С.Ганбаатар гишүүн төсвийн тодотголыг "хулгай" гэж тодотгов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж буй юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Би талархал илэрхийлж чадахгүй нь. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой хадгална гэдэг хариуцлагыг Монголбанк, Засгийн газар, эрх баригчид үүрч чадаагүй. Үүний улмаас иргэдийн халаасан дахь мөнгө халаасанд байхдаа 40-50 хувиар хулгайлагдсан. Сард орж ирдэг тэтгэврийн 500 мянган төгрөгөөс 200 нь алга болчихсонд уучлаарай гээд 50 мянган төгрөг өгөх гэж байгаа л асуудал. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барина гэдэг үүргээ бид биелүүлж чадаагүй. УИХ ч үүнд хамаатай.
Инфляц 16.2 хувьд хүрсэн. Өнгөрсөн жил Монголбанк 8 хувь гэж ярьсан. Даблдсан. Амжиргааны өртөгтэй уялдуулж, цалин тэтгэврээ индексжүүлж нэмдэг хууль хэзээ орж ирэх вэ. Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас бас асууя.
1.8 их наядыг цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө гуравт л тараах гэж байна. Аймгуудад өгдөг татаас харилцан адилгүй байна. Олон сумтай аймагт арай өөр илүү байх. Гэтэл энд улстөржсөн хандлага явж байгаа юм. Хамгийн их нэмэгдсэн Завхан. 5.5 тэрбум. хамгийн бага нь Говьсүмбэр 200 сая төгрөг гэж байна. Үүний цензурыг надад тайлбарлаж өгөөч.
Сангийн сайд Б.Жавхлан: "Асуултад хариулъя. С.Ганбаатар гишүүн цалин , тэтгэвэр нэмсэн нь буруу гэж хэлж байна. Ингээд улстөржүүлээд байх юм бол юуг ч улстөржүүлж болно. Тантай санал нийлэхгүй байна. Сүүлийн гурван жил бид цалин, тэтгэвэр нэмж чадаагүй. Хүнд нөхцөл байдлаас гараад ирсэн. Өндөр настан, хүүхдүүдээрээ дамжуулж өрхийн орлогыг дэмжихээс өөр аргагүй. Цаашилбал оройтно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганбаатар сайд Гишүүний сан�##�ыг илт гуйвууллаа.Ахмадын тэтгэврийн нэмэгдлийг нь бага байна...гэсэн утгаар ярьсан. Өөрөө улс төржихөө болио сайдаа.Ганбаатар гишүүн ИНФЛЯЦТАЙ уялдуулж ярилаа шүү дээ.
Өгсөн гарчиг ч агуулгыг нь гуйвуулсан юм бичсэн санагдаж байна