Top StoriesЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн тойм, анализ

Байр суурь: Цалин тэтгэврийг нэмсэн нь тус биш ус болох вий

Төсөвт тодотгол хийх хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьж, улмаар УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийлээ. Сүүлийн 20 сар дараалан улсын хэмжээнд инфялцын түвшин хоёр оронтой тоотой байгаа. Тавдугаар сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд инфляцын түвшин 11.3 хувьтай байна.

Иргэдийн бодит орлого ч өнөөдрийн байдлаар 5.9 хувиар буурсан. Тиймээс төсөвт тодотгол хийх замаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх шийдвэрийг гаргасан билээ. Тодотголд дурдсан нийт мөнгөн дүнгийн 60 гаруй хувийг зөвхөн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зарцуулж буй.

Шаардлагатай мөнгөн дүн нь 1.89 буюу 1.9 их наяд төгрөг. Энэ жилийн төсвийн зардал ч тэр хэрээр өснө. Түүхэнд байхгүй их зардалтай төсөв баталлаа хэмээн халаглаж байсан ч эл зардал нэмэгдэж, 22.4 их наяд төгрөгт хүрэв.

Тодотголоор нэмж буй мөнгөн дүнг,

  • 54.8 хувь - Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэх /цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгоход 986.6 тэрбум төгрөг/
  • 21.9 хувь - Нийт нэмэгдсэн зардлын энэ хэмжээг тэтгэврийн зөрүүг арилгах /зорилтот халамжийг нэмэгдүүлэхэд 90 тэрбум төрөг/
  • 10.4 хувь - Улаанбаатар хотын түгжрэлийг арилгах /187 тэрбум төгрөг/
  • 9.3 хувь - Хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоос гадна хагас жилийг нөхөж олгох /167.7 тэрбум төгрөг/ зэргээр тус тус ашиглана.

-"Цалин, тэтгвэрийг нэмэх нь зүй ёсных ч инфляц болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тооцоолох хэрэгтэй"-

Төсвийн тодотгол хийсэнтэй холбоотойгоор эдийн засагчдын байр суурийг хүргэе. Тэдний хувьд төрийг шаардлагагүй зардлаа танаж, хуримтлал үүсгэх хэрэгтэй хэмээж буй бөгөөд цалин, тэтгэврийн нэмэгдэл нь бодит цалингийн өсөлтийг харуулж чадахгүйгээр инфляцын түвшнийг нэмэгдүүлэх, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ дахин өсөх эрсдэлийг ч агуулж байгаа гэдгийг анхаарууллаа. Мөн цалин, тэтгэврийг нэмэх нь зүй ёсных хэдий ч эдийн засгаа тогтворжуулсны дараа нэмэгдүүлсэн цагт худалдан авах бодит өсөлт илүүтэй мэдэгдэнэ гэдгийг онцолсон юм.

Эдийн засагч Б.Мөнхсоёл: Эдийн засгийг тогтворжуулсны дараагаар цалин, тэтгэврийг нэмснээр бодит өсөлт нь илүү мэдэгдэнэ

-Олон төрийн хүчин зүйлээс болоод манай улсын эдийн засаг хангалттай үзүүлэлтийг харуулж чадахгүй байгаа. Тэр дундаа төрийн албан хаагчид, багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал хийсэн. Мэдээж хэрэг тэдний цалинг нэмэх шаардлага бий юү гэвэл тийм.

Нөгөө талд, эрэлтээс гаралтай инфляцын түвшин хоёр оронтой тоотой байгаа. Манайх үйлдвэрлэгч улс биш тул гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түлшийг импортлодог нь инфляц өндөр байхад нөлөөлдөг. Инфляц нийлүүлэлтийн шинжтэй болж өөрчлөгдөж байна.

Ерөнхийдөө ойрын хугацаанд инфляцын түвшин дорвитой хэмжээнд буурах төлөв ажиглагдахгүй байгаа. Энэ үед цалин тэтгэврийг нэмсэн нь бодит өсөлт болж чадах уу гэх асуудал бий. Тодорхой хэмжээгээр цалин нэмэгдсэн ч гэсэн өмнө нь худалдан авдаг байсан бараанаасаа илүүг авч чадах уу гэдэг нь чухал.

Монголын эдийн засгийг макро түвшнээс харвал үнийн өсөлттэй тэмцэхээр олон нийтийн цалинг нэмсэн мөнгө нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагдаж дуусна. Энэ нь эргээд эдийн засагт хийгээд инфляцын түвшинг өсгөх сөрөг нөлөөтэй.

Нэгт, богино хугацаанд цалин нэмүүлсэн иргэдэд сөрөг нөлөө илэрнэ. Бодит цалин өсөхгүй гэсэн үг. Хоёрт, дунд хугацаандаа тэвчээд төсвийн сахилга баттай, оновтой зарцуулалт хийх хэрэгтэй. Ингэснээр эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж чадах аваас дунд болон урт хугацаандаа төсвийн орлого сайжирч, инфляц буурах боломжтой. Энэ үед цалинг үр дүнтэй, өгөөжтэйгөөр нэмснээр илүү ашигтай байх юм.

Мэдээж хэрэг төрийн албан хаагчдын цалин бага байгаа тул нэмэх шаардлагатай. Хэрэв цалинг нь нэмвэл Засгийн газраас шаардлагагүй зардлуудаа танах хэрэгтэй. Ингэснээр төсөвт дарамт учруулахгүй. Нүүрсний экспорт нэмэгдээд, түүнээс орж ирэх мөнгийг шууд зарцуулж болохгүй. Үүнийгээ өрөө төлөхөд зориулж, хадгалах хэрэгтэй. Учир нь манай улс хуримтлал сайтай улс биш шүү дээ. Мөн гаднаас орж ирэх валютын урсгалдаа анхаарах, дотоодын төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч татах, макро эдийн засгийн дотоод орчноо сайжруулахад анхаарах хэрэгтэй.

Эдийн засагч Л.Оюун: Мөнгөний нийлүүлэлтийг нэмж байгаа бол бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн хазаарлахаа давхар тооцох хэрэгтэй

-Засгийн газрын үүргүүдийн нэг нь иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал. Тиймээс халамж, цалинг нэмэх нь тэд үүргээ биелүүлж буй нь илрэл. Гэвч үүний улмаас инфляцын түвшин нэмэгдвэл тэр жинхэнэ асуудал болно.

Мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ болон инфляцын түвшин өсдөг нь зөвхөн Монголд биш, эдийн засгийн зүй тогтол юм. Ийм байдлаас сэргийлж Засгийн газар ирэх сарын 1-нээс өмнө ямарваа нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Нэгэнтээ мөнгөний нийлүүлэлтээ нэмэхээр шийдсэн бол хэрхэн инфляцаа хазаарлах арга замаа ч давхар тайлбарлаж, явах ёстой.

Миний хувьд олон нийтийн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмснийг дэмжиж байгаа ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэрхэн тогтоох арга замыг эрэлхийлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Юунаас болж үнэ өсөж байгаа, түүнийг хэрхэн арилгах зэргийг судлах хэрэгтэй. Үнэ нь өсөж байгаа гол бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэх, шаардлагатай гэвэл заримынх нь үнийг механик байдлаар тогтворжуулах боломжтой.

Энэ мэтээр ямарваа нэгэн арга хэмжээ авах шаардлагатай. Зах зээлийн зарчмаар үнийг хүчээр барих боломжгүй. Тиймээс жижиг бизнес эрхлэгчидтэй тулж ажиллах хэрэгтэй. Зардал өсөөгүй байхад хувиа бодож, бүтээгдэхүүний үнэ ханшийг нэмэх нь бизнесийн ёс зүйд нийцэхгүй. Бизнесийн ёс зүйг Монголд төлөвшүүлэх хэрэгтэй. Бараа бүтээгдэхүүнээ хурдан борлуулахын тулд үнээ өсгөхгүй байх хэрэгтэй. Нэг нь ашиг олж, нөгөө хэсэг нь алдаж байвал бизнес удаан хугацаанд тогтвортойгоор үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болно. Тиймээс үнээ өсгөхгүй байгаа аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг, янз бүрийн татвараар хөнгөлөх гэх мэт систем рүү шилжүүлэх хэрэгтэй.

Мөн тухайн нөхцөл байдлаасаа хамаарч бид сүүлийн жилүүдэд жил бүр тодотгол хийлээ. Нэгэнтээ батлаад гаргасан төсөв тухайн жилдээ хууль болоод ерөөс хөдөлдөггүй байх нь мөн чанар нь. Төсөв тодотгох нөхцөл бий. Гэнэтийн ямарваа нэгэн асуудлыг шийдэхийн тулд төсөвт тодотгол хийдэг. Тухайлбал, болзошгүй гамшиг гэх мэт. Харин алдаагаа засах мэт тодотгол хийж байгаа бол буруу зүйл.

-Бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах урт нэрт хуультай ч үнийн өсөлтийн тойргоос мултарсангүй-

Эдийн засагчдын хувьд ч болгоомжилж буй зүйл нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр инфляцын түвшин нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл юм. Энэ оны эцэс гэхэд инфляцын түвшинг нэг оронтой тоо руу оруулах зорилготой байгаа. Зээлийн хүү 16 хувьтай байгаа нь ч буурах боломжтой гэх.

Гэсэн хэдий ч зах зээл дэх мөнгөний нийлүүлэлтийг нэмэх нь үнийн өсөлтийг тойргийг үүсгэх эрсдэлтэй.

Мах хийгээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнй үнэ өссөнөөр иргэдийн худалдан авах чадвар сулардаг. Ийнхүү инфляц өсөж, худалдан авах чадвар буурдаг. Улмаар улс төрийн нөлөөгөөр цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгөний зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Энэ нь улсын төсвийн зарлагыг нэмэгдүүлэх алхам. Алдагдалтай төсөв баталсан бол дахин зардал нэмэгдэж, төсвийн орлогоос хэтийднэ. Улмаар төсвийн алдагдал өснө. Алдагдлаа нөхөх гол арга нь гадаадын зээл тусламж, өр юм. Ингэснээр тухайн улсын зээл, өрийн хэмжээ нэмэгднэ. Өр, зээлээ төлөхийн тулд төсвийн орлогыг нэмэх хэрэгтэй бөгөөд үүнийгээ татвар хураамжнаас бүрдүүлдэг. Энэ нь эргээд махны үнэ өсөх нөлөө болж буй.

Үүнийг үнийн өсөлтийн тойрог хэмээн нэрийдээд буй. Хэрэв үнийн өсөлтийг хазарлаж чадвал мөнгөний нийлүүлэлтийг нэмсэн ч хамаагүй. Харамсалтай нь зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдалд үнийг өсөлтийг хазаарлана гэдэг нь боломжгүй. Ямарваа нэгэн зохицуулалтыг тодорхой хэмжээнд хийх боломжтой.

Үнийг хазаарлах боломжгүй нь хамгийн энгийн жишээ нь махны үнэ юм. Махны үнийг тогтворжуулах, нийлүүлэлтийг хангахаар нөөцийн махыг худалдаанд гаргасан ч нэг кг махны үн хэдийн 25 мянган төгрөгийг зорьж байна. Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард баталсан. Нэг жилийн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр хэвээр байна.

-Өмнөх туршлагуудаас харахад мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэний дараагаар бараа бүтээгдэхүүний үнэ өссөн-

Мөнгөний нийлүүлэлтийг нэмсэнд олон нийт баярлаж, сөрөг үр дагаврыг хэлсний төлөө харааж, зүхэх нь бий. Тиймээс ч зах зээлд мөнгөний нийлүүлэлт нэмэгдсэнээр инфляцад ямар нөлөө үзүүлснийг хоёр жишээгээр дурдъя.

НЭГТ. Хөл хорио болон 300 мянган төгрөг

Засгийн газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд 14 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тавьж, улмаар 3.4 сая иргэн бүрд 300 мянган төгрөгийн тусламжийг дэмжлэг болгон үзүүлсэн.

Тухайн сард инфляцын түвшиж, 5.6 хувьд хүрсэн байдаг. Улмаар тавдугаар сард 6.2, зургаадугаар сард 6.6 хувьд хүрэв. 2021 оны гуравдугаар сард 2.5 хувьтай байсан инфляцын түвшин ганцхан сарын дотор 55 хувиар өссөн.

2021 оны 3-6 сарын хооронд

  • адууны мах 4000
  • үхрийн мах 2000
  • хонины мах 2000
  • ямааны мах 1500 төгрөгөөр тус тус өсжээ.

Түүнчлээн хүнсний ногоогоор жишээ авахад байцаа 1000, манжин 700, лууван 750, сонгино 223 төгрөгөөр тус тус өссөн байна.

ХОЁРТ. Нэг жилийн өмнө Ерөнхийлөгч тэтгэврийг нэмэхэд инфляцын түвшин буурах бус өсөж байв

УИХ-ын 2022 оны нэгдүгээр сарын 31-ний нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төсвийн тодотголыг баталсан. Ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөгийг зарцуулж байв.

Энэ үед хоёрдугаар сард инфляцын түвшин 14.2 хувьтай гарсан ч дараа сард нь 14.4 хувьтай гарсан байдаг. Түүнээс хойш тасралтгүй өсөж, 2022 оны зургаадугаар сард гэхэд л 16.1 хувьд хүрсэн билээ.

Дээрх хугацаанд махны үнэ дараах байдлаар өсжээ. Үүнд,

  • Адууны мах 1500
  • Үхрийн мах 4000
  • хонины мах 4000
  • ямааны мах 1000 төгрөгөөр тус тус өссөн байна.

Мөн байцай, манжин 1500, лууван 3000, төмс 1000, сонгино 2500 төгрөгөөр тус тус өсжээ.

Эцэстээ гэхэд эдийн засгаа тогтворжуулаагүй, бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа энэ үед зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь иргэдийн амьжиргааг дэмжих бус, нэрмээс болох эрсдэлийг ч дагуулах боломжтой.

Гол нь зах зээлд зохиомол үнийн хөөрөгдөл байна уу, эсвэл бодитоор бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа юу гэдгийг оновтойгоор тооцоолох хэрэгтэй. Гэвч мөнгөний нийлүүлэлт хэмээн тодорхойлоод буй цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмснээр бодит байдалд хэр өгөөжтэй байх тооцоо ч байхгүй. Гол нь олон нийтийн бухимдлыг дарах, нөгөөтэйгүүр экспортын гарцаа нэмээд л цалин, тэтгэврийг нэмэх зардлаа нөхөх талаар ярьсаар.

Тодотголд шаардлагатай мөнгөн дүнг,

  • Хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа тээврийн нэвтрүүлэх хэсгийг өргөтгөх ажлыг үргэлжлүүлж, голлох боомтуудад шинэ технологийг нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх
  • Татварын бүртгэлийг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах, татварын суурийг өргөжүүлэх
  • Уул уурхайн бүтээгдэхүүнийг нээлттэй арилжах замаар борлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавих системийг бий болгох замаар олно хэмээн тодорхойлсон.

Экспортын орлого нэмэгдлээ ч нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцын түвшин буурахгүй бол ямар арга хэмжээ авах вэ. Монголбанк, Засгийн газар нь хамтдаа инфляцыг бууруулж ажиллах хэрэгтэй ч бодлогын хүүг бууруулахгүй байхаар болсныг Монголбанкнаас мэдээлж байв. Ингэснээр энэ оны төгсгөлд инфляцынх түвшин нэг оронтой тоо руу орно хэмээн тооцоолсон.

Харин Засгийн газар нь мөнгөний хатуу бодлогыг баримталж буй энэ цаг үед мөнгөний нийлүүлэлтийг нэмснээр хяналтад байсан инфляцын түвшин нэмэгдэх эрсдэлт нөхцөлийг бий болгож буй.

Магадгүй тодотгол хийсний улмаас бодлогын хүү буурахгүй бөгөөд зээлийн хүү өндөр хэвээр байх эрсдэлтэй. Түүнчлэн хадгаламжийн хүү ч инфляцдаа идэгдэж, мөнгөний бодит ханш унах боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 12, 2023 09:51

Мөнхсоё боловсрол муу гсэн.

Зочин
Зочин
6 сар 12, 2023 10:09

daraan amaa barih wiidee

Зочин
Зочин
6 сар 12, 2023 11:32

Энэ мөнхсоёл гэдэг авгай сонгуульд нэр дэвшихдээ банкны хадг�##�амжиндаа мөнгөтөй гээд байсан БЗС хулгайч эмэгтэй байсан байна лээ. Хулхи гар бна лээ.

Хэн хохирох вэ
Хэн хохирох вэ
6 сар 12, 2023 11:45

Үйлдвэржилт бхгүй , индейчүүд шиг амьдарч байгаа учраас ц�##�ин тэтгэвэр нэмэх тусам ноён доллар чангарч тухайн орны мөнгөн дэвсгэрт ханш унаж , ченж наймаачид олширч дундын фракцууд нь томчуудын хамга�##��##�танд ордог систем бий

Зочин
Зочин
6 сар 12, 2023 14:35

Бараа бүтээгдэхүүний өсөлтийг зогсоох хэрэгтэй .ДУР ЗОРГООРОО ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ААН,ХУВЬ ХҮМҮҮСИЙН ҮЙЛ АЖИЛЛАААГ ЗОГСООЖ БАРАА МАТЕРИАЛЫГ УЛСЫН ОРЛОГО БОЛГОХ НЬ ХЭРЭГТЭЙ.НАЙМААЧИД НҮНЭ ӨСГӨЖ БАЙГАА НЬ АШИГ ИХ ОЛЖ БАЙГАА Ч ТӨР ЗАСГИЙН ЭСРЭГ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ ГЭДГИЙГ ХАТУУ САНАХ ЁСТОЙ ТИЙМ УЧРААС ТӨР ЗАСАГ ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ

Зочин
Зочин
6 сар 12, 2023 14:37

Одоо аймаар үнэ өснө, Аргагүй ш дээ зүгээр цаас хэвлээд тараачиж байгаамчинь

Зочин
Зочин
6 сар 12, 2023 14:47

Эдийн засагч нар ч бол доо...

Эгэл
Эгэл
6 сар 12, 2023 14:59

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж буюу ц�##�инг нэмэхээс айдаг эдийн засагчид харах өнцгөө өөрчил,чадахгүй бол хонь хариулж бодлоо цэгцэл

Зочин
Зочин
6 сар 12, 2023 16:05

Энэ улсад хичнээн сайн эдийн засагч бгаад хэрэггүй эдийн засгаа улс төр нь з�##�гидаг

Зочин
Зочин
6 сар 12, 2023 17:05

Оюун профессорын ярьж буй туйлын үнэн зөв. Мөнхсоёл бол ёстой түүхий амьтан байна.

Зочин
Зочин
6 сар 12, 2023 18:00

Тэтгэврийн доод хэмжээ 500000 авч байгаа бүх ахмадуудын тэтгэврийг ялгаварлан гадуурх�##�гүй нэмэх нь зөв ямар тэр настангууд өөрсдөө хулгай хийж 350000ийг 500000 болгосон биш.Ямар юмаа дэмийрээд 350000 гаас 500000 болсон хөгшид настөнгуудын тэтгэвэр нэмэгдэхгүй гээд байгаанбэ? Төр засгийн үе үеийн шийдвэрээр л нэг юм хэдэн төгрөг нэмэгддэг биздээ тэгээд яагаад 350000 нь 500000 болсон ахмад хөгшидийн тэтгэвэрийг нэмэхгүй та нар мөнгө аваад идчихсэн гээд солиороод байгаан бэ Булгантуяа сайдаа.Энэ хөгшид өөрсдөө мэддэг юм уу? Энэ хэцүү үед юугаа дэмийрээд байгаа хүн бэ арай үгүй байлгүйдээ хөгшид настангууд уйл�##�даж байна энийгээ олон с�##�аатай биш тайлбарла.Жавхлан сайд болохоор бүх тэтгэвэр нэмэгдээд дээр нь 10% бодогдоно гэв

Амжилт хүсье
Амжилт хүсье
6 сар 12, 2023 19:13

Хатуу боловч бодит үнэнг манай хоёр эдийн засагч анхаарууллаа. 9 сараас доллар өсч ирэх болов уу

Зочин
Зочин
6 сар 12, 2023 19:50

Та хоёрын ц�##�инг л нэмэхээ больёо !

Холбоотой мэдээ

Back to top button