Нийгэм мэдээ
УБТЗ: Хулгайн нүүрс буулгасан талбайгаас ачилт хийхгүй
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны зургаадугаар сарын 5-ны өдрийн шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Тавантолгой уурхайгаас Чойр, Мааньт, Олон-Овоо, Шивээ-Овоо чиглэлд автомашинаар нүүрс хулгайгаар тээвэрлэх асуудлыг бүрэн зогсоохоор ажиллаж байна.
Ажлын хүрээнд Чойр, Мааньт, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын талбайнуудад хулгайн замаар тээвэрлэсэн нүүрс буулгасан тохиолдолд тухайн талбайнуудаас ачилт хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна
Эх сурвалж: “Улаанбаатар төмөр зам” ХНН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.