УЛС ТӨРУлс төрийн мэдээЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Богд хан төмөр замын төслийг төр хэрэгжүүлэхээр ТТЗ болон МТЗ-ыг нэгтгэсэн үү

Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийн нэг нь "Тавантолгой төмөр зам"-ыг "Монголын төмөр зам" ТӨХК-тай нэгтгэх асуудал байв.

Учир нь "Тавантолгой", "Улаанбаатар", "Монголын" болон "Зүүнбаян" гэх мэт төмөр замуудын хэд хэдэн компаниуд байгаагийн улмаас хөгжих боломжгүй хэмээн үзсэнтэй холбоотой. Тиймээс ч "Тавантолгой төмөр зам"-ын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргаж, удирдлагын эрх мэдлийг "Монголын төмөр зам"-д шилжүүлэх шийдвэр гаргасан.

Өнөөдрийг хүртэл дээрх нэгдсэн төмөр замын компаниудын үйл ажиллагаа хэрхэж буй, албан бичиг гарсан эсэх нь тодорхойгүй явсаар. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт албан бичгээр бус аман байдлаар "Тавантолгой" болон "Монголын төмөр зам"-ууд нэгдсэн байна.

"Тавантолгой төмөр зам"-ын 66 хувийг "Эрдэнэс Тавантолгой", 34 хувь нь "Монголын төмөр зам"ын мэдэлд байдаг байсан нь ийн 100 хувь "Монголын төмөр зам"-ынх болжээ.

Гэвч үүссэн гол асуудал нь "Тавантолгой төмөр зам"ын зүгээс компанийг нэгтгэхийг хүсэхгүй байгаа боловч Засгийн газрын шийдвэр тул өөр арга байхгүй.

Харин "Монголын төмөр зам"-ын хувьд "Тавантолгой төмөр зам"-ыг нэгтгэснийхээ дараагаар шууд л орон тоогоо шинээр зохион байгуулж эхэлсэн бололтой. Улмаар орон тоогоо батлуулахын тулд Зам, тээврийн хөгжлийн яаманд албан бичгээ хүргүүлсэн ажээ.

Түүнчлэн "Тавантолгой төмөр зам"-ын хувьд эрх мэдлээ 100 хувь алдсан ч бүтцээ шинээр зохион байгуулж "Монголын төмөр зам"-д өгсөн гэх. Гэвч тэдний бүтцийг үл ойшоосон байна.

Хөшигний ард өрнөж буй өөр нэгэн агуулга байхыг ч үгүйсгэхгүй. Тодруулбал, 2022 оны арванхоёрдугаар сарын 21-нд Богдхан төмөр зам төслийг "Улаанбаатар төмөр зам"-аар хийлгүүлэхээр Засгийн газар шийдсэн. Гэвч тус компанийн зүгээс эсэргүүцсэн гэх мэдээлэл бий.

Тус төслийг анх "Тавантолгой төмөр зам" гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан бөгөөд ажлын үнэ ханш дээрээ тохирч чадалгүй алдаж, улмаар "Улаанбаатар төмөр зам" руу шилжүүлэхээр дээгүүр яригдсан нь энэ. Харин одоо эл төслийг "Монголын төмөр зам" авах нь гарцаагүй. Анхнаасаа ч "Монголын төмөр зам" ТӨХК-аар эл төслийг хийлгэхийн тулд өрнөсөн үйл явдал байх магадлалтай ажээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 13, 2023 08:17

Ажил нь явдаггүй Энтертаймент хэлбэрийн засгийн газар огцор

Холбоотой мэдээ

Back to top button