах зээлийн арилжааны гүйцэтгэлтэй хаагдаж байв.
Одоогоор хоёр банк хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоогүй. Мэдээж хэрэг “Худалдаа хөгжлийн банк” болон “Хас банк” юм. Тэдний хувьд хоёрдогч зах зээлийн арилжаа руу орсноор хөрөнгийн зах зээлд нөлөө үзүүлэх нь лавтай.
Одоогийн байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Тодруулбал, 10.3 их наяд төгрөгтэй тэнцэж буй.
Цар тахлын өмнө буюу 2020 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурван их наяд төгрөгтэй тэнцэж байв. Харин гурван жилийн дотор 3.4 дахин өслөө. Улмаар ДНБ-д эзлэх хувь нь 19.5 хувь болж өссөн үзүүлэлттэй байгаа юм
Хөрөнгийн зах зээл энэ хэмжээнд хүрсэн нь банкуудын IPO нөлөө их. Учир нь банкууд IPO хийхдээ хөрөнгө оруулагчдаа дагуулан энэ салбарыг өргөжүүлж буй.
Системийн нөлөө бүхий банкнуудын анхдагч нь хоёрдогч арилжаа хийснээс хойш хэдийн ес дэх сартайгаа золгоход ийм үзүүлэлттэй буй нь манайх шиг хөрөнгийн бирж нь дөнгөж хөгжиж буй улсын хувьд сайн үзүүлэлт биз ээ. Хувьцааны ханш савлаж л байдаг. Гэвч эдгээр хь арилжааны банк тул магадгүй хөрөнгийн биржийн хамгийн найдвартай хувьцаануудын нэг юм. Тэр хэрээр олон нийтийн хөрөнгө оруулах сонирхлыг ч өдөөж буйг онцлох нь зүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.