Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

УБТЗ-д "ургасан" С.Батдөлийн ургийн мод

С.Батдөлд холбогдох авлигын гэх хэргийг долоо хоногийн өмнө прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдээд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн билээ. Одоогоор шүүх хурлын тов албан ёсоор гараагүй байгаа юм.

Шүүх яллах дүгнэлтийг хүлээж авсанаас 30 хоногийн дотор шүүх хуралдааныг зарлан товлодог. Харин түүнийг цагдан хоригдох хугацаа зургаадугаар сарын 09-нд буюу гурав хоногийн дараа дуусна. Эл гурав хоногийн дотор цагдан хорионы хугацааг сунгах эсэхийг шүүх хэлэлцэж шийдвэрлэх юм.

С.Батдөлийн УБТЗ-д ургасан ургийн модыг хүргэж байна.


-Эхнэр М.Сайнбилэг нь УБТЗ-д ажиллаж байгаад дөрвөн жилийн өмнө гарчээ-

Эхнэр М.Сайнбилэг:

Ховд аймагт төрж өссөн. Ховдын нэгдүгээр арван жилийн ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд ШУТИС-д суралцаж, мэргэжил эзэмшсэн. Улмаар УБТЗ-д ажиллаж байгаад одоогоос гурваас дөрвөн жилийн өмнө "хүүхдүүдээ харах" шалтгаанаар ажлаасаа гарсан.

Түүний нэр дээр хэд хэдэн компани бүртгэлтэй байгаа нь хуулийнхны анхаарлыг татсан байдаг. 2022.12.02-нд үүсгэн байгуулж, нөхөртэйгээ хамт хувь эзэмшдэг “Монте андууд” ХХК-иараа сүүлд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж байсан баримтууд гарч ирсэн.


-Эхнэрийнх нь төрсөн дүү 2021 оноос хойш УБТЗ-д ажиллаж байна-

Эхнэр М.Сайнбилэгийн төрсөн дүү М.Шинэбилэг:

Тэрбээр эгчийнхээ нэгэн адил Ховдод ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Улмаар УБТЗ-ын Дээд сургуульд элсэн мэргэжил эзэмшиж төгсжээ. 2018 наймдугаар сарын 24-нөөс УБТЗ-ын харъяа Улаанбаатар өртөөд, 2021 оны арваннэгдүгээр сарын 22-ноос УБТЗ-д ажиллаж байгаа нэгэн ажээ. Өдгөө ч ажиллаж байгаа юм.


-Төрсөн ах нь дэд захирлаар томилогдоод нэг сар болоод дүүгийнхээ асуудлаас болж ажилдаа дахиж очиж чадаагүй байна-

Төрсөн ах Сэнгээгийн Баттулга:

2016 оны есдүгээр сарын 01-нд Дархан хотын нэгдүгээр сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан. 2022 оны арванхоёрдугаар сард УБТЗ ХНН-ийн харъяа Төмөр замын дээд сургуулийн Дэд захирлын албан тушаалд томилогдсон. Гэвч яг нэг сарын дараа дүүгийнх нь асуудал гарч, дуулиан шуугиан үүсэн баривчлагдсанаар ах нь дэд захирлын албандаа олигтой ажиллаж чадаагүй байна. Тэр цагаас хойш удаан хугацааны чөлөө авчихсан. Ажилдаа ирэхгүй байгаа аж.

Ийн сургуулийн захирлаар ажиллаж байсан ч тэрбээр өөрийн нэр дээр 12 компанитай.


-Хүргэн дүү Б.Батсайхан УБТЗ-д деспитчерээр ажилладаг-

Сэнгээгийн Гэрэлтуяагийн нөхөр Б.Батсайхан:

Гэрэлтуяа нь Сэнгээгийн Баттулга, Сэнгээгийн Батдөл нарын төрсөн дүү. Түүний нөхөр Б.Батсайхан нь УБТЗ-д деспитчерээр ажилладаг ажээ.


-Дуучин Т.Амина СУИС-д байхаасаа төмөр замд ажиллаж эхэлжээ-

Нагац дүү Т.Амина:

Батдөлийн өвөө Гомбодорж. “Universe best songs” тэмцээнээс төрөн гарсан уран бүтээлчдийн нэг СТА, Т.Амина. Түүнийг С.Батдөлийн нагац дүү хэмээдэг. Тэрбээр 2017 онд УБТЗ-ын Дуу бүжгийн чуулгын даргаар томилогдсон нь тухайн үедээ багагүй хэл ам дагуулж байсан билээ. Угтаа бүр СУИС-д суралцах явцдаа Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын лавлан мэдээлэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Түүний өвөө Гомбодорж нь насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан гэдэг.


Өмнө нь хүргэсэн 7.3 тэрбумын 4.2-ынх нь эздийг тогтоож, 10 хүн яллагдагчаар татагдсан хэрэгтээ С.Батдөл хэнийг нэрлэв нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 7, 2023 08:17

МАН хэргийг шийдвэрлэх явцдаа эзнийг нь жинхэнэ чепакуудаар тодруулж жинхэнэ эздийг нь суг�##�ж үлдээдэг тактикаа хэрэгжүүлэх нь

Зочин
Зочин
6 сар 7, 2023 09:11

МАНгар ху жаагууд �##�наа �##�на. Хүчиндэнэ..дээрэмдэнэ..луйвардана...нүүрс шаана гээл голохгүйшдээ

Зочин
Зочин
6 сар 7, 2023 10:04

pee amina baahan alt zuged bsan iim l mongoor olson baij, hulgai avilgiin mongo yum bolohguiee gej unen yumdaa

Зочинeee yaaandaaa
Зочинeee yaaandaaa
6 сар 7, 2023 10:10

Eeee yaaandaaa

Зочин
Зочин
6 сар 7, 2023 10:55

Ee balraa Ene busgui bas huvaaltsjee.

Зочин
Зочин
6 сар 7, 2023 11:17

Гэр бүлээрээ хам хулгайч нар бна бүгдэд нь хариуцлага тооцоочээ

З- ЭЭЖ
З- ЭЭЖ
6 сар 7, 2023 12:47

ҮЙЛИЙН ҮР ЮМ ДАА!!! МУУ НЭРИЙГ ХУСАВЧ АРИЛАХГҮЙ ГЭЖ!!!

хууль
хууль
6 сар 7, 2023 12:50

Батдөлийн дээд т�##�ын дарга нар энэ хүүхдээр туг тахиад өнгөрлөө хөөрхий манай хууль нэг иймэрхүү өрнөлттэй болоод удлаа гадныхан их л гайхдаг манайхан ч дөжирчихэж

Зочин
Зочин
6 сар 7, 2023 12:52

Энэ муу амьтаныг ах дүү, ураг төрлөөр нь хэрэгт чих чихээд, жинхэнэ акулууд нь хуулийн байгууллагын х�##�хавчинд мэнд амар хоцорч бна доо !

Зочин
Зочин
6 сар 7, 2023 12:56

Бараа нүүрс ч ялгаагүй тээвэрлэхэд замын даргын туша�##�аар Вагон хуваарилдаг. Ямар ч байгууллагын орлогч дарга дээд даргадаа мэдэгдэхгүй шийдвэр гаргах эрх зүйн боломжгүй. Тэгэхээр дээших бүх дарга нартайгаа хуйв�##�дсан байж таараа. Тэднийг нь ш�##�гах хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 7, 2023 13:05

Бүлэг этгээд

zochin
zochin
6 сар 7, 2023 16:59

B.Javhlan.Herlen nariin hamsaatan.hezeech yl avahgui ee.ATG darga n egch avgaigaa hamgaalaad.estoi heleh ug algaa.UBTZ iin ajil odoo ymar bdltai bn.ajilchdiin tsalin nemegdeegui.meregjiltei humuus havchigdaad.gadni shahaani humuuseer duurch bn.Ereen.Beejingiin galt tergee yvuulahgui.ard irged n hytadiin doog tohuu bolood yvj bn.Zaaval yllah estoi.MenhErdeniin derged 50 jiliin yl avah estoi.Herlen.Javhlan nar hamaaraltai.

туул
туул
6 сар 7, 2023 17:20

энхцогт хамаатай шүүү

Зочин
Зочин
6 сар 7, 2023 18:05

Алт мөнгө хэрэгтэй байна уу нэр хүнд хэрэгтэй бна уу ялгаж чадхаар хүмүүс биш дэгээ гэнэт баяжих гэдсэнд х�##�тай дуучин хүүхэн амина ичиг ичиг шун�##� нь шулам бологсод гэр бүлийн хам хэрэгт тооцох нь тодорхой

Зочин⁰
Зочин⁰
6 сар 7, 2023 18:06

Амина гэгч нүүрэмгий хүүхэн айхтар шун�##�тай ах дүү нар байнадаа

Зочин
Зочин
6 сар 7, 2023 18:44

Buzaruud

Зочин
Зочин
6 сар 7, 2023 18:49

Нэг удам угсаа, ураг төрлийн энэ сайхан з�##�уучуудад УБТЗ-ын мафийн хамаг хэргийг тохоод, жинхэнэ акул ууд нь сугарч үлдэхийм биздээ ! Хуулийнхныг хахуул даж чадв�##� ч монголд бүтэхгүй булхай байхгүй юмаа!

Зочинд
Зочинд
6 сар 7, 2023 19:29

Муу пздаанууд

Зочин
Зочин
6 сар 7, 2023 20:13

Мэргэжлийн нь эзэмшсэн бол ажилд орно хөөе. Ах дүү нь ажиллаад байхад орохыг л бодно ш дэ. М�##� л биш бол шүү. Монгол хүмүүс нэг дор ажиллахыг хэзээ ямар хууль хорьсон юм бэ? Ургийн мод гэж нэрлэх эрх хэн өгчив ? Яаж амьдрах ажиллахыг нь бас зааж нэрлэх нь үү солиороорой. Ийм үг моодонд ороогүй л байлтай.! Хэлэх хүнд өө мундахгүй. Хамааруулаад хавтгайд нь хэлмэгдүүлэхийг хүсээгүй л бол үгээ бодож хачин юм бичихээ болиорой шившиг шүү. Хүүхэд гаргахаа хаана хэнтэй сууж яаж ажиллах амьдрахаа нэг мөсөн за�##�гаж амьдрах уу чамаас? Нийгмээс?

Зочин
Зочин
6 сар 7, 2023 23:23

Алдым байна хөөе

Галаа
Галаа
6 сар 8, 2023 00:34

Энэ Батдөл гээд байгаа нөхрийг хэрэгт дээд дарга нар нь бүгд холбоотой шүүдээ. Яагаад заавар өгдөг байсан дарга нар нь хариуцлага тооцуулахгүй байгаа юм бэ.? Батдөл бол угийн л мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Хүн чанар муутай нөхөр гэж хавь ойрын харьцаж үзсэн мэргэжил нэгт нөхдүүд нь хэлдэг юм билээдээ.

Галаа
Галаа
6 сар 8, 2023 00:36

Батдөлөөс өмнө хийж байсан өмнөх дарга нарыг бас судлах л хэрэгтэй. Бүгд сүлжээ Дандаа холбоотой л байж таараа. Ээлжилж мөнгө зохиод сурсан хулгайчцууд

Зочин
Зочин
6 сар 8, 2023 11:43

бичигч нараа насаар бага бол үеэл ахмад бол авга нагац гэдэг бишүү

Холбоотой мэдээ

Back to top button