Н.Учрал: Наймдугаар сарын 1 гэхэд төрийн үйлчилгээг цахимжуулж дуусгана
Засгийн газрын өнөөдөр /2023.06.21/-ийн хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцууллаа.
ЦХХХ-ны сайд Н.Учрал наймдугаар сарын 1-ний дотор төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулж дуусгана гэв.
Тэрбээр "И-Бизнес платформоор 17500 хэрэглэгч, дөрвөн сая хандалт, 14960 үйлчилгээний хүсэлт хүлээн авсан. Үүнээс 5916 хуулийн этгээдийн нэр авах үйлчилгээг сонгожээ.
И-Монгол системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бий. Зөвшөөрлийн хуулийн дагуу 360 зөвшөөрөл байх ёстой. Удахгүй бүхий л зөвшөөрлийг цахимаар авдаг болно. Шуудангаар иргэдийн гарт зөвшөөрлийн бичгийг үнэт цаас мэт олгодог. Гэвч иргэд QR кодоор авахыг хүсэж байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар зайлшгүй бичгэн хэлбэрээр, үнэт цаас мэт цаасаар олгох ёстой байдаг.
Тиймээс төрийн үйлчилгээний давхардлыг арилгахаар 120 гаруй хуулийг шийдвэрлэсэн. Тухайлбал, цаасан болон цахим баримт бичиг зөрсөн тохиолдолд анх бичиг баримт үүссэн нөхцөлийг баримтална. Цахимаар хүсэлт гаргавал хуулийн дагуу хүчин төгөлдөр байхаар тооцно. И-Монгол, И-Бизнесээр бүгдийг нь цахимжуулна.
Төр цаашид систем хөгжүүлэхгүй бөгөөд компаниуд программ хангамжийн бүтээгдэхүүнээ байршуулдаг тусгай платформтой болно. Тиймээс мэдээллийн технологийн салбарын хөгжлийг бүрдүүлж, тусгай бүс байгуулж, IT чиглэлийн гарааны компаниудыг дэмжиж ажиллах юм.Төр хувийн хэвшлээр хийлгэх программ хангамжийн жагсаалтаа ч гаргана" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахим Монгол гээд л бүлтрээд байхаас яг цахимжчихаад байгаа юм юу байна аа. Иргэдийг чирэгдүүлсэн хүнд сурт�##�, авилгачдын шантааж гаарч байна шүү