"Бэлгийн морины шүд болсон 3.4 тэрбумын зээлээ хянах хэрэгтэй"

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.06.08/-ийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, зээлийн төлөвлөгөөг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар зээлийн асуудлаа хянах хэрэгтэй гэдгийг тодотголоо. Тэрбээр "Өмнө нь өрийн дансны дэвтрээ шатаадаг байсан. Одоо тэгэх боломжгүй. 34 тэрбум ам.долларын өрийг хянах ёстой. Үүндээ боомилуулна даа.
Энэ зээл бол дарга, сайдуудад зориулагдаагүй. Иргэд, бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан хэмээн гэрээний бичгэнд ч тусгасан байдаг.
Улс орныг эзлэхийн тулд цэрэг, танк шаардлагагүй. Ерөөс өрөнд оруулахад л хангалттай. Тиймээс Аюулгүй байдлын байнгын хороогоор орох нь зөв. Гэвч Төсвийн байнгын хороо үүнийг анхаарах хэрэгтэй. Энэ бол төсвөөс илүү ноцтой анхаарах ёстой асуудал" хэмээн мэдээллээ.
Тэр зээл авах нь буруу биш гэдгийг ч тодотгов. Хэдийгээр зээл авахад асуудалгүй хэдий ч улсын зээлийн асуудалд зайлшгүй анхаарах шаардлага байсаар. Тэр дундаа гадаадын зээл, санхүүжилтийг хэрхэн зарцуулж буйг анхаарах асуудал үргэлжилж буй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.