47 настай Жан Хёгийн эхнэр нь багш, тэд хоёр хүү, нэг охинтой

Өмнөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Жан Хёг "Монгол дахь шуудан зөөгч" нэвтрүүлэгт оролцохоор манай улсад ирсэн билээ. Монголын ард түмэн түүнийг "Сэргэлэн охин Ян Сун" киноны Хитэгийн дүрээр мэднэ.
Солонгосын ард түмэн түүний аавд хамгийн ихээр талархдаг. Учир нь Жан Хёг анх спортын мэргэжлээр суралцахыг хүсэж байсан ч эцэг нь эсэргүүцжээ. Улмаар өнөөдрийн дэлхийн хэмжээний од, ахлах сургуулийн сурагчаас эмч, тусгай ажилтан, аав, боол, анчин, бүжигчин гэх мэт түүний дэлгэцийн дүрүүдийг харах боломжгүй байсан юм.
Тэгвэл түүний талаарх 10 баримтыг хүргэе

1.Түүний жинхэнэ нэр нь Жон Юүн Жон
2.Тэрбээр 1976 оны арванхоёрдугаар сарын 20-нд төрсөн бөгөөд өдгөө 47 настай
3.Карьераа анх загвар өмсөгчөөр эхлүүлж байсан

4.Түүний анхны уран бүтээл нь SBS телевизийн "Модель" гэх драмагийн туслах дүр байсан бөгөөд 1997 оноос жүжигчний гараагаа эхлүүлжээ
5. Тэр зөвхөн драмад тоглоогүй бөгөөд өөрийн TJ Project рэп цомгоо гаргаж байсан. Өөрөө клипенд нь тоглож байсан юм
6. Түүнийг олны танил болгосон дүр нь Volcano High кинонд тоглосон явдал юм. Жүжиглэлт нь кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байв

7. 2002 онд Жу Ин Сонтой хамт тоглосон "Public Toilet" кино нь 2002 оны Венецийн кино наадмын дээд хэсэгт тусгай шагнал хүртсэн

8. Ази тивд түүний нэрийг алдаршуулсан уран бүтээл нь 2004 онд гарсан "Windtruck" юм. "My Sassy Girl" уран бүтээлийн хоёр дахь анги бөгөөд Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Жон Жи Хёнтой хамт тоглосон билээ. Эл кино нь Японд бүх баг үеийн хамгийн их борлуулалттай солонгос киноны нэг болсон юм

9. Холливүүдэд дэбют хийсэн анхны кино нь "Dance of the Dragon" гэх 2007 онд гарсан уран бүтээл юм. Эл кинонд багаасаа хичээллэсэн спортын авьяасаа гаргадаг билээ

10. Тэрбээр 2002 онд найз охинтой болсон билээ. Нэрийг нь ККим Ёо Жин гэдэг. Түүний эхнэр нь пилатесын багш бөгөөд тэд фитнесс клубт танилцжээ. Тэд хуримаа 2008 онд хийсэн юм. Өдгөө гурван хүүхэдтэй бөгөөд хоёр хүү, нэг охинтой билээ. Хүүхдүүд нь 2008, 2009 болон 2015 онд төрсөн юм.

Түүний эхнэр болон гэр бүлийн зураг цахим орчинд байдаггүй бөгөөд хувийн амьдралаа ихэд нууцалдаг билээ
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хорвоод хосгүй ховор хүн ирчихсэн юм шиг юүнднь үхэж �##�даад доодхын долоох шахан дагаж гүйдэг бн..тэнэглэлүүд
Chamaig bol nohoi ch dagaj guihgui sh haha
Энэ арлын хятад ямар хамаатай юм бэ
Атаархуу эрчүүд нь үхэхнээ
Тоглосон киног нь үзэх дуртай. Үнэхээр мундаг жүжигчин шүү.
Кинонуудыг нь үзэх дуртай Мундаг бас сайхан з�##�уу