“Эрх зүйн бус сургалтын” сургагч багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжиж байна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан.
Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн мэдлэг ойлголтын нэмэгдүүлэх “Эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулж, хөтөлбөрийн дагуу сургалт орох сургагч багшаар ажиллах их, дээд сургууль, МСҮТ-ийн багш болон цагдаагийн байгууллагын ахмад ажилтан 60 хүнийг сургалтад хамрууллаа.
Тэд 2022-2023 оны хичээлийн жилд ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчид, их, дээд сургуулийн эрх зүйн бус мэргэжлийн ангийн 1, 2 дугаар дамжааны оюутнууд, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдад эрх зүйн мэдлэг олгох албан бус сургалтыг зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.