Дата: ҮЦХ нийслэлийн төсвийн 4.8 тэрбумаар хашаагаа шинэчилж эхэлжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ хашаагаа шинэчилж буй мэдээлэл цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна.
Тодруулбал, хуучин ногоон хашаагаа буулгаж, шинэчилсэн хар өнгийн төмөр хашаа хийж эхэлжээ.
Эл хашааг шинэчлэх тендерийг өнгөрөгч 2022 оны гуравдугаар сарын 04-нд зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг 4,755,400,000 төгрөг бөгөөд эл мөнгийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байна. Үүнээс 2,755,400,000 төгрөгийг нь энэ 2022 онд санхүүжүүлэхээр тусгасан аж.
Ингээд энэ онд гүйцээн санхүүжүүлж тендер шалгагруулалтад үр дүн гарсан гэсэн статустай харагдаж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га талбайг хамардаг. Харин 183 га талбайн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан байна. Энэ хэсгийн 1.1 га-г нь “Таванбогд фүүдс” тохижуулахаар төлөвлөөд буй аж.
Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, тохижилт хийх саналуудыг нээлттэй хүлээн авдаг, энэ явж ирсэн зарчмаар “Таванбогд фүүдс” ХХК-ийн төслийг хүлээн авсан гэдэг асуудлыг олон нийт шүүмжилсэн нь саяхан.
Гэхдээ тус газар нийслэлийн хөрөнгөөр ийн тохижилт хийх тендер зарлуулаад амжсан байна.














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Хот тойрсон хурдан адуутай баячууд шөнө дөлөөр өвлийн хүйтэнд адуугаа тууж оруулж тарьсан бут сөөгийг сүйтгэж дуусгаж байгаа. Одоо Туул голын дагуух болон зүүн талыг битүү хашаажуулж хамгаалах хэрэгтэй.
Хуучин хашааг нь юунд буулгсан юм бэ тэр хашаа хаана байна
Хөшааны оронд мод тарьчихгүй дээ
Ичиж үхээсэй