"БНХАУ-тай байгуулсан 6 их наядын своп хэлцлийг 2026 он хүртэл сунгана"

Өнөөдрийн /2023.06.09/УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, 64.3 хувийн саналаар дэмжив.
Хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд хүргүүллээ. Хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
Чуулганы хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар манай улсын БНХАУ-ын Ардын банкнтай хийсэн своп хэлцлийг сунгах талаарх мэдээллийг дуулгалаа.
Тэрбээр "Сайн мэдээ нь гэвэл Монголбанк Хятадын ардын банк хооронд байгуулсан своп хэлцлийн ерөнхий гэрээг сунгах ажил техникийн шатанд амжилттай явагдаж байна. Үндсэндээ 2011 онд байгуулагдсан своп гэрээгээр хоёр улсын эдийн засаг, гадаад худалдаа төлбөр тооцоог дэмжихэд зохих үр дүнгээ өгсөн. Тиймээс своп хэлцлийн санхүүжилтийн хөнгөвчлөх ажлыг зохион байгуулж байна. Уг гэрээний хугацааг дахин гурван жилээр сунгаснаар богино хугацаанд гадаад өрийн дарамт буурч гадаад валютын нөөцийн түвшин хадгалагдаж гадаад валюттай харьцах төгрөгийн ханш тогтворжих зэрэг өндөр ач холбогдолтой" хэмээн мэдэгдлээ.
Эргэн сануулбал, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банкны хооронд 2011 онд 15 тэрбум юань буюу 6 их наяд төгрөгийн үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлэлцээрийн гэрээг байгуулж байжээ. Гэрээний хугацаа 2014 онд дуусгавар болохоор байсан ч гурван жилээр сунгаж байв. Мөн 2017 онд дахин гурван жилээр, 2020 оны долдугаар сарын 31-ний өдөр шинэчлэн байгуулсан. Дахин гурван жилээр сунгаж 2023 оны долдугаар сард дуусах хугацаатай байсан юм.
Энэхүү гурван жилээр сунгах хэлцлийг 2022 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай хийх уулзалтын үеэр эхлүүлж байсан юм.
Своп хэлцэл гэж: Тухайн өдрийн ханшаар валют худалдан авч /худалдаж/ ирээдүйн тохиролцсон ханшаар эргүүлээд худалдах /худалдан авах/-ыг хэлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төлөөчээ хэдэн удаа сунгадаг юм бэ
Булайнууд өрөө дараач хулгайч нарааа.өөрсдийгөө магтсан рэклам хийгээд байхаар өрөө төлөөч
Нэг л өдөр Хятад улсад өрөө төлж чадахгүй газар нутгаасаа тас�##�ж өгөх бий дээ. Киргиз улс Хятадад өрөө төлж чадахгүй газар нутгаасаа өгсөн байдаг. МАН+АН 2 гуч гаран жил төр барихдаа өөрсдөө асар их Хулгай хийж баяжсан боловч, улс орноо өрөнд оруулж, ард түмний ихэнх нь ядуу, дэлхийн хөгжилөөс хоцорсон ( Азийн гөлөг улс) болгосон доо.хэзээ нэгэн цагт МАН+АН гэх Хулгайч луйварчдын бүлэглэл монгол орноос минь �######�ж тонилж үгүй болох байгаа. Даанч дээ !
манан хуваагаад идчихсэн үү өрөө төлөөч ээ ард түмэн газар нутаг дээрээ өргүй амьдармаар байнаа
Дахин дахин сунгаад байгаа нь сайны дохио биш байх шүү.
Хулгайч нарынхаа асуудлыг түргэн шийдэж хөрөнгийг нь хурааж түүгээр Хятадын өрийг хамгийн эхний ээлжинд төлөх. Зээлийн барьцаа бол цаад утгаараа эх орон нутаг дэвсгэр ш дээ. Зээлээд машин санаа зовдог