Хэрхэн харах вэ: Хүүхдийн эрх, X богд, лам нарын ёс зүй, Ерөнхий сайдын айлчлал

Насанд хүрээгүй ламхай нарыг “бандидах” буюу бэлгийн зүй бус хүчирхийлэлд оруулдаг талаар 10 гаруйхан настай хүүхэд шүгэл үлээв. Үүнийх нь эсрэг Төв гандангийнхан “Яаж энэ хэл амаа дарах вэ” хэмээн сошиалчдаас зөвлөгөө авсан гэх.
Энэ бүх увайгүй үйл явцууд нь бидний өнөөдрийн байж байгаа царай л юм. Хэдхэн өдрийн дотор түймэр дэгдээж буй эл сэдвийг тойроод ямар ямар агуулгуудыг хэрхэн харж болох вэ. Үйл явцууд юу өгүүлж байна вэ хүрээнд доорх байдлаар сэтгүүлчийн тэмдэглэл бичлээ.
Нэн тэргүүнд хүүхдийн эрх
Ламхай нарт хамаарах хүчирхийллийн асуудал сөхөгдсөнөөс хойш манай төр засгийн байгууллагууд гэнэт унтаж сэрсэн мэт “Шалгалт яаралтай явуулна” гэдэг тайлбартай болов. Үнэндээ Ерөнхий сайд асан С.Баярыг хоригдоход эргэж очиж байсан ХЭҮК-ынхон яагаад Гандангийн дотуур байр луу өдийг хүртэл шагайгаагүй вэ.
Хөвүүдээ шавилан суулгадаг ээж, аавуудад өдий хүртэл энэ талаарх хар сэр буусангүй вэ. Ер нь ийм байдлаар бүгдээрээ л нэг анзаарагч биш алмай, тэнэгэвтэр болчихсон уу гэх асуултууд эндээс үүсч байгаа.
Эдүгээ ламхай нарын хүчирхийлэлд өртсөн асуудлаар Цагдаа, ХЭҮК, ГБХЗХГ зэрэг байгууллагууд шалгалтаа оруулж, ээж аавуудад эрх биш нэг анзаарч харах сэрүүлэг очоод байна. Эл шалгалтуудыг яг таг мухарлаж, хүчирхийллийн асуудлаарх ламхай нарын эрхийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй.
Ер нь л “Бандидах” хүчирхийлэл аль ч орны сүм хийдэд байдаг. Буддын гүн ухаан болбоос...” гэхчлэнгээр мэдэмхийрч байгаа хэсгээ хүүхдийн эрхээр тас ороолгож авцгаамаар. Нэг хэсэг шуураад мартах биш. Эл асуудлаар заавал нийгмийн шинжтэй өөрчлөлт үүсгэж, ламхай нарын эрхийг хамгаалах нь төрийн байгууллагуудын үүрэг болж байна, эдүгээ.
Зарлаж ч чадахгүй байгаа Х богд ба Ерөнхий сайдын айлчлал
ҮАБЗ-ийн гурав саяхан хуралдаж, эл “бандидах” агуулгаар мэдээлэл сонссон гэх. Тэдэнд “Ерөнхий сайдыг урагшаа айлчлах үеэр зориуд энэ дуулианыг үүсгэлээ” гэх утгатай мэдээлэл өгчээ. Тийм ч биз. Үгүй ч биз.
Тийм талаас нь тайлбарлавал, аль гуравдугаар сарын эхээр Далай ламын зарласан Х богдыг өнөөдрийг хүртэл монголд албан ёсоор ширээнд нь залж, ёслол үйлдсэнгүй. Богдоор тодорсон хүүгийн байршил сэлтийг ихээхэн нууцалж, чухам яг яах гээд байгаа нь тодорхойгүй гурван сар гаруй түгжээд байна.
Уг нь эндээ төрийн гурван өндөрлөгийн хүрээнд зөвшилцөж байж, Далай ламын дэргэд хүүг ил гаргах процесс өрнөсөн гэдгийг эх сурвалжууд баталдаг. Тиймээс ч тов нь тодорхойгүй байсаар саяхан зарлагдсан Ерөнхий сайдын айлчлалаар “Бид Х богдоо тодруулсан, тусгаар улсын хувиар удахгүй зарлана” гэх асуудлаа ярина гэгдэж байв. Нөгөө талаас урдууд “Та бүхэн тусгаар улс байж, Төвд хүнээр яагаад богдоо тодруулж байгаа юм” гэх эсрэгцлээ ч тавих нь тодорхой байв.
Яг ийм эгзэгтэй үеэр “бандидах” дуулианыг гадны нөлөөлөлтэй үүсгэлээ гэх хардлага улс төрийн болоод шашныхны хүрээлэл дунд яригдаж байна. Яруу найрагч Ц.Хулангийн урд хөршийн Банчин богдод монгол лам нарыг зуучлан холбосон бүхэл бүтэн сүлжээ үүссэн гэх ээдрээт хэрэг ч энд нэгийг өгүүлнэ.
Үгүй талаас нь тайлбарлахад, улс төрийн болоод шашны ямар ч зорилготой байсан хүүхдийн эрхийн ийм том зөрчилд “Улс төр явж байна” гэж хойрго суух нь хэзээд ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал юм.
Буддын шашны сайхан дүрд нуугдсан монгол лам нарын “нахаль” ааль
Монголд арваад төрлийн шашны 20 гаруй урсгал үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд шашны 1000 орчим байгууллагын 55 хувь Христийн шашныхан эзэлдэг байна. Буддын шашинд итгэгчдийн тоо сүүлийн арваад жилд бууралттай гардаг ч хүн амын 50 хувиас доош унаагүй гэх судалгаа бий. Эдгээрийг “Төр, сүм хийдийн харилцааны тухай” нэртэй, маш ерөнхий хуулиар зохицуулахчаа аяддаг.
Ерөнхийдөө л аль ч шашны сүм ба лам хуврагууд нь хуулийн тодорхой зохицуулалтгүй, дураараа явж байдаг гэхэд болно.
Тэр дундаа хүн ёсны зөвт мөр, зан суртахуун, сэтгэлийн ариусал, гэгээрлийг гүн ухааны байдлаар номлодог. Асар том филисофи бүхий буддын шашны лам нар өөрсдөө тийн үлгэрлэдэг үү гэвэл түүн шиг худал зүйл монголд үгүй билээ. Далай лам “Монгол лам нар эхнэр авдаг” гэхчлэн ил хэлдэг нь хэлэхээс аргагүй шүүмжлэл юм.
Монголын толгой лам нар хоорондоо талцах байдлаар асар их толхилцох бөгөөд улс төрийн хүрээнийхэнд засал ном хийх нэрээр сүжрэн ойртож, хувийн бизнес сэлт нь үсрэнгүй түвшинд гардаг нь нууц биш. Богдын асуудлаарх л гэхэд хоёр хуваагдаж, үндэсний гэх эрх ашгийг огт тоохгүй, хэвлэлийн хурлаар дамжуулан хэрэлдэж суух түвшинд ортлоо зан суртахууны хувьд нунж дорой яваа.
Тэдний нийгэм дэх харилцааг илүү деталь зохицуулах зорилгоор өмнөх парламентын үед холбогдох хуулийг нь өөрчлөх төслийг Д.Сумъяабазар оруулж байсан ч лам нарын лоббигоор хэлэлцэх босгоор ч орж ирээгүй. Тийн зарцсан байх жишээтэй.
Удахгүй Х богдыг ширээнд нь залах ёслолыг олон нийтэд нээлттэй байдлаар зохион байгуулах хүлээлттэй энэ чухал цаг үед лам нарын энэ асуудал сөхөгдсөн нь нэг талаас сайн хэрэг юм. Эл үйл явдалд үндэслэж, лам нарын дундах идээ бээр, зүй бус явдлуудыг шүүх, хуулиа нарийвчлах зэрэг нийгмийн чанартай зохицуулалт хийх цаг нь болсон уу гэвэл болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв сэдэв хөндсөн байна
Хүүхдүүдийг сүм хийдэд биш гэрт нь хонуулдаг хөдөө орон нутагт гэртээг нь дотуур байранд жижүүр багштай болго.Ер нь бол шинэчилэл зоригтой хийх цаг болж.Дундад зуунаараа байж болохгуйн дээ.Энэ бэлгийн дарамтыг үзээгүй лам байгаа гэхэд би лав итгэхгүй олон жил ужигарсан гаж явд�##� байга�##�даа.
Enenees 7n dor yum gaj ursgaluud manai esus shutegchided sonsogdoj baidag uuniig tor bolon ard tumen tuhain uyed joohon tsuuraad martdag ene tsag uyen huuhed zaluus sain bolovsroltoi gadaad heltei mortloo humuujeegui yos surhuun baihgui yorin yuch hiij yuch garch medne tuunii 1 jishee ene bandi nar 10r bogd bogdiin asuudald manai tor ali boloh oroltsohgui hoishluulj baigaa hitadiin tord asar tom geopolitekiin asuudal harin manai olon niit mass diilenhin ene asuudald ach holbogdol ogohgui baina ene shashinii asuudald gadnii chiglel udardamj ih baina yavagdaj baigaa uildeluud tegj haragdaj baina
Зарцсан биш царцсан гэж бичнэ шүү Мядагбадамаа. Засуудлыг зөв хөндсөн байна.
ШАШИН БОЛ ХАР ТАМХИТАЙ АДИЛ ЗҮЙЛ ХЭМЭЭН ЛЁНИН БУЮУ ВЛАДИМИР ИЛЫЧ УЛЬЯАНАВ ГЭХ ДОРНО ДАХИНЫ АРД ТҮМНИЙГ ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРГЭСЭН АГУУ ХҮН СУРГАСАН БАЙДАГ НЬ ҮНЭН АЖЭЭ ШАШИНААС БОЛЖ МОНГОЛЫН ГАДААД ДОТООД АСУУДАЛ ЭДИЙН ЗАСАГ АРД ТҮМНИЙ СЭТГЭЛ САНАА ТОГТВОРГҮЙ БАЙГАА НЬ ҮНЭН
Сүм хийд лам нарыг хэт олшруулах нь цөөн хүн амтай монголд огт тохирохгүй.
Хэт сүсэг бишрэл мунхрахын дохио.
Товч үнэн бичжээ. Лам нар чинь цатг�##�ан муур шиг улс болсон буддын гүн ухаанаа Нямсамбуу мэт цаахөн лам нар л уншдаг бхых Монголын шашин Төвдийн нөлөөнд хэт автдаг хятадын банчин богдод очиж мөргөдөг хэсэг нь инээдмийн юм билээ
18 насанд хүрээгүй хүнийг шашины сургуульд сур�##�цахыг хориглох хэрэгтэй. Ер нь шашин бол хүний уураг тархийг үхүүлдэг нүгэлт хар тамхи шүү гэдгийг түүнийг шүтэгч иргэн бүр санаж явах хэрэгтэй. Х Богд могд гэсэн б�##�ай юмаа болих хэрэгтэй. Богдыг түлхэн унагаж устгасан нь монголын 1921 оны ардын хувьсг�##�ын гол ач холбогдол байсан юм шүү. Д�##�ай лам гэх эх оронгүй тэнэмэл эдгээдийн тодруулсан Х Богд чинь бүүр хэрэггүй. Эцэг эх нь хүүхдээ ийм тэнэг юм руу оруулахгүй байх хэрэгтэй. Монгол улсын тусгаар тогтнолын бат�##�гаа бол Х Богд гэх этгээд хэзээ ч биш. Харин монголын тусгаар тогнолын бат�##�гаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монголын төр засаг ард түмэн юмаа.
Манайх шиг цөөхөн хүн амтай оронд ийм олон сүм хийд хэрэггүй. Үүнийг хуулиар хязгаарлах хэрэгтэй. Ялангуяа өнөөгийн энэ ламхай гэх хүүхдүүдийн эрхийг гутааж доромжилсон нөхдүүдэд хамгийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Энэ хэргийг гандангийн хамба ламаас эхлээд бүх том лам нар нь мэддэг байсан гэсэн шүү. Тийм учраас Чой хамбаас эхлээд гандангийн бүх удирдлагыг өөрчлөх хэрэгтэй.
Чой лам буюу бүх удирдлагыг өөрчлөх хэрэгтэй байна.
�##�иваа зүйл хийсэн эзэнтэй байдаг тодорхой эзэнтэй юм ярихгүй битгий бүхэл бүтэн монгол ард түмний хүндэтгэдэг дээдэлдэг шашины нэр хүндэд х�##�даад бай
Чи өөрийгөө Би Ариун сүнсний үнэн ч боол оо л гээч дээ.Чиний оруулсан жиргээ Пост тэр чигтээ Ариун Сүнсийг шүт гэсэн д�##�д агуулагатай сурт�##� жиргээ байна чи хайшаа юм гэр хорооллын ядуу айлд төрж хашаанд өссөн юм уу чамаас Чойжилсүрэнгийн төслийн нүүрс ханх�##�ж байна тэгвэл ийм золбин жиргээ оруулах нь Аргагуй л юм байна