УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГ

"ДЦС-3"-ыг 800 мВт-аар өргөтгөхөөр ОХУ-ын талтай хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2023.06.09/-ийн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр Тавантолгой цахилгаан станцыг барих тендерийг удахгүй зарлахаа мэдээлэв. ТЭЦ-3-ыг 300 мВт цахилгаан, 500 мВт дулааны эрчим хүчээр өргөтгөх төслийг ОХУ-тай ярилцаж байгаа аж.

2015 оны Парисын хэлэлцээрээс хойш нүүрсний эрчим хүчээс татгалзаж эхэлсэн билээ. Манай улсын хувьд ч эрчим хүчээ солонгоруулах төлөвлөгөөтэй байгаа боловч төслийн санхүүжилт хамгийн их асуудлыг дагуулж байгаа юм.

Эхний ээлжид дээрх төслүүдийн санхүүжилтэд анхаарч байгаа ажээ. Тавантолгой цахилгаан станц нь 450 мВт хүчин чадалтай байх тооцоотой бөгөөд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн байгулах билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Орос орон чамд салаавч өгнө эсвэл анплагед гацаалт хийнэ.

Зочин
Зочин

Дэлхийн үнээс үнэтэй юм авч хийв дээ дарга нараа

Зочин
Зочин

Энэ эргүү фсда чинь Оросоос зээл авах юун бүтэхгүй юм яриад байнаа. Ажил хийж байгаа дүр эсгэсэн иймэрхүү новшнуудаа зайлуулаач

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хүрэлцэхгүй байгаа цахилгааны хангамжаа сайжруулж хөрөнгө оруулалт хийе гэсэн чинь эргүү троллууд ОРОС энэ тэр гээд үхлээ л дээ.Тэр баруун чинь нүүрсний станцад 1 цент ч оруулахгүй гээд хориг тавьчихсан байдаг.Троллуудыг бага зэрэг хамжааргатай байлгахыг бодохгүй бол болохоо байлаа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Тэгээд НҮҮРСНИЙ СТАНЦТАЙ оролдох орон ганц олдохгүй болчихсон шүү дээ.Барууныхан хориг тавихаа мэдэхээс бусдаар ХОГ ШААРНУУД. Дэлхийн ихэнх улс НҮҮРСЭЭР ажилладаг станцад хөрөнгө оруулалт хийхгүй гээд хориг тавьчихсан. Оросууд л хөрөнгө оруулалт хийх нь дээ.

Холбоотой мэдээ

Back to top button