УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэх заалтыг түдгэлзүүлсэн нь ноцтой асуудал"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.06.08/-ийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2023 оны II дүгнэлтийг хэлэлцэж байгаа билээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Гишүүүд ээ, үүнд анхаарах ёстой. Ноцтой асуудал өрнөж байна. Үндсэн хууль зөрчөөгүй байна гэснээ зөрчөөгүй заалтыг түдгэлзүүллээ. Хяналтын шатны шүүхээр бүх асуудал, маргааныг оруулж, хэлэлцсэн цагт Монгол Улсад шударга шүүхээр шүүлгэх эрх хэрэгжинэ гэх агуулгыг цэцийн дүгнэлт гаргасан байна.

Энэ нь гишүүдийн хэрэгжүүлэхийг зорьж буй шүүхийн реформын гол санааг аажим аажмаар устгаж, алга болгох гэж байна. Үндсэн хууль зөрчөөгүй гэх заалтаа түдгэлзүүлсэн бол хуулиа зөрчсөн л гэсэн үг.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн 64.1 дээр цэц юу хийх ёстойг тодорхой заасан. Цэц хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэх ёстой. Түүнээс биш нийцэх, нийцээгүй гэх утгыг гаргах ёсгүй. Утгаараа хууль зөрчсөн зөрчөөгүй гэдгээс ондоо. Эрх зүйн хувьд ингэж болохгүй. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Тэдний хийдлийг арилгамаар байна.

Үндсэн хуулийн цэц юу бодож ийм дүгнэлт гаргав. Цэц шийдвэр гаргасан байхад тэднээс хариулт авч чадахгүй байгаа буруу зохицуулалттай байна" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-06-08 22:31

Юм мэддэг хүнээ сонс л доо! Занданшатар мэтийн боловсролгүй үхэр за тэгээд тэр бидон ганбаа, га�##�ийн луйварчин адьшаа , хөвсгөлийн поп даваасүрэн мэт бол юугаа мэдэхэв дээ �######�уул

Холбоотой мэдээ

Back to top button