УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сөрөг хүчин "өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч" жүжив

Ардчилсан намынхан өнөөдөр /2023.06.12/ "өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч" жүжив. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийнхэн хуралдаад гурван асуудал хөндсөн нь гурвуулаа аль хэдийнэ өнгөрсөн асуудлууд байсан гэж хэлж болно.

Эхнийх нь "ковид-19"-ийн цар тахлын төсвийн зарцуулалтын талаар сонсгол явуулъя гэв. Энэхүү шаардлага зөв. Гэхдээ хэтэрхий удаан байна. Эл шаардлагыг эрт тавих учиртай байв.

Удаах нь, нүүрсний хулгайн сонсгол явуулахгүй байгаа шалтгааныг зарлав. Уг нь тэд эрт зарлаж, сонсгол явуулахыг аль эрт шаардах учиртай хүмүүс. Учир нь хоёр хоногийн өмнө /2023.06.10/ Г.Ганболдын ахалсан нүүрсний сонсголын түр хорооны хугацаа дуусч татан буугдах нөхцөл нь бүрдсэн. Тэд бүтэн жилийн турш цалин мөнгө авцгаачхаад тайлангаа ч олон нийтэд тавиагүй. Хэлгий, дүлий байсаар ийн татан буугдсаны дараа АН-ынхан гэнэт дуугарч байгаа юм.

Гурав дахь нь, төсвийн тодотгол. ҮХӨ хийхтэй зэрэгцээл цалин, тэтгэвэр нэмж, хүүхдийн мөнгө тэгш олгох асуудлыг МАН шийдчихсэн. Өнгөрсөн долоо хоногт төсвийн тодотгол хийхээр нэгэнт кноп дарцгааж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ долоо хоногт дахин оруулж ирнэ.

Тэд олигтойхон сөрөг хүчин байсан бол ядаж нэг жилийн өмнө "ковид-19"-ийн зарцуулалтын хөрөнгийг шилэн болгохыг шаардаж, зургаан цаг хүлээлгэж нүүрсний сонсголыг хойшуулж байхад нь тэрсэлж, сонгууль дөхөж байхад төсөвт тодотгол хийхгүй гээд чуулган хаях байлаа. Гэвч тэд тэгээгүй. Бүх асуудал өрнөж байхад чимээгүй л хүлцэж суусан. Сөрөг хүчин ерөөс унтаж сэрсэн буй мэт асар удаан байгаа нь харамсалтай. Тиймээс л эрх баригчид дураар туйлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бүү үзэгд
Бүү үзэгд
2023-06-12 14:26

Олиггүй юм байж билээ. Холоо т�##�ий даа.

Зочин
Зочин
2023-06-12 16:44

Өнгөрснөө дүгнэж цэгнэж �##�даа дутагдлаа дүгнэх нь байдаг л асууд�##�.Тэнэг нийтлэл байв. Урнаа утга учиргүй юм сараачихаар боль доо.Урьдчилж дүгнэдэг юм гэж хэзээ ч хаана ч байдаггүй юм шүү

Зочин
Зочин
2023-06-12 15:01

Яг үнэн. Унтаа сөрөг хүчин монголоос өөр оронд байдаггүй. Манай улсын сөрөг хүчин эь бүтэн 3 жил нам унтлаа. Одоо унтаж дуусах хугацаа нь 1 жил л үлдлээ дээ. Өшөө унт унт бас дахин бөхөөс бөх унтацгаа.

Зочин
Зочин
2023-06-12 16:34

Өнгөрснөө дүгнэж �##�даа оноогоо олдог юм аа УРНАА ДҮҮ МИНЬ.Урьдчилж дүгнэнэ гэсэн утгагүй гэнэн санаагаа орхи.

Холбоотой мэдээ

Back to top button