УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Булгантуяа: Байнгын асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөг болголоо

2023 оны төсвийн тодотгол өргөн барьсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Тэтгэврийн асуудлаар 2014 оноос хойш нэг ч удаа шинэчлэн батлаагүй. 1990-ээд оны үеийн хүний цалинг одоогийнхоор тооцоход хүндрэлтэй байв. Засгийн газар 1997 оноос хойш тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг зургаан удаа баталсан. Хүн бүрийн тэтгэвэр нэмэгдэхгүй.

Шалтгаан нь тэтгэврийн итгэлцлүүрийг жил бүр шинэчлэн баталж чадаагүй. Одоо бол Засгийн газар жил бүр эл итгэлцлүүрийг бодоход 200 орчим тэрбум төгрөг шаардлагатай.

165 мянга орчим иргэний тэтгэвэр нэмэгдэнэ. Архиваас цалин тэтгэврийн мэдээлэл нь олдохгүй 168 орчим мянган хүн бий. Эдгээрийн мэдээлэл олдохгүй байна. Мөн сайн дураар бага хэмжээтэй төлсөн, шимтгэлээ нөхөн олгосон тохиолдолд тэтгвэрийн зөрүүг нэмж авахгүй. Тэтгэврийн нэмэгдлийг 300-400 тэрбум төгрөг хэмээн тооцоолсон.

Хүүхдийн мөнгөний нөхөн олговрыг авах хүмүүсийн дунд хүсэлтийг цахимаар авна. Энэ мөнгөө Хүүхдийн төлөө санд хандивлах боломжтой.

Мөн байнгын асаргааны тэтгэмжийг насанд хүрэгчид болон хүүхдийг ялгахгүйгээр 275 мянга болгон нэмлээ. Төсвийн тодотголын 60 гаруй хувь нь халамжид чиглэсэн" хэмээн мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-06-08 20:02

Ийм увайгүй сайдтай ч байх гэж. Үнийн өсөлт иргэдээ ядууруулж байхад, настнуудаа ялгаварлаж, тэрний тэтгэврийг нэмнэ, тэрнийхийг нэмэхгүй ч гэж байх шиг. Огцороо

Зочин
Зочин
2023-06-09 10:34

Ажил хийсэн бол бага гэлтгүй нэмэгдэл авна. Цөнн жил ажилласан, бага НДШ төлсөн бол уучлаарай олон жил ажиллаж НДШ таср�##�тгүй төлсөн хүнтэй харьцуулж болохгүй.

Иргэн
Иргэн
2023-06-09 22:45

Яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаатай хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүд ямар хүнд байд�##�д байдгийг жирийн хүмүүс мэдэхгүйшд насанд хүрэхээр асаргаа бүр хэцүү болдог. Ажил хийх, орлого олох ямарч боломжгүй. Гэтэл асаргааны хэдэн цаас өгөх гэж бас тамыг нь цайлгана. Үнэндээ бол өчүүхэн бага мөнгө. Өгөх ёстой хүнд нь хүнд сурт�##� багатай өгмөөр бн. Эрүүл саруул улсууд тэтгэмж авахаа боль л доо! Доогуураа Ккк.

Зочин
Зочин
2023-06-09 23:50

Хөдөлмөрийн яамны томилгоо нүдээ олжээ. Хувийн амбийцыг ямагт хойш тавь. Энэ яаманд Монголын нийгмийн олон үеийн туршид хуримтлагдсан асуудлууд шийдлээ хүлээгээд овоорч байгаа. Бүр 2 нийгмийн зөрчил дээр тулгуурласан парадокс шиг зүйлс ч байгаа. Энэ дээр маш торгон мэдрэмж, мэдлэг, ур чадвараа сорих хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-06-10 16:23

Энэ мөнгөөр өөрөө амьдраад үздээ

Эрдэнэ
Эрдэнэ
2023-06-10 17:09

Хувиасаа юу чи кккк

Зочин
Зочин
2023-06-11 10:25

Ндаатг�##� төлсөн нь бол төлсөн 20 гаруй жил сайн дураар төлсөн нь хохоь болж байх шив тоо зөв боддог сайд хэрэгтэй бноо

Зочин
Зочин
2023-06-13 07:01
Reply to  Зочин

Бүх насаараа ндш огт төлөөгүй, эсвэл маш бага төлж байсан бусадыг шулж ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй зарим нэгний тэтгэвэрийг нэмэхгүй байх нь зөв.

Зочин
Зочин
2023-06-11 13:49

Олигтой нэмээч ээ .хүн асарч бгаа хүн 275к аиьдрах уу

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button