УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Ганибал Х.Нямбаатарыг автобусны асуудал дээр гөлөг төөрүүлж байгаа мэт хандлаа гэв

Автобусны парк шинэчлэлийн асуудалтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийсэн билээ. Тэрбээр парк шинэчлэлийн ажил 2009 оноос эхэлсэн бөгөөд үе үеийн Хотын дарга нарыг парк шинэчлэлтэй холбоотойгоор АТГ-т шалгуулна гэсэн юм.

Тэгвэл эл асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Ганибал шинэ Хотын даргыг одоо нийгэмд үүсээд буй автобусны асуудлыг хөндсөнгүй хэмээн ихэд шүүмжлэв.

Н.Ганибал "Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах хуулийг яаж зөрчиж байгаа талаар түр хороо байгуулах ажил зогсонги байдалд орсон. МАН-ын гишүүдэд байнга энэ талаар хэлж, гарын үсэг зурахыг сануулж байгаа. 2017-2022 оны хооронд төрийн худалдан авалтыг шууд хийсэн 6.1 их наяд төгрөгийн худалдан авалт байна. Үүнд,

  • 2017 - 150 тэрбум
  • 2020 - 1 их наяд 50 тэрбум
  • 2021 - 2 их наяд 2 тэрбум
  • 2022 - 2 их наяд 567 тэрбум төгрөгөөр шууд худалдан авчээ.

Төрийн нууцад оруулсан оффтейк гэрээ болон ногоон автобусны асуудал ороогүй. Засгийн газраас ногоон автобусыг шууд худалдан авч, нууцад оруулах боломжгүй, үндэслэл байхгүй гэх бичгийг Д.Сумъяабазараар ахлуулсан НЗДТГ-т хүргүүлсэн байна. Харамсалтай нь хууль зөрчиж, хийсэн үйлдэл болохыг Засгийн газраас мэдэгдлээ. Тухайн үед Түгжрэлийн сайд байсан Д.Сүхбаатар болон тендерийг зохион байгуулсан НЗДТГ хоёр асуудлын хариуцлагыг хүлээх ёстой.

Гэсэн хэдий ч шинэ Хотын дарга гөлөг төөрүүлж байгаа мэт автобусны худалдан авалтын асуудлыг ярихдаа 2009 он, Ардчилсан намын үеийн худалдан авалтыг л ярьж байна. Яагаад өнөөдөр улаан, шар болон ногоон, хүүхдийн автобусны асуудлыг ярихгүй байна вэ. Монголын иргэдийг доромжилсон гудамжны гудамжны тоос сорогч жижиг машинаа ярихгүй байна вэ" гэв.

Х.Нямбаатарын парк шинэчлэлтэй холбоотойгоор АТГ-д шалгуулах талаар дурдсан мэдээлэл дунд Ардчилсан намыг эрх барьж байх хугацаанд буюу 2015 оныг дурдсан билээ.

Тодруулбал, гурав дахь парк шинэчлэлийг 2015 онд хийсэн байдаг. Тухайн жилд 20 ширхэг угсраа цэнхэр автобусыг мөн шууд гэрээлэх хэлбэрээр авсан. Өртөг 9.9 тэрбум төгрөг. Хоёр автобусыг шууд акталсан. Мөн дахин хоёр автобус моторын асуудалтай. Шууд гэрээлсэн тул моторыг нь оруулж ирэх ААН байдаггүй.

Энэ онд дахин 20 ширхэг ecobus аютобусыг нийт 5.4 тэрбум төгрөгөөр шууд гэрээлж авсан. Тэд гэрээлсэн хугацаандаа нийтийн тээвэрт явж амжилгүй актлагдсан. Дахиад 30 ширхэг “Монбус” цахилгаан автобусыг нэг бүрийн 470 сая төгрөгөөр худалдаж авчээ. Өгсүүр газар явах чадамжгүй байсаар мөн актлагдсан байна.

Ардчилсан намын зүгээс одоогийн ногоон болон улаан автобусны хэргийг мартагнуулж, хэргийг нуун далдлахын тулд парк шинэчлэлийг олон жилийн өмнөх явдлаар сөхөж байна хэмээн үзэж байгаа бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Гаа
Гаа
2023-10-30 17:03

Хулгайч хулгайч аа гэж …

Зочин
Зочин
2023-10-30 20:35

Өмхий хулгайч нар

Зочин
Зочин
2023-10-30 21:31

Ха ха өлөн хулгайчууд сандарч гэнэ

Зочин
Зочин
2023-10-30 22:26

Хэн нь хэрхэн идсэнээ шударгаар ш�##�гуулаад энэ 2намд өлзийтэй байх.2 хэрээ гэрээ гайхаад
Хэрэггүй биз.30 жилийн ялзр�##� тойрч амархан илааршихгүй байх аа.

Zochin
Zochin
2023-10-30 22:32

Nyambaatar garch ireed harin sain ajillaj bga ni haragdaj bn. Umnuh buh hotiin darga nar zabchaachid bjee. Hotod maani shaarglaga hangassn bus 90 onoos hoish uzegdeegui.

Зочин
Зочин
2023-10-30 23:47

Ганц үнэнийг нь хэллээ. Нямбаатар Суумкаа Сүхээ 2ооо эхлээд ухаад г�##�аа унтраа дараа нь түүх ухах боломж цаг чамд байгөаа.

Зочин
Зочин
2023-10-31 15:35

Нямбаатар үнэхээр биднээр тоглож дууслаа. Энэ хүн өөрөө СХД-д байхдаа орон сууцны хорооллыг тэр чигээр нь хахуулд авч байсан гэж дуулддаг . Үнээр луйварчин. Хөгжлийн банк нүүрс бүгдийг төөрүүлж хаясан. Одоо Ногоон автобус зүгээр л луйварчиннь хажууд ньаа хэргийг шүүхэд шилжүүлэхийн оронд �##�ь цагийн 90 оны юм ярьж солиороод, ногонн автобуснаас холдуулах аргаа хийгээд эхэллээ. Энэ хүн өөрөө ч холбоотой байж болно. Нямбаатарыг ш�##�гуулах цаг болсон шүү. Хэрхэн баяжсаныг, СХД- ээс яаж идэж уусаныг одоо ш�##�га.

Холбоотой мэдээ

Back to top button