“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт эхэллээ

Монгол Улсын Их Хурал, Стэнфордын их сургууль, Бан Ги Мун сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн Их сургуультай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалт өнөөдөр эхэлж байна.
Өнөөгийн тулгамдсан тогтвортой хөгжлийн сорилтуудын нэг болох жендэрийн тэгш байдлыг хангах үйлсэд ахиц дэвшил гаргахыг бид зорьж байна. Дээд боловсролын салбар болон төрийн түвшинд жендэрийн эрх, тэгш байдлыг хангах чиглэлээр АНУ болон Ази дахь судлаач, экспертүүдийг холбож, судалгаа, бодлогын түншлэлийг идэвхжүүлж, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг манлайлах залуучуудыг дэмжихэд чиглэгдэх юм.
Чуулга уулзалтад жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш байдал зэрэг сэдэвт хэлэлцүүлгүүд болохоос гадна Алтай судлалын олон улсын чиг хандлагын талаарх салбар хуралдаан болно.
Монгол, Турк, Казакстан, Киргиз, Азербайжан, Узбекстаны эрдэмтэн, судлаачид Урал-Алтайн бүс нутгийнхаа түүхэн болон уламжлалт үнэт зүйлсийн судлалыг өргөжүүлэх талаар ярилцаж, Алтай судлалд үнэтэй хувь нэмэр оруулна гэж УИХ-ын тамгын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үр ашиггүй элдэв хур�##� зөвлгөөнд маш их мөнгө зарж байна, энэ мөнгөө иргэдийнхээ ц�##�ин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, ядаж л сумын төвийн сургууль, дотуур байрандаа боловсон жорлон барихад зарцуулб�##� үлдэх өгөөж нь их юм даа.