УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар: "Шувуу" ажиллагаагаар 12 хүнийг авч ирж, 22 этгээдийг эрэн сурвалжилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "шувуу" ажиллагааны хүрээнд мэдээлэл хийлээ.

Тэрбээр мэдээллийнхнээ эхэнд "шувуу" ажиллагааны мөрдөн шалгалтын талаар дурдсан юм. Анх авлига албан тушаалын хэрэгт шалгуулж байхдаа болон бусад нөхцөлд оргон зайлсан 92 хүнийг нэрлэсэн билээ. Улмаар 127 хүнийг нэрлэж, өсгөсөн юм.

Х.Нямбаатар "Өнөөдрийн байдлаар интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Зургаадугаар сарын 5-ны өдрийн байдлаар улаан булант зар мэдээгээр гурав, хөх булантаар 42, нийт 45 хүнийг олж тогтоолоо.

Үүнээс мөрдөн шалгах чиг үүргийн байгууллагаар олж тогтоон авч ирсэн таван хүн бий. Сайн дураар мэдүүлэг өгөхөөр 12 хүн ирсэн. нэмэлтээр 10 орчим хүнийг авч ирэхээр бэлдэж байна. Дөрвөн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлж, дөрвийг нь шүүхээр шийдвэрлүүлсэн. Интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүсийн 47-гийнх нь 25-ийн байршлыг илрүүллээ" хэмээсэн юм.

Үүнээс,

  • Казахстан - гурав
  • Турк - дөрөв
  • Солонгос - зургаа
  • АНУ - нэг
  • Австрали - нэг
  • Франц - нэг
  • Испани - нэг
  • Беларусь - нэг
  • Хонконг - хоёр
  • Япон - нэг
  • Швейцар - нэг
  • Швед - нэг
  • Малайз - нэг
  • Киргиз - нэг иргэн тус бүр байна.

Дээрх 25 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хүчингүй болгожээ. Үүнээс нийт 12 иргэнийг шилжүүлэн авч ирэх, оршин суугаа улс, хаяг нь тодорхой болсон 13 этгээдийг тухайн улстай албан бичгийн хүрээнд хамтран ажиллаж, авч ирэх ажээ. Мөн байршил нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрэн хайсаар байх болно гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2023-06-08 07:49

Манай монголчууд яагаад иим согогтой юм бэ ямарч засгиин газарт байгаагүйгээр нямбаатар оюунэрдэнэ нар маш гайх�##�тай сайн ажиллаад байхөд харааж зүхээл .байх юм өөр хэн мундаг ажилчих гээд байгаа юм ухаан муутайчууд ядаж хар ам хэлээ татаж байгаач гуйя

Хоьмөар
Хоьмөар
2023-06-10 08:24

Кхххр

Зочин
Зочин
2023-06-08 21:20

Сайханбилгийг авчирахгүй юм бол өөр сая хүн авч ирээд ямар ч хэрэггүй байх л даа

Зочин
Зочин
2023-06-08 22:37

Болжмор шувууны ангаахайнууд дүрвээд, баригдахаасаа айн шулган�##�дацгааж байна. Аварга том гарди, тас, бүргэдүүд нь Монголынхоо тэнгэрт эрх дураараа элин х�##�ин нисэцгээх аж.

Хоьмөар
Хоьмөар
2023-06-10 08:21

Hmnm бага насны хүүхэд хүчирхийлдэг сэжигийн үхвэл таарсан Нямбаатарын төрийн ажил хийдэг юу байсийн

Эрдэнэ
Эрдэнэ
2023-06-11 18:04

Өөрсдөө л ирсэн ш дээ кккк

Холбоотой мэдээ

Back to top button