Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийг шүүмжлэв

УИХ-ын өнөөдөр /2023.06.08/-ийн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Үндсэн хуулийн цэцийг хатуухан шүүмжлээд авав. Одоогоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны II дүгнэлтийн талаар хэлэлцэж буй.
Тэрбээр "Цэцийн шийдвэрээр гаргасан дүгнэлтийг хүлээн авахад хуулийн дагуу хэлэлцэгдээгүй хүмүүсийн асуудал хэрхэх вэ. Шударга шүүхдүүлж чадахгүй байна. Энэ том хийдлээс болж хүмүүс амь нас, эд хөрөнгөөрөө шүхээр шүүлгэх боломжгүй болох асуудал үүсэж байгаа.
Хуулийн дагуу цэцээс асуулт асуух боломжгүй. Тиймээс тайлбар авах эрхгүй байна. Үндсэн хуулийн холбогдогч заалтыг зөрчөөгүй гэх бөгөөд хэд хэдэн заалтыг түдгэлзүүлсүгэй хэмээн бичсэн байна. Ийм жишиг харж байсангүй. Үндсэн хууль зөрчөөгүй, гэхдээ энэ заалтыг түдгэлзүүл гэх юм.
Хэнд таалагдахыг хүссэн бол. Түдгэлзүүлэхээр хуулиа зөрчсөн ч юм шиг, хоёр дахь хэсгийг нь уншихаар зөрчөөгүй мэт. Энэ жишгээр хожим улс төрийн хүрээнд буруу жишиг үлдээлээ.
Цэц хүчээр хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж байна. Түдгэлзүүлснийг нь хүлээж авсан бол УИХ зайлшгүй засах ёстой" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өрөө төл