УЛС ТӨРУлс төрийн мэдээ

С.Одонтуяа гишүүн эрт илрүүлэгт хамрагдалтын хувийг чамлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл: Хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эрт илрүүлэг эхлээд нэг жил өнгөрч байгаа ч, хүн амын дөнгөж 31 хувь нь хамрагдаж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт. Иргэд болон эрүүл мэндийн ажилтнуудтай уулзах үеэр хэт их тооны араас хөөцөлдөж байна гэдэг шүүмжлэл хэлж байна лээ. Мөн үзлэг оношилгоонд хамруулчхаад эргээд зөвлөгөө мэдээлэл өгдөггүй гэж байна.

Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах талаар судлаачидтай хамтран судалгаа хийсэн юм. Айхтар тоо гарч ирээд байна. Хүүхдүүд чихрийн хэрэглээнийхээ 65 хувь нь чихэрлэг ундаанаас авч байна гэсэн тоо гараад байгаа. 2010 онд 4 хувь байсан хүүхдийн таргалалт 2017 онд 28 хувьд хүрсэн байна. Энэ бол маш том аюулын харанга. Хэт чихэрлэг ундаанд татвар ногдуулах хууль өргөн бариад байгаа. Энэ хуулийн нэгдүгээр зорилго эрүүл мэнд. Намрын чуулганаар хэлэлцэнэ. Үүнээс өмнө нөлөөллийн ажил хийж өгөөч. Хүүхдүүд дэлгүүрт ороод хамгийн хямд, хамгийн их сахартай ундааг л сонгож байна. Энэ чинь таргалалтын гол суурь.

Нөлөөллийн ажил хийхгүй бол иргэд олон нийт татвар нэмнэ гэдгээр нь ойлгоод байна. Ингэж ойлгож болохгүй. Энэ бол эрүүл мэндийн хууль" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2023-06-16 18:13

Эрт илрүүлэгт орох гэхээр 2025 он хүртэл оочер дууссан гэж нэр бичээд ута�####�ж дуудаж бгаа гэж бсан.Хүнд сурт�##� уу юув.Ямар элчингийн визний оочер биш дээ

Зочин
Зочин
2023-06-17 00:05

Эрүүл мэндийн даатг�##� төлдөггүй хүмүүс яаж орох вэдээ

Зочин
Зочин
2023-06-18 15:17

Эрүүл мэндийн даатг�##� төлдөггүй хүмүүс яаж хамрагдаж үзүүлэх т�##�аар тодорхой мэдээлэл байна уу

Иргэн
Иргэн
2023-06-20 00:19

Эрт илрүүлэлт нь маш чанартай үзлэг оношлогоон дээр үндэслэгдэж явагдаж байв�##� зүгээр бна. Зарим эмнэлэгүүд зөвхөн нь зөвхөн тооны араас явж чанар ханг�##�тгүй учраас иргэд төдийлэн сайн хамрагдахгүй, арай гайгүй чанартай үзлэг хийж буй эмнэлэгүүд нь очep дара�##��##�тай бна.Чанартай илрүүлэлт хийж, улсаас гарах зард�##�д хян�##�ттай байв�##� зүгээрсэн

Холбоотой мэдээ

Back to top button