Нийгмийн

ОХУ-ын лабораторид өгсөн шахмал түлшний шинжилгээний хариуг танилцууллаа

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг гадны улсуудын лабораториулад шинжлүүлсэн хариуг танилцууллаа.

Мэдээллийн үеэр:

“Өнгөрсөн баасан гарагт /2019.10.25/-нд ОХУ-ын лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүн ирсэн. ОХУ-ын Москва хотын Элчин сайдын яамаар дамжуулан Санкт-Петербург хотод байрлалтай Бюро Веритас русь компанийн "Регион Северо-Запад ” лабораторид Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүн шинжилгээний хариуг битүүмжлэн ОБЕГ-т ирүүлсэн. Тус лаборатори шахмал түлшийн техникийн шинжилгээ, элемэнтийн шинжилгээ зэргийг шинжилсэн байна ” гэлээ.

ТЕХНИКИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ДҮН:

Чийглэг – 2.4 /Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 1.9, АМГ-ын лабораторид шинжлүүлэхэд 2.7, Хими технологийн хүрээлэнд шинжлүүлэхэд 0.8 гарч байсан бол стандарт үзүүлэлтээрээ 10 буюу түүнээс доош байх ёстой/

Үнслэг – 22.2  /Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 22.7, АМГ-ын лабораторид шинжлүүлэхэд 23.3, Хими технологийн хүрээлэнд шинжлүүлэхэд 22.9  гарч байсан бол стандарт үзүүлэлтээрээ 29 буюу түүнээс бага байх ёстой/

Дэгдэмхий – 19.6 /Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 19.8, АМГ-ын лабораторид шинжлүүлэхэд 19.3, Хими технологийн хүрээлэнд шинжлүүлэхэд 18.7 гарч байсан бол стандарт үзүүлэлтээрээ 22 буюу түүнээс бага байх ёстой/

Хүхэр – 0.89 /Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 0.87, АМГ-ын лабораторид шинжлүүлэхэд 0.86, Хими технологийн хүрээлэнд шинжлүүлэхэд 0.89 гарч байсан бол стандарт үзүүлэлтээрээ 1 буюу түүнээс бага байх ёстой/

Илчлэг – 6374 /Геологийн төв лабораторид шинжлүүлэхэд 6986, АМГ-ын лабораторид шинжлүүлэхэд 6334, Хими технологийн хүрээлэнд шинжлүүлэхэд 5918 гарч байсан бол стандарт үзүүлэлтээрээ 4200 буюу түүнээс их байх ёстой/

Ингэхээр ОХУ-аас ирүүлсэн техникийн шинжилгээний дүн стандартын шаардлага хангасан гэж гарчээ.

Элемэнтийн шинжилгээний дүн, чөлөөт хөөлтийн дүн зэрэг нь ч мөн ОХУ-аас ирүүлсэн шинжилгээний хариугаас үзэхэд бүгд стандартын шаардлага хангасан байгаа нь тодорхой байгаа юм байна. Иймээс шахмал түлшийг ахуйн хэрэглээнд хэрэглэхэд боломжтой юм гэдгийг баталгаажуулж байна. Удахгүй дараа дараагийн хариу ирэх байх тэр үед танилцуулна гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button