УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Чуулган: Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ
УИХ-ын өнөөдөр /2023.06.08/-ийн чуулган эхэллээ.
Өнөөдрийн чуулганаар нийт 14 асуудлыг хэлэлцэх юм. Тодруулбал,
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны II дүгнэлт
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны III дүгнэлт
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн төлөвлөгөөг соёрхон батлах тухай хуулийн төсөл
- Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон тодорхой бусад хуулийн тухай конвенцын нэмэлтийг соёрхон батална
- УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, бүтээгдэхүүн худалдан авах хуулийн төслийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг
- Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал
- Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хэлэлцүүлэг
- Төрийн үйлчилгээг цахимжуулахтай холбоотойгоор хууль хоорондын давхардал хийдлийг арилгахаар Эрүүл мэндийн болон Даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
- Цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
- Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар эмийн асуудлын хяналт шалгалтыг сайжруулах түр хорооны явцын тайлан
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
- Гаалийн татварт нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.