"Г.Ганболд Ерөнхий сайд, УИХ-ын даргын чиглэлээр нүүрсний сонсгол явуулаагүй"

Өнөөдөр /2023.06.12/ УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибалын хийсэн мэдээлэл анхаарал татав.
Тодруулбал, тэрбээр дөрөвдүгээр сарын өнгөрсөн 4-р сарын 6-ны өдөр болох байсан нүүрсний сонсгол хойшилсонд Г.Ганболд болон МАН-ын дарга нар буруутай тухай ярив. “Нүүрсний сонсгол”-ыг МАН-ын дарга нар явуулахгүй гэж нөлөөлсөн гэдгийг хэллээ.
Тэрбээр “100 орчим хүнийг гэрчээр дуудах нэрсийг зарлах хурал дээр Түр хороог ахалж байгаа Д.Ганболд гишүүн биднийг 6 цаг хүлээлгэсэн. Сонсгол хийх өдрийн гэрчийг зарлах тэр хурал. Зургаан цаг хүлээлгэсний эцэст "Нүүрсний сонсголыг хойшлуулъя" гэдэг саналыг оруулж ирээд Түр хорооны гишүүдээр санал хураалгасан. Энэ үед манай намаас Б.Бейсен гишүүн бид хоёр эсрэг байр суурьтай байсан. Харин Ардын намын нэр бүхий гишүүд болон ХҮН-ын дарга Т.Доржханд хойшлуулъя гэдэг санал өгсөн.
Ингээд түр хорооны хурал цагтаа яваагүй. Тэрнээс хойш хуралдахгүй байна. Үнэнгээ л хэлье. Г.Ганболд дарга зургаан цагийн турш цаг хаана байсан бэ. Намынхаа дарга нар дээр байсан юм билээ. Намынхаа дарга нараас чиглэл аваад тэнд зургаан цаг болсон юм байна лээ. Тэгээд хүрч ирээд тэр чиглэлийн дагуу түр хорооны сонсгол явагдаагүй гэж албан ёсоор хэлье. Зургаан цаг хүлээлгэхдээ Ерөнхий сайд, УИХ-ын даргатай байж байгаад ирсэн. Тэгэхээр МАН-ын удирдлага нүүрсний сонсгол явуулахгүй гэж нөлөөлсөн байна гэдгийг шууд хэлчихье. АТГ бол төрийн байгууллага. Төрийн байгууллагын бичгээс болж үйл ажиллагаагаа тасалдуулдаг УИХ байхгүй шүү дээ” хэмээн ярьсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн 3 нь яаж зүгээр байхав. Тэр чигээрээ хулгайчид бус уу
Ер нь бүх хулгайн 90% нь МАН ынх гэж нийтлэл бичсэн сэтгүүлчийн зөв болж таарав.Нүүрсэнд бараг 95%нь МАНынхан байгаа болоод хур�##� хойшлогдсон гэсэн шум яваад байсан даа.Үнэн л байж дээ.Бүр нүүрсний хулгайг МАФИ болтолоо хөгжүүлсэн нь МАН шүү дээ
миний ман ёстой сайн идэж чадаж байгаа юманд арга байдаггүй юм АН-н хэдэн тэнэг гуйлгачингууд
МАНгар хуж аа нам чин угаасаа нүүрсчдийн нам билээ