Бизнес мэдээ

Хосоороо Хайнань аялах урамшууллын ээлжит эзэд тодорлоо

Жил бүр Худалдаа, хөгжлийн банкнаас зохион байгуулдаг Хуримтлалтай Монгол аян үргэлжилсээр байна. Энэ удаагийн аянаараа сар бүр ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хадгаламжаа нэмэгдүүлсэн 20 харилцагчаа шалгаруулан урамшуулж байгаа юм.

Тэгвэл аяны хоёр дахь сарын урамшууллын эзэд тодорч, урамшууллаа хүлээн авлаа.

Ч.Отгонсүрэн /Хосоороо Хайнань аялах супер урамшууллын эзэн Ч.Одбаярын дүү/


Манай гэр бүл 2015 оноос хойш ХХБ-аар үйлчлүүлж байгаа. Саяхан онлайн банканд шинэ цэс нэмэгдсэн байгааг анзааран, сошиалаар мэдээлэл аваад Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлсэн. Би жишээ нь, хариултаа хадгалъя гэдгийг нь сонгоод задгай мөнгөө хуримтлуулдаг. Ер нь хүнд гэнэтийн ямар ч зүйл тохиолдож болно. Тиймээс эрсдэлээ өөрөө урьдаас тооцоолон бэлтгэлтэй байх нь зөв гэж боддог. Бусад хүмүүсийг ч бас хуримтлуулж сураасай, хялбар үйлчилгээг ашиглаарай гэж уриалж байна. Дүү маань хуримтлуулсныхаа төлөө ингээд супер ялагч болоод ХАЙНАНЬ явах болсонд нь үнэхээр их баяртай байна. Мөн энэ боломжийг бүрдүүлж
өгсөн Худалдаа, хөгжлийн банкны хамт олонд чин сэтгэлээсээ ахин дахин талархлаа илэрхийлье.

Ө.Золбоо /300,000 төгрөгийн хадгаламжийн урамшууллын эзэн З.Тэмүүлийн ээж /


Би нэлээн хэдэн жилийн өмнөөс ХХБ-аар үйлчлүүлж, хүүхдийнхээ нэр дээр хадгаламж нээлгэсэн. Төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баяр, хүүхдийн сар бүр олгодог 100 мянган төгрөг зэргийг тухайн хуримтлал руу нь боломжоороо хийдэг. Хуримтлалтай Монгол аянд өмнө нь өөрийн хадгаламжийн данснаасаа азтан болж байлаа. Харин энэ удаа хүүхдийнхээ хадгаламжаар азтан боллоо. Үнэхээр одоо болтол итгэхгүй л байгаад байна. Манай гэр бүл хоёр дахь удаагаа шалгарлаа шүү дээ. Шударга сайхан зохион байгуулсан Худалдаа, хөгжлийн банкныхаа хамт олонд баярлалаа. Хүүхдийнхээ ирээдүйн боловсролд хадгаламжийг нь зориулна.

Энэхүү урамшуулалт аян маань наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ. Харилцагч та ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан хугацаатай хадгаламждаа сарын турш хуримтлуулсан 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэг эрх авах юм. Тодруулбал, харилцагч та 100 мянган төгрөгөөр заавал нэг дор хийх шаардлагагүй. Харин ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээг ашиглан тухайн сард хуримтлуулсан нийт дүн 100 мянган төгрөг болоход л та урамшуулалд хамрагдах нэг эрхтэй болно. Мэдээж сарын нийлбэр дүн 200 мянган төгрөг бол хоёр эрх гэх мэтчилэн нэмэгдээд явах юм.

Харилцагч Та бүхэн ХХБ-ны салбар болон TDB Online аппликэйшн, etdbm.mn цахим сувгаар дамжуулан ХЯЛБАР ХУРИМТЛАЛ үйлчилгээнд бүртгүүлээд л автоматаар хуримтлалаа нэмэгдүүлж, сар бүр хосоороо ХАЙНАНЬ АЯЛАХ эрхийн эзэн болоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button