Эдийн засгийн мэдээ

"Ураны төслийн ТЭЗҮ-ийг энэ сард хэлэлцэж, гэрээг оны сүүлээр байгуулах хүлээлттэй"

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон манай улсад тавдугаар сарын 20-21-ний өдрүүдэд айлчилсан. Энэ үеэр Монголд хайгуул эхлүүлээд 26 жил болж буй ураны төслийг урагшлуулах чиглэлд хамгийн гол уулзалтыг хийсэн гэгдэж буй.

Хоёр толгой, зургаан хөлтэй мал төллөлөө гэхчлэн мэдээлж, Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж буй "Бадрах энержи" ХХК-ийг шүүмжлэх үйл явц өнгөрсөн цаг үед идэвхтэй өрнөсөн. Учир нь уран бол цацраг идэвхт элемент. Тэр хэрээр хортой ч, нүүрс хэрэглээнээс хасагдаж буй энэ цаг үед эрчим хүчний голлох эх үүсвэр болохоор.

Харин манай улс ураны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Францын хөрөнгө оруулалттай "Бадрах энержи" ХХК өнгөрсөн 26 жилийн турш хайгуул хийхдээ хоёр орд нээн илрүүлээд байгаа юм.

Өдгөө ордыг олборлох буюу төслийг хайгуулаас олборлолтын түвшинд шилжүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын гэрээ, үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг батлах гэх мэт ажлууд хүлээгдэж буй. Харин хөдөлгөхийн тулд Францын ерөнхийлөгч манай улсад өөрийн биеэр айлчилсан дүр зурагтай.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ахалсан ажлын хэсэг Дорноговь аймаг дахь "Бадрах энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан.

Х.Нямбаатар өмнө нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, төслөөс монголчуудын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэл бүхий Засгийн газрын ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ ажлын хэсэг одоо ч ажиллаж байгаа юм.

Тэгвэл, өдгөө ураны төслийг хөдөлгөхөд мөн Х.Нямбаатар ажлын хэсэг ахлах нь.

Тэр "Бадрах энержи" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ураны эцсийн бүтээгдэхүүний цацраг идэвхийн хэмжээг шалгаж зогсохдоо "Бид одоо дөнгөж танин мэдэх хэмжээнд л байна шүү дээ" хэмээж байлаа.

Х.Нямбаатарын хувьд, төслөөс хоёр тал харилцан ашиг хүртэх ёстой гэдэг зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаа ярьсан юм. ТЭЗҮ батлах гэх мэт бусад ажлын судалгаа 7-8 сар үргэлжилнэ гэлээ. Өөрөөр хэлбэл, төсөл эхлэх бэлтгэл цаасан дээр бэлэн болох нь 2023 оны эцэс, 2024 оны эхэн хэмээсэн юм.

Одоогоор тодорхой болсон процессыг нарийн дурдвал:

  • ТЭЗҮ-ийг Уул уурхайн эрдэс баялгийн зөвлөл энэ сардаа хэлэлцэнэ
  • Экспертүүд дүгнэлт гаргана
  • Ийн дата мэдээллүүд цугларсны дараа бизнес модель ярина. Одоо санхүүгийн талаас ярих болоогүй гэлээ.

Хоёрдугаарт, дээр дурдсан орон нутгийн иргэдийн ойлголт, цацраг идэвхт элемент олборлосноор хүрээлэн буй орчин, мал амьтан, экосистемд хор хөнөөл учруулах эрсдэлийг чухалчилж буйгаа дурдлаа. Иймд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг ажлын хэсэгт багтаажээ. Тэр эрүүл ахуйн талаас нь хяналт тавих үүрэгтэй гэх. Х.Нямбаатар "Би шинжлэх ухаанд, нарийг багажид л итгэдэг. Шар нунтгийг өөрийн гараар ч барьж үзлээ" гэлээ.

Түүнээс гадна энэ ажлын хэсэгт Гадаад харилцааны яам, Сангийн яам, УУХҮ-ийн яам, Сангийн яамны төлөөлөл ч багтаж буй аж.

14, 14 хоногийн ээлжээр ажилладаг, сэндвичэн кемп бүхий бүс, оршин суух хороолол байгуулах чиглэлд 1600 ажлын байр бий болгох зарчмыг Монголын талаас баримтлахаа мөн Х.Нямбаатар энэ үеэр дурдаад амжлаа.

"Мон-Атом" ХХК-ийн захирал Д.Далайжаргал "Энэ бол 8 тэрбум ам.долларын ашгийг хэрхэн хувааж авах вэ тухай асуудал" хэмээсэн байдаг.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дорноговиос бас нэг "тал бичээч" гарч ирээд Францы н элчинд нот илгээгээд сүйд болноо, кх кх кх
Путиныг өөрийн гинжилсэн төвд гарз Женко,
түүний бууны гөлөг Шинжээравдан нтр дээ мөнгө хаях чадалгүй Украйны шахалтанд ороод сандарч байхад нь хурдхан гялтагануулах хэрэгтэй !!!
Амжилт хүсье !

Зочин
Зочин

Энэ оролцохгүй юм гэж үгүй, хийж буй бүтнмжтэй ажилч байхгүй, толгой нь эргэсэн нөхөр одоо байтлаа уул уурха эдэвс баялгийн сайд болчихсон уу. Ийм боловсрол мэдлэггүй, хийсэн бүтээнсэн ювмгүй, улс төрд гшай болсон нөхдийг одоо төрийн өндөр албаны суудлаач зайлуулаач ээ. Нэг суманд цагдаагийн ахлагч юмуу байцаагч хийлгэж үз л дээ. Хйж чадахгүй байх шүү. Энэ бол үнэн.

Холбоотой мэдээ

Back to top button