Нийгэм мэдээ

Орон нутгийн бизнес эрхлэгчдэд санхүүгийн сургалт зохион байгууллаа

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан “Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” тушаал 2021 онд батлагдсан. Уг тушаалын хүрээнд Бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх Дунд хугацааны төлөвлөгөө, удирдамжийг  баталсан. Батлагдсан төлөвлөгөөний дагуу орон нутгийн Бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 21 аймагт зохион байгуулж, нийт 1700 орчим бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийг хамруулаад байна.

Сургалтыг Европын Холбооны санхүүжилтээр Европын Сэргээн босголт, Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Жижиг, дунд бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжүүлэн зохион байгууллаа.

Монголбанк, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, МҮХАҮТ гэсэн оролцогч талууд хамтран хэрэгжүүлж байгаа  дээр онцолсон Дунд хугацааны хөтөлбөр нь Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж, харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох зорилготой юм.

Сургалтад 2022 онд Нийслэлийн 9 дүүрэг, 2023 онд  21 аймгийн нийт 1700 орчим бичил, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчийг хамруулан, дараах сэдвүүдийн талаар мэдээлэл, зөвлөмж өглөө.

  • Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан  болон Хоршоо хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл авах журам
     
  • Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн талаарх ойлголт (Зээл даатгал, зээлийн батлан даалт, банкны баталгаа, гадаад валют, үндэсний валютаар зээл авахын ялгаа гэх мэт)
     
  • Санхүүгийн байгууллагатай хэрхэн харилцах тухай
     
  • Бизнесийн дэмжлэг, туслалцааны хөтөлбөрүүдийн мэдээлэл (Баталгаа, зөвлөх үйлчилгээ, татварын схем)
     
  • Хямралын үеийн эрсдэл санхүүгийн удирдлага
     
  • Цахим худалдаа
     
  • Хөрөнгө оруулалт
     
  • Цахим төлбөр тооцоо

Сургалтад оролцогчдын олонх нь сургалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэн, цаашид энэ төрлийн сургалтыг орон нутаг, сумдад тогтмол зохион байгуулбал үр дүнтэй талаар сэтгэгдлээ илэрхийлж байв.

Мөн сургалтын хүрээнд компанийн засаглал, бизнес төсөл боловсруулах, ААН-ийн санхүүгийн болон татварын тайлан гаргах, ААН-дэд зохистой дадлын, газар тариалан болон сав баглаа боодлын, борлуулалтын орлого нэмэгдүүлэх суваг, гарц гаргалгааг нэмэгдүүлэх, зээлийг хэрхэн үр ашигтай зарцуулах, хүний нөөцийн чиглэлээр, даатгал, санхүүгийн менежмент, маркетинг, экспортод хэрхэн бүтээгдэхүүнээ гаргах, кластераар хөгжих гэх мэт сэдвээр гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй байгаа тухай саналаа хуваалцсан юм.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button