Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Жүжигчин Пак Со Жүн 1.5 сая дагагчтай ютүбертэй үерхэж байна

Солонгосын А зэрэглэлийн жүжигчин Пак Со Жүнийг 1.5 сая дагагчтай ютүбертэй үерхэж байгаа гэх мэдээлэл цацагдлаа. Уг ютүбер нь дуучин бөгөөд "Xooos" гэх нэртэй ажээ.
JTBC News-д тэднийг болзож байгаа гэх мэдээллийг ойрын эх сурвалж хэлсэн байна. Тэднийг дотны найзууддаа бие биендээ танилцуулах хэмжээний дотно харилцаатай гэж тодорхойлжээ. Хос хоёр болзож, хоббигоо хуваалцаж, хамтдаа дасгал хийдэг гэсэн байна.
Түүгээр ч зогсохгүй нэгэн нэтизэн тэдний хамтдаа байх зургийг олон нийтийн сүлжээнд хуваалцжээ.
Пак Со Жүний агентлагаас эл асуудалд "Жүжигчний хувийн амьдралын талаарх мэдээллийг батлахад хэцүү" гэх тайлбарыг өгсөн байна.
Тэгвэл Пак Со Жүнтэй нэр холбогдоод буй "Xooos"-ын талаар танилцуулъя.
Жинхэнэ нэрийг нь Ким Сү Ён гэдэг. 1994 онд төрсөн бөгөөд одоо 29 настай. Пак Со Жүнээс таван насаар дүү. Тэрбээр ютүбер болон дуучнаар идэвхтэй ажиллаж байгаа нэгэн юм.

Түүний талаарх сонихолтой баримтуудыг хүргэе.
- 2017 оны нэгдүгээр сарын 3-нд соло уран бүтээлчээр дэбют хийж, анхны дижитал сингл болох "Rainbow"-оо гаргаж байсан
- "Mixnine" шоуны оролцогч
- 2015 онд жүжигчнээр урлагийн замналаа эхлүүлсэн бөгөөд KBS2 телевизийн "The Producers" драмад Кристинагийн дүрд тогложээ
- 2019 оны зургаадугаар сард Ютүбт анхны бичлэгээ Xooos нэрний доор оруулж байжээ. Анх урлагийн дэбют хийхдээ Ин А нэртэй байсан юм
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.