НИЙГЭМ

Тодруулга: Ширгээд 52 жил болсон Цойцон нуурыг сэргээхэд 1.4 тэрбумыг зарцуулсан

Хөвсгөл аймгийн хэмжээнд хамгийн томд тооцогддог байсан гурван нуурын нэг болох Цойцон нуур одоогоос 52 жилийн өмнө ширгэжээ. Энэ нуур тус аймгийн Ренчинлхүмбэ суманд байх агаад одоогийн байдлаар бүрэн сэргэж, энд усны шувууд ч ирж эхэлсэн байна. Цойцон нуур ширгэх болсон шалтгааныг 1970-аад оны үед болсон үерийн нөлөөгөөр тус нуур руу цутгадаг байсан Ходон голын гольдрол өөрчлөгдсөнтэй холбон тайлбарладаг юм байна.

Бид энэхүү асуудлаар Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ЗДТГ-ын дарга О.Энхтүвшингээс дэлгэрэнгүй тодруулав.

-Тухайн нуур Хөвсгөл аймгийн хэмжээнд томоохонд тооцогдох гурван нуурын нэг байсан гэдэг. Одоогоос 60 жилийн өмнө ширгэсэн гэх, энэ хэр ортой вэ?

-Цойцон нуурыг 1970-аад оны сүүл, 1980-аад эхэн үед ширгэсэн гэж нутгийн хөгшчүүл ярьцгаадаг. Ингээд тооцвол одоогоос тавь гаруй жилийн тэртээ энэхүү нуурыг ширгэсэн гэж хэлж болох байх. Анх их хэмжээний үер болсноор Цойцон нуур руу цутгадаг байсан Ходон голын гольдрол өөрчлөгдөж Шаргын гол руу цутгадаг болсон гэдэг. Ингэж л Цойцон нуур ширгэх болсон. Ходон гол Цойцон нуур хоёрын хоорондын зай 5 км орчим.

-Цойцон нуурыг сэргээх ажлыг хэзээнээс эхлүүлсэн юм бэ?

-Тус нуурыг сэргээхийн тулд 2016 оноос хойш судалгааны ажлыг эхлүүлсэн. Сүүлд Prestige Engineering ХХК 2021 онд зураг төсөл хайгуул судалгааны ажлыг нь хийсэн. Үүний хүрээнд инженерийн шийдлээр Ходон гол дагуу урсгал чиглүүлэх нэг, хоёр суваг бүхий 493 метр далан байгуулсан. Энэхүү барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсний дараа Ходон гол Цойцон нуур руу үндсэн гольдролоороо 10.6 км урсаж нуураа тэжээдэг болсон.

-Хэд орчим төгрөгийг зарцуулсан бол?

-Үүнд тендер зарласан. Нийт төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг.

-Нуур ширгээд их олон жил болж. Энэ хугацаанд ойр орчмын газар нутгуудад хэр өөрчлөлт бий болсон бол. Цөлжсөн гэдэг ч юм уу?

-Цойцон нуур ширгэсний дараа ойр орчмын газар нутгууд цөлжиж эхэлсэн. Энэ нь нутгийн иргэдийн санааг олон жил чилээсэн асуудал болоод байсан гэж хэлж болно. Харин одоо бүрэн сэргэснээр цөлжилт үгүй болох боломжтой. Мөн Цойцон нуур дахин ширгэх аюулаас бүрэн ангижирсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-07 08:11

Батдөлөөс хураасан мөнгөөр овоо хэдэн нуур бий болгож сжргээхнэ дээ. Ашгүй дээ.

Ж.Өлзийбат
Ж.Өлзийбат
2023-06-09 12:53

Баярл�##�аа

Холбоотой мэдээ

Back to top button